Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 305/ШШ2025/00315

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

Нэхэмжлэгч: ********** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **********холбогдох,

Үндсэн зээл 851,791.76 төгрөг, зээлийн хүү 255,446.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,044.12 төгрөг, нийт 1,116,282.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********** ХХК-н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ********** нь ********** ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-01-30-ны өдөр ********** тоот гэрээний дагуу байгуулж samsung А34 1280В маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 998,000.0 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ2024013 007490 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 851,791.76 төгрөг, үндсэн хүүнд 255,446.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,044.12 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 1,116,282.23 төгрөгийг хариуцагч **********-с гаргуулах гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн тайлбартай танилцсан. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад 600,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны дотор төлнө гэснийг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч********** тайлбарын агуулга: ********** цахимаас зээл авсан. Зээлийн үлдэгдэл 1,116,282.23 төгрөгнөөс 600,000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 516,282.23 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны дотор гэхэд бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ********** нь нэхэмжлэгч ********** ХХК-ийн Үндсэн зээл 851,791.76 төгрөг, зээлийн хүү 255,446.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,044.12 төгрөг, нийт 1,116,282.23 төгрөгнөөс 600,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 512,282.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ********** ХХК-ийн нэхэмжлэлтэй **********-т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,811 төгрөгнөөс 16,405.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 16,405.5 төгрөгийг, хариуцагчаас 16,405.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********** нь нэхэмжлэгч ********** ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 512,282.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,811 төгрөгнөөс 16,405.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 16,405.5 төгрөгийг, хариуцагч **********-ээс 16,405.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ********** ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ОДБАЯР