| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/00169/И |
| Дугаар | 305/ШШ2025/00293 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 305/ШШ2025/00293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********** ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгч **********, гэрч **********, ********** нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон нар тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ********** сумын ********** багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие ********** өдөр Говь-Алтай аймгийн ********** сумд төрсөн. Одоо ********** настай. Би 1986 онд ********** нас хүрч Эрх чөлөө нэгдэлд илгээлтээр гарч малчнаар ажилласан. 1988 онд цэрэгт яваад 1990 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. 1990 оноос өндөр настай нагац ах дээрээ малчнаар байсан. Одоог хүртэл нагацынхаа өвөлжөө хаваржааг эзэмшиж яваа. Иймд овгийн зөрчилтэй тул өвгийн зөрчлийг тогтоож өгнө үү. 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03-08/1865 дугаартай архивын лавлагаа
- Төрсний бүртгэлийн лавлагаа/**********/
- Алдарт эхийн одонгоор шагнах тухай зарлиг
- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 130 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт ********** 1994-2000 оны малын А данс
- Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 08/2567 дугаартай архивын лавлагаа
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа/**********, **********/
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
- Гэрч **********, ********** нарын мэдүүлэг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч **********нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.
Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
3. Нэхэмжлэгч ********** нь 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ********** сумын ********** багт мал маллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдов. Үүнд:
Үүнд:
- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 130 дугаартай тус аймгийн ********** сумын ********** багийн малчин, өрхийн тэргүүлэгч ********** мал маллаж байсан хугацаа 1994-2000 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
- Нэхэмжлэгч ********** 1994-2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн **********д, ********** нар нь гэр бүл болсныг ********** өдөр Говь-Алтай аймгийн ********** сумын ********** дүгээрт бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ********** нь ********** өдөр төрснийг 1970 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн ********** сумын ********** дугаарт бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ********** дугаартай 2000 оны хүний амын тооллогын тэргүүлэгч өөрөө ********* *********** онд төрсөн, хүү ********** ********** онд төрсөн ********** настай, охин ********** ********** онд төрсөн ********** настай, охин ********** ********** онд төрсөн ********** настай, хүү ********** ********** онд төрсөн ********** настай, ач/зээ ********* *********** онд төрсөн ********** настай нар нь Говь-Алтай аймгийн ********** сумын 5-р баг хөдөөд оршин суух гэсэн архивын лавлагаа,
Гэрч ********** Би энэ хүнийг танина. Би 1993 онд Хөдөө аж ахуйн сургууль төгсөж ирээд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газарт дотоод ажил хариуцсан түшмэлээр ажилд орж байсан. Тэр үед ********** сумаас ********** гэдэг хэсгийн төлөөлөгч ирж байсан юм. Энэ 2 хүн нагац эгчээрээ овоглодог байсан. Эгчийгээ дагаад ********** гэдэг дүүтэйгээ хамт ирж байсан юм. Нагац эгч ********** нь манай Засаг даргын Тамгын газарт үйлчлэгч хийж байсан юм. ********** нь хөдөө мал малладаг байсан. Би сумын төв дээр байдаг байсан болохоор сайн мэдэхгүй. Дүү нь Баянхонгор багийн ********** гэдэг хүнтэй суугаад мал маллаж байсан байх. Хөдөө л байсан. Тухайн үед иргэний бүртгэл их зөрчилтэй байдаг байсан. Иргэний бүртгэлийг би давхар хариуцдаг байсан. Бид 2012 онд бүх зөрчлийг арилгасан. Маш их зөрчилтэй байсан. ********** гэж байсан юм. Хамт мал маллаж байсан нагац эгч ********** гэдэг хүнийг нь л мэднэ.Тэрийг би сайн мэдэхгүй байна. Тухайн үед нэрний зөрчил их байдаг байсан гэх мэдүүлэг,
Гэрч ********** Энэ хүн шилжиж ирээд манайхтай хамт айл бууж мал маллаж өдийг хүртэл манай дүүтэй хамт мал маллаад байж байна. 1994 онд шилжиж ирээд өвөлжөөн дээр хамт айл бууж байсан. Би тухайн үед таньдаггүй байсан. Тэрнээс хойш байнга манайхантай айл бууж байгаа. Сая хавар өвөлжчихөөд салаад нүүсэн. Би сайн мэдэхгүй байна. Шилжиж ирж байна гээд 5 айл нийлж буусан. Би сайн мэдэхгүй шүү дээ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Дээрх бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас үнэлж, дүгнэлт хийхэд нэхэмжлэгч ********** нь 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ********** сумын ********** багт мал маллаж малчнаар ажиллаж байжээ.
Шүүхээс нэхэмжлэгч ********** малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон нь тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ********** 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн ********** сумын ********* багт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА