| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00401/И |
| Дугаар | 103/ШШ2025/00394 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2025/00394
| *******0*******5 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 103/ШШ*******0*******5/00394 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, ... дугаар хороо, ******* ******* ******* тоотод оршин суух, ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүрэг, ... дугаар хороо, ******* ******* тоотод оршин суух, ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 380.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******5 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: *******0*******4 оны 9 дүгээр сард нөхрийн цалин буухаар өгнө гээд гал тогооны тавилга 300,000 төгрөг, 80,000 төгрөгийн гэр ахуйн бараа болон хүнсний зүйл аваад өгөөгүй байна. Удаа дараа нэхдэг боловч өгдөггүй тул нийт 380,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие эгчээс 380,000 төгрөгийн хуучин эдэлж, хэрэглэж байсан зүйлийг авсан нь үнэн, нэхэмжилж байгаа мөнгийг төлнө гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******, *******58.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 380,000 /гурван зуун наян мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6,**************5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч гаас 6,**************5 төгрөгийг тус тус гаргуулж т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ