| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 183/2024/06970/И |
| Дугаар | 197/ШШ2025/06107 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/06107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг 19 дүгээр хороо ******* гудамж 382б тоотод оршин суух, ******* төрсөн *******, ******* овогт *******ийн *******
Хариуцагч: ******* дүүрэг 2 хороо ******* 91 тоотод оршин суух, төрсөн , овогт гийн .
Гэм хорын хохиролд 9,118,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 10 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д., хариуцагч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагаас 8,595,000 төгрөгний шаардлагыг хангаж, үлдэх 523,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ж.д холбогдуулан хохиролд 9,118,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч нь осол гарсанд хэн аль нь маргахгүй. Автомашинд учирсан хохирол 7,630,000 төгрөг, шинжээчийн зардал 510,000 төгрөг, ачилтын зардал 130,000 төгрөг, оношлогоо 120,000 төгрөг, журмын хашаанаас машинаа авахад 728,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч нь Архангай аймагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд зуны улирлаар эд ажилтай байдаг үе буюу 2024 оны 07 сарын 29-нд журмын хашаанаас машинаа авах талаар мэдэгдсэн боловч очиж авч чадаагүй гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
4. Хариуцагч нь Автомашинд учирсан хохирол 7,630,000 төгрөг, шинжээчийн зардал 510,000 төгрөг, ачилтын зардал 130,000 төгрөг, оношлогоо 120,000 төгрөгийг төлнө. Цагдаа журмын хашаанаас машинаа ав гэж бид хоёр луу 2024 оны 07 сарын 22-нд залгаж хэлсэн тул энэ өдрийг хүртэл хугацааны төлбөрийг төлнө хэмээн нэхэмжлэлийн зарим хэсгийг үгүйсгэсэн.
5. Зохигч осол болж нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан талаар маргаагүй.
5.1. Нэхэмжлэгч хохиролд 9,118,000 төгрөг шаардсанаас хариуцагч Ж. автомашинд учирсан хохирол 7,630,000 төгрөг, шинжээчийн зардал 510,000 төгрөг, ачилтын зардал 130,000 төгрөг, оношлогоо 120,000 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч, журмын хашааны төлбөрийг 2024 оны 07 сарын 22-ныг хүртэл хугацаагаар төлнө гэж тайлбарласанг хүлээн авах үндэслэлтэй.
5.2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хувийн ажлаас шалтгаалж машиныг журмын хашаанаас 2024 оны 09 сарын 30-нд авсан гэж тайлбарлан энэ хугацааны төлбөрийг нэхэмжилсэн боловч түүнд 2024 оны 07 сарын 29-нд машинаа авах талаар мэдэгдсэн, энэ хугацаанаас хойш машинаа аваагүйд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авч журмын хашааны төлбөрийг 2024 оны 07 сарын 29-нийг хүртэл хоногийн 5,000 төгрөгөөр тооцож 205,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.
6. Иймд хариуцагч Ж.гаас хохирол, зардалд 8,595,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож, үлдэх 523,000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.гаас 8,595,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож, үлдэх 523,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,838 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.гаас улсын тэмдэгтийн хураамжид 152,470 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА