| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/07755/И |
| Дугаар | 197/ШШ2025/05710 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/05710
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг 14 хороо ******* 16 байр 14 тоотод оршин суух, ******* төрсөн *******, *******ийн *******.
Хариуцагч: ******* дүүрэг 14 хороо ******* 16 байр 22 тоотод оршин суух, ******* төрсөн *******, ******* бор овогт ын
Гэм хорын хохиролд 2,960,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.д холбогдуулан гэм хорын хохиролд 2,960,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч нь 22 тоотын айл 2024 оны 08 сарын 19-ний өдөр ус алдаж ус нь 2 давхар хүртэл явж орц руу орсон байсан. Айл нь эзэнгүй байсан тул контор усыг нь хаасан. Б.тай зохицохоор 2-3 удаа утсаар ярьсан боловч даатгалын тухай яриад сүүлдээ утсаа авахаа больсон. Бид тохиролцоонд хүрээгүй тул өөрт нь хэлж үнэлгээний газар хандаж хохиролын хэмжээг тогтоолгон шүүхэд хандсан гэж шаардах эрхээ тодорхойлсон,
4. Хариуцагч нь Ус алдсан нь үнэн. Гэртээ ирэхэд ванны өрөө нэлийсэн устай доошоо ус алдсан байдалтай байсан. Энэ айл үнэлгээний компаниар үнэлгээ тогтоолгосон гэхээр нь эхлээд даатгалаар яв гэсэн. Энэ байр мөнхийн ус алдаж байдаг. Хохиролын тал мөнгийг нь төлнө гэх үндэслэлээр зарим хэсгийг зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. 2024 оны 08 сарын 19-ний өдөр ******* дүүрэг 14 хороо 16 байрны 22 тоот орон сууцны ванны халуун усны ф15-ийн уян холбоос задарч ус алдсанаас доод айл 14 тоот айлын ванн, 00, том жижиг өрөө, коридорийн хана таазны шохой эмульс, ханын цаас обой норж шарлан хуурч, хивс дрож усанд норж үнэр гарч хөгзөрсөн болох нь шүүх хуралдаанд тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбар, 2024 оны 08 сарын 21-ний өдрийн Орон сууцны ус алдсан тэмдэглэл, Хөрөнгө үнэлгээний Ашид Билгүүн ХХК-ийн хохиролын үнэлгээний тайлан гэсэн баримтуудаар тогтоогдож, хариуцагчаас ус алдсан үйл баримтад маргаагүй.
5.2. Шүүх хуралдаанд хариуцагч нь ус алдсан байдалд маргаагүй бөгөөд хохиролын 50 хувийг төлнө гэсэн тайлбарыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, талууд энэ үнийн дүнд зөвшилцөж эвлэрээгүй, хариуцагч өөрийн татгалзлын тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох, энэ байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй тул тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
6. Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд 2,960,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Б.гаас 2,960,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,310 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид 62,310 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА