| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 197/2025/03301/И |
| Дугаар | 197/ШШ2025/05218 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 197/ШШ2025/05218
*****
*****
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч *****даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Нэхэмжлэгч: ******
Хариуцагч: ***
Даатгалын нөхөн төлбөрт 10,513,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч **** төлөөлөгч *****хариуцагчийн төлөөлөгч***** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ***** нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч ****нар нь хариуцагч *****нд холбогдуулан даатгалын зүйлд учирсан хохирлын нөхөн төлбөрт 10,513,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч нь санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын нөхөн төлбөр олгохыг даалгасан боловч хариуцагч үндэслэлгүйгээр татгалзсан. Даатгалын гэрээний 2 зүйлийн 2.2.1.1, 4 зүйлийн 4.5-д заасан эрсдэлд манай тохиолдол хамаарч байгаа тул гэрээнд заасан нөхөн төлбөрийг авах эрхтэй гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
4. Хариуцагч нь зам тээврийн ослийг даатгуулагч биш түүний эгч ***** гаргасан. Даатгалын гэрээний 2 зүйлийн 2.2.1.7, 4 зүйлийн 4.1.3-т зааснаар даатгуулагчаас гадна жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр нь бичигдсэн этгээд тээврийн хэрэгслийг жолоодох, эзэмших үеийн эрсдэл хамаарахаар зааж даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсанг нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлд заасан гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.
5. Нэхэмжлэгч ****** нь *****-тай 2024 оны 01 сарын 17-ны өдөр дугаар 240010006203010003 Тээврийн хэрэгслийн мастер даатгал гэрээ байгуулж, даатгалын хураамж 1,034,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайбар, гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдсон.
Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан бичгээр хийх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
5.1. Хариуцагч ****** нь даатгалын гэрээ байгуулахдаа гэрээнд даатгуулагчаас гадна өөр ямар этгээдийн эрсдэл хохиролыг хамааруулах тухай эрсдэлд дурдсан. Жолоочийн хариуцлагын гэрээнд үндсэн даатгуулагч, эзэмшигч ***** нарын нэр дурдагдсан. Автомашин жолоодож явсан ***** манайтай ямар нэг гэрээ байгуулаагүй тул Даатгалын гэрээний 2 зүйлийн 2.2.1.7, 4 зүйлийн 4.1.3-т зааснаар нөхөн төлбөр төлөхгүй гэсэн татгалзлыг үндэслэлтэй гэж үзэв.
5.2. ****** нь 2024 оны 08 сарын 05-ны өдөр Н.Бадралын өмчлөлийн 0027 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон Баянгол дүүрэг 17 хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа өөрийн буруутай үйлдлийн улмаас замын хөдөлгөөний дүрэм зөрчиж приус маркийн 6108 УАР улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, осол гарган 2024 оны 08 сарын 05-ны өдрийн Шийтгэлийн хуудсаар 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авагджээ.
5.3. Тээврийн хэрэгслийн мастер даатгалын гэрээний 2 зүйлийн 2.2.1.7-д даатгуулагчаас гадна жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр нь бичигдсэн этгээд тээврийн хэрэгслийг жолоодох, эзэмших үеийн эрсдэлийг даатгалын хамгаалалтад хамаарахаар заасан тул тээврийн хэрэгслийн эзэмшигч биш, гэрээнд нэр нь бичигдээгүй ****** буруутай үйлдлээс учруулсан буюу эрсдэл үүссэн тохиолдолын нөхөн төлбөрийг хариуцагч төлөх үндэслэлгүй байна.
Мөн гэрээний даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл буюу 4 зүйлийн 4.1.3-т хариуцагч даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан тохиолдолд татгалзахаар гэрээний нөхцөлд заасан тул татгалзлыг үндэслэлтэй гэж дүгнэв.
6. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь даатгалын зүйлд учирсан хохирлын нөхөн төлбөрт 10,513,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй тул нэхэмлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасныг баримтлан хариуцагч*******-нд холбогдох хохирлын нөхөн төлбөрт 10,513,000 төгрөг гаргуулахыг нэхэмжлэгч ********нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,158 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ********