Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2025/04943

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг 3 хороо ******* 25 тоотод оршин суух, ******* төрсөн *******, *******гийн *******

Хариуцагч: ******* дүүрэг 5 дугаар хороонд байрлах, *******

  Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******, хариуцагчийн төлөөлөгч М., шинжээч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч *******т холбогдуулан ******* дүүрэг 3 хороо ******* 25 тоот 124,96 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч нь орон сууцыг хураан авахаасаа өмнө хөрөнгийг үнэлүүлэх итгэмжлэлийг Хөрөнгө Эстимэйт үнэлгээ ХХК-ийн захирлаас авсан байна. Үнэлгээний мэдэгдлийг 3 хоногийн хугацааг өнгөрөөж мэдэгдсэн нь хуульд нийцээгүй, Үнэлгээний тайланд Б.Жаргалсайхан гэж хүний хөрөнгийг үнэлсэн ба зах зээлийн жишиг үнийг тогтооход харьцуулсан 3 орон сууц нь ямар хотхонд байрлалтай хэдэн давхар, мкв нь хэд гэдэг нь тодорхойгүй орон сууцуудаар жишсэн, үнэлгээ бүрэн гүйцэт хийгдээгүй гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

4. Хариуцагч нь талууд үнийн саналд тохиролцоогүй тул шинжээч томилж, дүгнэлтийг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч талд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэмээн үгүйсгэх үндэслэлээ тайлбарласан байна.

4.1. ******* 2024 оны 02 сарын 27-ны өдөр төлбөр төлөгч А.*******, Г.Болорцэцэг нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцаа хөрөнгө болох ******* дүүрэг 3 хороо ******* 25 тоот 124,96 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагааг явуулж талууд хөрөнгийн үнийн саналд тохиролцоогүй тул мөн хуулийн 42, 55 дугаар зүйлд зааснаар 2024 оны 11 сарын 22-ны өдрийн дугаар 11/83 тогтоолоор Шинжээч томилж, шинжээчээс дээрх үл хөдлөх хөрөнгийг 502,566,627 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 11 сарын 29-ний өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж тайланг баримтаар хүлээлцсэн байна.

5.1. Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө Эстимэйт үнэлгээ ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолыг үндэслэн ******* дүүрэг 3 хороо ******* 25 тоот 124,96 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд зааснаар тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зааснаар тодорхойлон гаргаж хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагад нийцүүлэн гаргасан болох нь Хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

5.2. Нэхэмжлэгч нь Үнэлгээний тайланд Б.Жаргалсайхан гэж хүний хөрөнгийг үнэлсэн ба зах зээлийн жишиг үнийг тогтооход харьцуулсан 3 орон сууц нь ямар хотхонд байрлалтай хэдэн давхарын мкв нь хэд гэдэг нь тодорхойгүй орон сууцуудаар жишсэн гэж тайлбарласан боловч шүүх хуралдаанд оролцсон шинжээч А.*******ийн үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хийж ажилласан. 2 тайлан гараагүй нэг л тайлан гарсан. Манайд байгаа тайланд А.******* гэж бичигдсэн, хариуцагч руу явуулсан тайланд Жаргалсайхан гэж процессын алдаа гарч нэр нь буруу бичигдсэн болохоос нэрнээс бусад нь таарч байна. Тайланд 3 хандлагын арга ашиглаж үнэлгээг хийсэн. Бид үзлэг хэмжилт хийж зураг авч орчны болон хөрөнгийн байдалтай танилцаж тухайн хорооллын 3 үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулж мкв-ын дундаж үнийг гаргасан. Харьцуулсан орон сууцнууд ******* дүүрэг 3 хороо буюу нарны хорооллын байр. Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийн талаар дүгнэлт гаргахдаа зах зээлийн хандлагын аргаар тооцоолол, түүнд хийгдсэн судалгаа, үндэслэл, хөрөнгөд тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг харгалзаж дүгнэлт гаргасан гэсэн тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргээр шинжээч нь хараат бусаар ойролцоо үл хөдлөх хөрөнгийн судалж дүгнэлтийг гаргасан байх тул тайлбарыг хүлээн авах боломжгүй.

5.3. Шинжээчийн дүгнэлт нь Стандартчиллын төв байгууллагаас баталсан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх баримтгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

5.4 Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасныг баримтлан бичигдэж тайланд үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүйг мэдээлж, мэдээллийн эх үүсвэр, үнэ цэнийн суурь, зах зээлийн үнэ цэнэ, зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага, ҮОУС105, үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх өмч гэсэн зүйлсийг тодорхойлж тайлбарлан, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, үнэлгээний ажлын товч мэдээлэл, үнэлгээний ажлын зарчмыг баримтлан өртөгийн хандлагын арга болон биет элэгдлийн хувийг тодорхойлж орлого хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар хөрөнгийг үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

6. Иймд хариуцагч *******т холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч А.*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч *******т холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэгч А.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА