| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 197/2025/06815/И |
| Дугаар | 197/ШШ2025/04942 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 197/ШШ2025/04942
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг 23 хороо ******* ******* гудамж 121 тоот. ******* ХХК
Нэхэмжлэгч: ******* дүүрэг 23 хороо ******* ******* гудамж 121 тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******
Хариуцагч: ******* дүүрэг 5 дугаар хороо ******* гудамж 3 байрлах
Үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.*******, Д., хариуцагчийн төлөөлөгч М., шинжээч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч ******* ХХК, В.******* нар хариуцагч т холбогдох ******* дүүрэг 23 дугаар хороо ******* 25-7 гудамж 121 тоот хаягт байрлах хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээ орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгчид жишиг үнийг тогтоосон аргын дагуу 3 хөрөнгийг жишсэн боловч өөр өөр бүсэд байрлалтай хөрөнгүүдийг жишсэн, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр үндэслэлгүй үнэлсэн гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
4. Хариуцагч нь талууд үнийн саналд тохиролцоогүй тул шинжээч томилж, дүгнэлтийг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч талд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэмээн үгүйсгэх үндэслэлээ тайлбарласан байна.
4.1. 2024 оны 09 сарын 06-ны өдөр төлбөр төлөгч Би эм даблью зэт ХХК, В.******* нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцаа хөрөнгө болох ******* дүүрэг 23 дугаар хороо ******* 25-7 гудамж 121 тоот хаягт байрлах хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээ орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагааг явуулж талууд хөрөнгийн үнийн саналд тохиролцоогүй тул мөн хуулийн 42, 55 дугаар зүйлд зааснаар 2025 оны 03 сарын 12-ны өдрийн дугаар 3/17 тогтоолоор Шинжээч томилж, шинжээчээс дээрх хөрөнгийг 479,700,000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний тайланг 2025 оны 03 сарын 18-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж тайланг баримтаар хүлээлцсэн байна.
5.1. Хөрөнгийн үнэлгээний Файн Эстимэйт үнэлгээ ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолыг үндэслэн ******* дүүрэг 23 дугаар хороо ******* 25-7 гудамж 121 тоот хаягт байрлах хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээ орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд зааснаар тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зааснаар тодорхойлон гаргаж хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагад нийцүүлэн гаргасан болох нь Хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.
5.2. Нэхэмжлэгч нь өөр өөр бүсэд байрлалтай хөрөнгүүдийг жишсэн, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр үндэслэлгүй үнэлсэн гэж тайлбарласан боловч шүүх хуралдаанд оролцсон шинжээч газрын бүсчлэл байршлыг тодруулж газар өмчлөх эрхийг зах зээлийн аргаар үнэлэхдээ үнэлгээний газартай ойр байгаа газрын өмчлөх эрхийг худалдах болон худалдагдсан үнийн зах зээлийг судалж, судалгаанд фейсбүк, Үнэгүй.мн зэрэг нийтлэг ашиглагддаг эх сурвалжийг ашиглан тухайн байршилтай хамгийн ойролцоо өмчлөх эрхийн арилжих үнийн мэдээлэлд тохируулга хийж үнэлсэн. Газар өмчлөх эрхийн үнэлгээг дангаар нь тодорхойлж дээр нь байрлах үл хөдлөх хөрөнгийг өртгийн хандлагаар тодорхойлсон. Тухайн байршилд ойролцоо байршилтай үл хөдлөх хөрөнгөтэй газрыг хамтад нь зах зээлийн жишгээр сонгон авч хөрөнгөд ногдох үнийн тодорхойлсон. Бүх хөрөнгө зарагдахаар бэлэн байдаггүй тул зах зээлд зарагдахаар зарлагдсан хөрөнгөөс судалж зам дагуу байрлалтай хамгийн ойролцоо хөрөнгөтэй харьцуулан судлахад тухайн айлаас 100-3,5 км-ийн зайтай хамгийн боломжит хөрөнгийг сонгож үнэлгээг тогтоосон. Нэхэмжлэгчийнх Телевиз, Баянхошуу хоёрын залгаа төв замд байрлалтай 70 давхрын төв зам дагуу байсан тул хамгийн өндөр үнэлэгдсэн жишгээр хөрөнгийн үнэлгээг тооцож гаргасан гэсэн тайлбараар шинжээч нь хараат бусаар ойролцоо үл хөдлөх хөрөнгийн судалж дүгнэлтийг гаргасан байх тул тайлбарыг хүлээн авах боломжгүй.
5.3. Шинжээчийн дүгнэлт нь Стандартчиллын төв байгууллагаас баталсан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх баримтгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.
5.4 Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасныг баримтлан бичигдэж тайланд үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүйг мэдээлж, мэдээллийн эх үүсвэр, үнэ цэнийн суурь, зах зээлийн үнэ цэнэ, зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага, ҮОУС105, үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх өмч гэсэн зүйлсийг тодорхойлж тайлбарлан, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, үнэлгээний ажлын товч мэдээлэл, үнэлгээний ажлын зарчмыг баримтлан өртөгийн хандлагын арга болон биет элэгдлийн хувийг тодорхойлж орлого хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар хөрөнгийг үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
6. Иймд хариуцагч т холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч ******* ХХК, В.******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч т холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэгч ******* ХХК, В.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА