Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 197/ШШ2025/04552

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******

 

 

 

******

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *****

Хариуцагч: *****

Анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг явуулах тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийг 2024 оны 11 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ****** нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч****г тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Нэхэмжлэгч нь орон сууцыг хураан авснаас хойш худалдан борлуулах хуулийн хугацааг хэтрүүлж анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тогтоол гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.1, 68.2-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

4. Хариуцагч нь төлбөр авагч 2024 оны 07 сарын 04-нд албадан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2024 оны 10 сарын 04-нийг хүртэл хойшлуулсан. Манай байгууллага 7,8 сард амардаг. 2024 оны 10 сарын 08-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарсан. Дуудлага худалдааг өдөр бүр явуулдаггүй, харин сар бүр зохион байгуулахдаа шийдвэр гүйцэтгэгч нараас материалыг авч дуудлага худалдаанд авах боломжтой эсэхийг хэлэлцэж, дуудлага худалдааг заралдаг. 2024 оны 12 сарын 03-ны өдөр дугаар 13/2 хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарсан. Тогтоол хууль зөрчөөгүй хэмээн үгүйсгэх үндэслэлээ тайлбарласан.

5. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2024 оны 06 сарын 18-ны өдрийн дугаар 7/11 Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор Сүхбаатар дүүрэг 10 хороо 7 хороолол 32б байр 37 тоот 24 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага дуудлага худалдааны үнийг тогтоон 2024 оны 07 сарын 05-ны өдрийн 10.00 цагт худалдан борлуулахаар тогтож мэдэгдлийг төлбөр авагч, төлөгч нарт мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлд зааснаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн байна.

5.1. Төлбөр авагч******* нь 2024 оны 07 сарын 04-ний өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцагч ******нар нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр албадан дуудлага худалдааг 3 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлт ирүүлснээр 2024 оны 07 сарын 04-ний өдрийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн дугаар 24280139/185-04 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоолоор төлбөр төлөгч *******Э*****нарт холбогдох бүртгэлийн 24280139 дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах дуудлага худалдааг Шүүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийг үндэслэн 2024 оны 10 сарын 04-ний өдрийг хүртэл 90 хоногийн хугацаагаар хойшлуулжээ.

5.2. Төлбөр авагч И****** нар хүсэлт гарган харилцан тохиролцож 3 сарын хугацаатай эвлэрлийн гэрээ байгуулж албадан худалдааг түр хойшлуулсан боловч хариуцагч нар тохиролцсон хувиараа зөрчиж гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тул албадан дуудлага худалдааг цааш хэвийн үргэлжлүүлэх тухай хүсэлтийг төлбөр авагч 2024 оны 08 сарын 09-нд гаргасан боловч тухайн үед Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилчид ээлжийн амралттай байсан, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоолоор хойшлуулсан байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх ба хариуцагчаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т зааснаар төлбөр авагчийн хүсэлтээр дуудлага худалдааг хойшлуулсан нь хууль зөрчөөгүй.

5.3. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 68 дугаар зүйлийн 68.2-т заасныг зөрчсөн гэж тайлбарладаг боловч хариуцагч нь 2024 оны 05 сарын 21-ний өдөр Шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт 2024 оны 05 сарын 29-ний өдөр гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор буюу албадан худалдан борлуулах ажиллагааг 2024 оны 07 сарын 05-ны өдрийн 10.00 цагт тогтож мэдэгдлийг хүргүүлсэн боловч төлбөр төлөгч ******* нарын төлбөр авагчтай тохиролцож эвлэрсэн гэх төлбөр авагч*******ийн хүсэлтийг үндэслэн мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан дуудлага худалдааг 90 хоногийн хугацаагаар хойшлуулсан тул 2024 оны 10 сарын 08-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах, 2024 оны 12 сарын 03-ны өдрийн дугаар 13/2 хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.

6. Иймд хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүрэг 10 хороо 7 хороолол 32б байр 37 тоот 24 мкв талбайтай 2 өрөө орон сууцанд явуулсан 2024 оны 10 сарын 08-ны өдрийн дугаар 11/25 Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 12 сарын 03-ны өдрийн дугаар 13/2 хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэгч******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан хариуцагч Ни*******холбогдох Сүхбаатар дүүрэг 10 хороо 7 хороолол 32б байр 37 тоот 24 мкв талбайтай 2 өрөө орон сууцанд явуулсан 2024 оны 10 сарын 08-ны өдрийн дугаар 11/25 Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 12 сарын 03-ны өдрийн дугаар 13/2 хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэгч ******нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,*******