Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 197/ШШ2025/04551

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч *****даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****

Хариуцагч: *****

Гэрээний үүрэгт 1,996,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З****** нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч ****** холбогдуулж 2,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 1,996,600 төгрөг шаардсан.

3. Нэхэмжлэгч нь хариуцагч түрээсийн төлбөрийг сар бүр төлөх ёстой боловч хоцроож төлдөг. Гэрээгээр тог болон ус дулааны зардлыг төлөхөөр тохирсон боловч ашигласан хугацааны цахилгааны төлбөр 696,600 төгрөгийг төлөөгүй. Иймд 2024 оны 04-05 сарын түрээсийн мөнгө 1,300,000 төгрөг, тогны зардал 696,600 төгрөг нийт 1,996,600 төгрөгийг гаргуулна гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

4. Хариуцагч нь 2-3 хүн түрээслэн үйл ажиллагаа явуулсан. Түрээсийн мөнгийг уван цувуулж төлж байсан тул талыг нь зөвшөөрөхгүй. Тогны мөнгө 696,600 төгрөгийг төлнө гэх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарласан.

5. Зохигчийн хооронд 2023 оны 11 сарын 06-ны өдөр 6 сарын хугацаатай Баянгол дүүрэг 10 хороонд байрлах авто засварын газрыг сарын 1,300,000 төгрөгөөр түрээслэх Түрээсийн гэрээ байгуулагджээ.

5.1. Талууд түрээсийн гэрээний 3.1-д түрээсийн төлбөр сар тутамд 1,300,000 төгрөг, түрээсийн төлбөрийг сар бүрийн 06-нд төлөх ба сардаа хэрэглэж байгаа тог болон ус дулааны төлбөрийг сарын 20-ны дотор тухайн байгууллагуудад түрээслэгч төлөхөөр тохирчээ.

Гэрээгээр хариуцагч төлбөрийг сар бүр төлж байхаар тохирсон боловч сарын төлбөр 1,300,000 төгрөг болон тогны зардал 696,600 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.

5.2. Хариуцагч түрээсийн төлбөрийг төлсөн гэж тайлбарладаг боловч тайлбарыг нотолсон баримтгүй, гэрээний 5.1.2-т заасан гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буруутай.

5.3. Шүүх хуралдаанд хариуцагч түрээсийн төлбөр 1,300,000 төгрөгний талыг төлсөн гэж тайлбарласан боловч баримтгүй, тогны зардал 696,600 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн болно.

6. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч***** 1,996,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******олгох нь зүйтэй.

7. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хангасан үнийн дүнгийн хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч ****** 1,996,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч*******лгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д******** олгосуграй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ******