Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 197/ШШ2025/05217

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг 3 дугаар хороо ******* 2 тоотод байрлах, ******* ХХК

Хариуцагч: ******* дүүрэг 5 дугаар хороо ******* гудамж 3 байрлах, *******

Гуравдагч этгээд: ******* дүүрэг 1 хороонд байрлах, ******* ХХК

Гуравдагч этгээд: ******* дүүрэг 1 хороонд байрлах, ******* ХХК

Үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д., өмгөөлөгч Б., хариуцагчийн төлөөлөгч О., гуравдагч этгээдийн төлөөлөгч Л., өмгөөлөгч Д., шинжээч Н., Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдох Дорнод аймаг Баянтүмэн сум, хашаатын цав нэртэй газарт орших 3977.24 гектар талбай бүхий уурхайн талбайн MV-020936 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч нь уурхайн үйл ажиллагаа, олборлолтод зайлшгүй шаардлагатай бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэн 100,000,000 ам долларын хөрөнгө оруулалт хийсэн, тусгай зөвшөөрлийн эзэмшигчээс хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн ашиглалтын нөөц ордыг ашигласан хугацаа зэрэг үнэлгээ хийхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийг аваагүй, Хөрөнгийн үнэлгээний хууль, ашигт малтмал болон газрын тосны орд байгалийн хийн хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг зөрчиж зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

4. Хариуцагч нь талууд үнийн саналд тохиролцоогүй тул шинжээч томилж, дүгнэлтийг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч талд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэмээн үгүйсгэх үндэслэлээ тайлбарласан байна.

4.1. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2024 оны 02 сарын 01-ний өдөр төлбөр төлөгч ******* ХХК-нд холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцаа хөрөнгө болох ******* ХХК-ийн Дорнод аймаг Баянтүмэн сум, хашаатын цав нэртэй газарт орших 3977.24 гектар талбай бүхий уурхайн талбайн MV-020936 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд зааснаар битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагааг явуулж талууд үнийн саналд тохиролцоогүй тул мөн хуулийн 42, 55 дугаар зүйлд зааснаар 2025 оны 12 сарын 25-ны өдрийн дугаар 12/359 тогтоолоор Шинжээч томилж, шинжээч Файн Эстимэйт үнэлгээ ХХК дээрх хөрөнгийг 19,214,520,000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

5.1. Хөрөнгийн үнэлгээний Файн Эстимэйт үнэлгээ ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолыг үндэслэн ******* ХХК-ийн Дорнод аймаг Баянтүмэн сум, хашаатын цав нэртэй газарт орших 3977.24 гектар талбай бүхий уурхайн талбайн MV-020936 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд зааснаар тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, зах зээлийн хандлага, орлогын аргуудыг хослуулан, зах зээлийн үнэ цэнийн суурийг баримтлан олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зааснаар тодорхойлон гаргаж хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагад нийцүүлэн гаргасан болох нь Хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

5.2. Нэхэмжлэгч нь ашигт малтмал болон газрын тосны орд байгалийн хийн хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг зөрчиж зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж тайлбарласан боловч шүүх хуралдаанд оролцсон шинжээч үнэлгээ хийх талбайд биечлэн очиж танилцан зах зээлийн үнэ цэнийг тогтоосон ба татварын суурь бодох журамыг баримтлах шаардлагагүйг тайлбарлан, мөн хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримтлан дүгнэлтийг гаргасан талаар дүгнэлтээ тайлбарласан тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

5.3. Шинжээчийн дүгнэлт нь Стандартчиллын төв байгууллагаас баталсан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх баримтгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй.

5.4 Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасныг баримтлан бичигдэж тайланд үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүйг мэдээлж, мэдээллийн эх үүсвэр, үнэ цэнийн суурь, зах зээлийн үнэ цэнэ, зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага, ҮОУС104, үнэлэгдэх хөрөнгийн тодорхойлолт, зах зээлийн судалгааг үндэслэн үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, үнэлгээний ажлын товч мэдээлэл, үнэлгээний ажлын зарчмыг баримтлан өртөгийн хандлагын арга болон биет бус хөрөнгийг тодорхойлж орлого хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар хөрөнгийг үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

6. Иймд хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Дорнод аймаг Баянтүмэн сум, хашаатын цав нэртэй газарт орших 3977.24 гектар талбай бүхий уурхайн талбайн MV-020936 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА