Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 137/ШШ2025/00219

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                            хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                   хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч ... банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.З-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 33,320,938.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, ..-р хороо, ....... давхарт байрлах, ..... банк ХК /ХХД: ...., РД: ....., утас:..../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А-ын З нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 08 сарын 27-нд 6000274940 тоот "Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000274940 тоот "Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 192 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000274940 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027 оны 02 сарын 26-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000274940 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 29,252,536.2 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 3,978,247.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 67,155.49 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 33,320,938.95 төгрөгийг Зээлдэгч А.З-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, ...... тоотод оршин суух, Х овогт А-ын З /РД: ...., утас:.../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч А.З миний бие.... банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. .... банкнаас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 33,320,938.95 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ..... банк ХК хариуцагч А.З.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,320,938.95 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.З  нь зээлийн гэрээний үүрэгт 33,320,938.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч .... банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.З-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 33,320,938.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Зол-Эрдэнэ нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,554.69 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 162,277.345 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 162,277.345 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч А.З  нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА