| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00184/И |
| Дугаар | 303/ШШ2025/00286 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 303/ШШ2025/00286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *****************
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч **************нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1965 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн. 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 2 дугаар баргадад илгээлтийн эзэн малчнаар, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 2 дугаар багт малчнаар ажиллаж байсан. 1986 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн 18 дугаар баазын уурын зууханд машинистаар ажиллаж байсан. 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ
Шүүхээс гэрч ****************** нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч ************* 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 2 дугаар багт малчнаар, 1986 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын уурын зууханд машинистаар, 1987 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын 18 дугаар баазад жолоочоор, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 2 бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: ***************** нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 2 дугаар багт малчнаар,
1986 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын уурын зууханд машинистаар,
1987 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын 18 дугаар баазад жолоочоор,
1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 2 бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1982, 1986, 1988-1992 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар лавлагаа, уурын зуухны машинистаар томилсон тухай Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1986 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 101 дүгээр тушаал, жолоочоор шилжүүлэн ажиллуулах тухай Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1987 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр тушаал, 3 дугаар байранд орсон тул шагнах тухай Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1988 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 118 дугаар тушаал, түүний хавсралт, буцалтгүй тэтгэмж үзүүлэх тухай Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1989 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 42 дугаар тушаал, 2-р сарын уралдаанд түрүүлэгчдийг шагнах тухай Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 46 дугаар тушаал, түүний хавсралт, ажилд томилсон болон ажлаас чөлөөлөгдсөн байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 302886 дугаартай дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч **************** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч *************** хөдөлмөрийн 302886 дугаартай дэвтрийг 1989 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн тээврийн удирдах газраас нээж, дарга ****************гарын үсгээ зурж, байгууллагын тамгыг дарж баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтэрт дурдагдсан овог, нэр, төрсөн он, мэргэжил, гэрэл зураг зэргээр нь *************** дэвтэр мөн болохыг тодорхойлох боломжтой байх тул уг хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсныг нотлох ач холбогдолтой бичиг баримт гэж шүүх үзэв.
5. Харин хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрүүдийг хэн, хэзээ нээсэн нь тодорхойгүй, ямар ажилд хэзээ томилсон нь ойлгомжгүй, ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг бичиж тэмдэглээгүй байх тул дээрх хөдөлмөрийн дэвтрүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
6. Хүсэлт гаргагч **************** 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус хугацаанд ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин, нотлох баримт гараагүй байх тул дээрх хугацаануудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Иймд хүсэлт гаргагч ******************1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 2 дугаар багт малчнаар, 1986 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын уурын зууханд машинистаар, 1987 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын 18 дугаар баазад жолоочоор, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 2 бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагч ************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ***************1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 2 дугаар багт малчнаар, 1986 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын уурын зууханд машинистаар, 1987 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын 18 дугаар баазад жолоочоор, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 2 бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА