| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00199/И |
| Дугаар | 303/ШШ2025/00287 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 303/ШШ2025/00287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******************
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч М************ нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1970 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай болсон. Миний 1986 оны 01 сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 33 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаар тогтоол, түүний хавсралт, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дүгээр мал тооллогын лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 13/368 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч *************ХААТР-1 маягтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч *************1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч *************** 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1986-1988 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 33 дугаар архивын лавлагаа, хөрөнгө зарах тухай Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаар тогтоол, түүний хавсралт зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч ************* талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 0115 дугаар бүртгэлд: овог, нэр- ****************, ажилладаг байгууллага- Коммунизмын төлөө нэгдэл, эрхэлдэг ажил-хоньчин, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум-Галуут гэж тэмдэглэжээ.
5. Иймд хүсэлт гаргагч ********************* 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ************* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ************** 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА