| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00232/И |
| Дугаар | 303/ШШ2025/00288 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 303/ШШ2025/00288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ****************
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ****************** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1970 онд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн. 56 нас хүрч малчнаар тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний 1986 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү . гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 337 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн хурлын 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/6 дугаар тогтоол, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 13/370 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч**************ХААТР-1 маягт, гэрч ********** нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ************** 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч **************нь 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь нотлох баримт түүвэрлэсэн талаарх Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 337 дугаартай архивын лавлагаа, илгээлтийн эзнийг ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай тушаал, түүний хавсралт, болзлууд дүгнэх тухай Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр тушаал, түүний хавсралт, шинээр гишүүн элсүүлэх тухай Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн хурлын 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/6 дугаар тогтоол, түүний хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч **************** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч ************** талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 028 дугаар бүртгэлд: овог, нэр- *******************, ажилладаг байгууллага- Ургац нэгдэл, эрхэлдэг ажил-хоньчин, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум-Бууцагаан гэж тэмдэглэжээ.
5. Иймд хүсэлт гаргагч *****************1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ***************** 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч*******************улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА