| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00191/И |
| Дугаар | 303/ШШ2025/00303 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 303/ШШ2025/00303
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: ****************
Хариуцагч: Б******************,
Нэхэмжлэлийн шаардлага: үндсэн зээл 15,117,997.51 төгрөг, хүү 6,546,854.55 төгрөг, алданги 2,469,793.13 төгрөг, нийт 24,134,645.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****************** нь хариуцагч ***************холбогдуулан үндсэн зээл 15,117,997.51 төгрөг, хүү 6,546,854.55 төгрөг, алданги 2,469,793.13 төгрөг, нийт 24,134,645.19 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******************** нь нийт 24,134,645.19 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 9,497,329.78 төгрөгөөс татгалзаж, хариуцагч *****************************нь үлдэх 14,637,315.41 төгрөгийг 6 хувааж буюу 2,137,315.41 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дотор, 2,500,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор, 2,500,000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дотор, 2,500,000 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дотор, 2,500,000 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дотор, 2,500,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч *********************-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигч талуудын шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тус тус нотлогдож байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч ********************нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 139,311.61 төгрөг, хариуцагч *********************** 115,568.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******************-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч **************** нь нийт 24,134,645.19 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 9,497,329.78 төгрөгөөс татгалзаж, хариуцагч **********************нь үлдэх 14,637,315.41 төгрөгийг 6 хувааж буюу 2,137,315.41 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дотор, 2,500,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор, 2,500,000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дотор, 2,500,000 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дотор, 2,500,000 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дотор, 2,500,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч ******************-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 139,311.61 төгрөг, хариуцагч *************** 115,568.51 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **********************-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА