| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2023/00239/И/Н |
| Дугаар | 316/ШШ2025/00297 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 316/ШШ2025/00297
| 2025 оны 04 сарын 21 өдөр | Дугаар 316/ШШ2025/00297 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул дж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С**** аймаг, З******* сум, *-р баг, *хэсэг *тоотод оршин суух хаягтай гэх О******* овогт Б******* З******* /РД:****/,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, З******* сум, *-р баг,*хэсэг **тоотод оршин суух хаягтай гэх Х******* овогт Ц******* Г******* /РД: *****/,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, З******* сум, *-р баг,*хэсэг *тоотод оршин суух хаягтай гэх Х******* овогт Ц******* Г******* /РД:*****/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн З******* сум, *-р баг, *хэсэг, *тоотод оршин суух, Б******* овогт Т Б /РД:****/-д холбогдох
Орон сууцыг чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар гаргуулах тухай
Т.Бын Сэлэнгэ аймгийн З******* сум *дүгээр баг *хэсэг *тоотод орших * улсын дугаартай, хувийн сууцны зориулалттай ** мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр Т.Быг тогтоолгох, эсхүл 14.500.000 төгрөгийг гаргуулж Т.Бд олгох-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.З*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.А, гэрч Б.Г, Б.Ч /гэрчүүд цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.З******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
...Сэлэнгэ аймгийн З******* сумын иргэн Т.Б нь газар болон түүнтэй холбогдох нэр бүхий эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн**** гэр бүлийн хэрэгцээний ****хувийн орон сууцны үл хөдлөх
хөрөнгийн бичиг баримтуудыг авч зөрүү мөнгө төгрөг өгөх болсон боловч одоог хүртэл өгөөгүй би хохирч байгаа болно. Т.Б нь амьдрах хугацаандаа бусдад түрээслэн ашиг олсон, эд хөрөнгийг сүйтгэх зэргээр мөн бичиг баримт эд хөрөнгөө авъя гэхээр архи уугаад алга болчихдог аль эсвэл согтуу хэл амаар доромжилж өдийг хүрсэн. Одоо би яахын аргагүй хохирч байгаа тул холбогдох эд хөрөнгө хашаа байшин, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бичиг баримтууд орон сууцаа авахыг хүсэж байна.
2008 онд эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд хүсэлт гаргаснаараа би 2007 оны 10 дугаар 16-ны өдөр тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байдаг. Би 2015 онд төрсөн, түүнээс өмнө 2013, 2014 онд Д аймагт магистраар сурч байсан. Өмнө нь энэ байшинг Ж гэж хүнээс авч байсан. Бүх мөнгөн дүн тооцоо миний нэр дээр миний тооцоотой байсан. Эгч дүү нарын хувьд тооцоо байгаа. Бага дүү Б.Г нь 2016 онд төрийн банканд ажиллаж байгаад асуудлын улмаас Т гэх хүнд өртэй болсон байсан. Тухайн өрийг дарах боломж байгаагүй учраас өр нэхэмжлэгч хүний дарамтад орсон учраас өөрийнх эрхгүй сууж байсан байшингаа өгсөн байсан. Тухайн үед би гэртээ амралтаа авсан байсан учраас хоёр дүү маань надаас нуугаад шийдвэр гаргаад Т гуайд энэ байшинг өгсөн байсан. Өгөх үедээ өөр хүнд 4,000,000 төгрөгийн барьцаанд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байсан. Тэр гэрчилгээг надаа бага дүү Б.Г аваад явсан байсан. Байшингаа л өгье өөр өгөх юмгүй гээд өгөөд дууссаны дараагаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Т гуай нэхэх үед өрөнд байгаа гэх үед Т гуай тэр өрийг дараад авсан юм байна лээ.
Түүнээс хойш гэрчилгээг аваад Т гуай З*******гийн нэр дээр байгаа юм байна гэж мэдээд над дээр ирсэн. Тэгж ирэх үед л би энэ байдлыг мэдсэн. Энэ байр Тт очсон байна. Өрөндөө өгсөн юм байна гэдгийг мэдээд юу яриад байгаа юм бэ орох оронгоо өгөөд байх даа яадаг юм хэдэн төгрөг вэ? гэтэл 6,000,000 төгрөг тэрнээс гадна гэрчилгээгээ өгсөн байсан ахад 4,000,000 төгрөг өгсөн гээд нийт 10,000,000 төгрөгийн өр гэж хэлсэн. Би юу гэсэн үг вэ тухайн үед байшин сав тийм үнэтэй байгаагүй учраас 15,000,000 төгрөг өгөөд ав та нар эсвэл яах гэж энэ байшингаа өгдөг юм, байшингаа өгөхгүй гэсэн. Өр ширээ дарахын тулд яах вэ? гээд манай хоёр дүү ярилцсан би бодоод өрийг нь дараад зөрүү 15,000,000 төгрөг та нар өг, 15,000,000 төгрөгт явдаг байшин сав биш гэж хэлсэн. хэмжээ нь 9х11 харьцаатай, саун, тахианы байртай, 1,5 га эзэмшлийн газартай.
Ийм хөрөнгийг энэ өрөнд өгнө гэж юу байх вэ гэтэл цагдаад өгнө шоронд оруулна гээд дарамтлаад байхаар нь өгсөн юм гэж хэлсэн. Би ч гэсэн гэр бүл дотроо зөндөө маргаад хоорондоо тангараг таслах шахуу л юм болсон. Адаг сүүлд нь би гэрчилгээнд 2 хүүхдийнхээ хамт байгаа миний 2 хүүхэд насанд хүрчихсэн. 2 хүүхдийнхээ амьдралыг бодоод би өмчийн газраа ч авч чадахгүй явж байна. Бүр байлаа гэхэд 15,000,000 төгрөг өг эсвэл би нэхэмжлээд байшингаа авна гээд нэхэмжлэл гаргасан. Б.Гтай х*******той өрийн асуудлыг яриад байна. Миний хөрөнгө мөнгө адилхан л явж байгаа. Миний хоёр дүүгийн хувьд алдаа гаргахын хувьд гаргаад өр ширэнд орсон. Гэхдээ өрнөөс болоод мөнгө төгрөгөөс болоод хүний орох орон хүн чанаргүйгээр авчхаад адаг сүүлд нь хуулиар явсан ч гэсэн ямар нэг байдлаар өчнөөн шалтаг хэлээд өдийг хүрлээ. хоёр дүү маань бас ярих байх, бага дүүтэйгээ би тангараг тасраад л байж байгаа, чамаас болоод л ийм зүйл болсон. Бид нар хоорондоо тооцоо байгаа бас бус өр ширийг нь би төрж ажиллаж байгаа учраас энэ хүртэл төлсөн. Орох оронгоо хүртэл хүнд дээрэмдүүлээд ингээд сууж байхдаа яадаг юм аль эсвэл дөрүү мөнгө төгрөг ч авсан зүйл алга байна. Одоо хүртэл орох оронгүй л явж байгаа шүү дээ. Бүхэл бүтэн хүний орон байр, амьд явах баталгааг орчин нөхцөлийг өр ширэндээ булааж авах гээд улайраад байгаа юм. Би та нарт нэг ч төгрөгийн өр шир байхгүй, Бд өр байхгүй Т гуайд ч өр байхгүй. Зөвшөөрсөн тохиолдолд ч надад байхгүй тул хоёр хүүхдийнхээ хамт би давхар хохироод явж байна. Би байшингаа авмаар байна, үнэт цаасаа авмаар байна... гэх
Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа:
...Тус шүүхэд гаргасан Б.З*******гийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Сэлэнгэ аймгийн З******* сумын *-р багийн *-р хэсэгт **тоотод байрлах **** хашаа байшинд миний бие 2015 оноос хойш аав Б.Т хэлсний дагуу амьдарч байсан юм. Учир нь тухайн байшинд нэхэмжлэгч Б.З*******гийн төрсөн дүү Б.Ч нь 2015 оноос өмнө амьдарч байсан юм. Нэхэмжлэгч Б.З*******гийн төрсөн дүү Б.Г нь төрийн банканд ажиллаж байхдаа миний эцэг Б.Т хадгаламжийн данснаас гарын үсгийг нь дуурайлган зурж 6,400,000 төгрөгийг бэлнээр авсан гэмт хэригийг үйлдсэн байгаа юм.
Мөн Б.Г нь ааваас гадна өөр олон хүн залилсан асуудал гарсан учраас Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.
Тухайн үед манай аав хохирогч болсон учраас Б.Гын төрсөн эгч нэхэмжлэгч Б.З*******. Б Ч нар нь уулзаж харилцан тохиролцож маргаан бүхий байшинг аав Б.Чт дээрх мөнгийг оруулан өгч гомдол, саналгүй гэдэг бичгийг авч байсан. 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дээрх Б.Гад аавын хадгаламжаас авсан 6.400.000 төгрөг нэмж Б.Чт 2.600.000 төгрөгийг өгч хэлцэл хийж баримтжуулж авсан.
Манай аав Б.Т нь тухайн байшингийн бичиг баримтыг өөрийн нэр дээр болгохоор 2016 оноос хойш хөөцөлдөж, С** аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байсан ба 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ***дугаартай захирамж гарсан ба улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гээд хэрэгсэхгүй болсон байдаг.
Гэтэл тухайн байшинг нэхэмжлэгч Б.З******* нь тухайн байшинг Л.О гэдэг хүнд барьцаанд тавьсан байсныг мэдсэн. Л.О нь шүүхэд нэхэмжлэл гаргаж хэргээ шийдвэрлүүлснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага дээр 4 сая төгрөгт дээрх хашаа байшин хураагдахаар болсон. Ингээд нэхэмжлэгч тал нь дахин манай аавд та дээрх мөнгийг төлөөд байшингаа аваарай гэж хэлсэн ба 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Л.Оийн данс руу 4,000,000 төгрөг хийсэн.Гэтэл одоо болтол байшинг нэр рүү шилжүүлэхгүй миний аавыг удаа дараа залилан зовоож энэ асуудлаасаа болж 2018 оноос аавын зүрх нь өвдөж эхэлсэн ба 2021 онд нас барсан. Миний аавын нас барсантай нэхэмжлэгч талын ах дүү нарын үйлдлүүд бүгд х*******той.
Учир нь аав нэхэмжлэгчийн дүү Б.Гыг залилангийн асуудлаар гомдолгүй гэж хэлж ял шийтгэлгүй өнгөрөхөд нь тусалсан. Мөн Б.Чыг цагдаагийн байгууллагад өгөх гэхэд мөн хүний гарыг буруу эмчилснээс болж тайрахад хүргэсэн хэрэг нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэхээр нь мөн өөрсдийнх нь хүсэлтээр шүүх, цагдаагийн байгууллагаар яваагүй юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр байшин нь хураагдах гэж байхад нь мөнгийг өгнө энэ байшинг өрнөөс суллуулсан зэрэг нь бүгд баримттайгаа байгаа. Одоо миний зүгээс энэ асуудлаар дахин Цагдаагийн байгууллагад хандаж дээрх хүмүүсийг бүгдийг нь шалгуулах болно гэдгээ хэлмээр байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх
Хариуцагч Т.Б нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
... Тус шүүхэд гаргасан Б.З*******гийн нэхэмжлэлтэй Т.Бд холбогдох "орон сууцнаас чөлөөлүүлэх, бичиг баримт гаргуулах, тухай нэхэмжлэлд дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна
Миний бие нь дээрхи маргаан бүхий байшинд 2015 оноос хойш амьдарч байгаа юм. Учир нь нэхэмжлэгч Б.З*******гийн төрсөн дүү Б.Г нь төрийн банкинд ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан аав Б.Т гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж хадгаламж барьцаалсан зээл 6.400.000 төгрөгийг хувьдаа авсан байсныг Цагдаагийн байгууллага /өөр хэргүүдийн хамт/ шалгасан. Тухайн үед миний аавтай Б.Гын төрсөн эгч нар болох нэхэмжлэгч Б. З******* Б.Ч нар нь уулзаж Миний дүү хэрэгт ороод хүндрэх гээд байна, та цагдаагийн байгууллагад гомдолгүй гээд хэлээд өгөөч хохирол төлбөрийг чинь яаж ийгээд барагдуулна, миний нэр дээр нэг хашаа байшин байгаа та 10,000,000 төгрөгт тооцоод авчихаач гэж хэлэхээр нь аав нэг нутаг усных юм байна гээд өрөвдөж, өмнө залилуулсан 6,400,000 төгрөг дээрээ нэмж 3,600,000 төгрөгийг өгөөд байрны гэрчилгээг нь авсан.
Гэрчилгээг нь өгөх болсон учир нь тухайн байр нь удахгүй өөр барьцаанаас сулрах үед таны нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн учраас уг хашаа байшинд миний бие нь амьдарч байсан юм. Аав тухайн үед надад энэ бүхнийг хэлэхдээ "Охиноо ямар ч байсан хашаа байшинтай болголоо" шуү гэж хэлж байсан. Аав удаа дараа Б.З*******гоос байшингаа нэр дээр шилжүүлэх асуудлыг тавьж байсан боловч яаж ийгээд аргацаагаад өнгөрөөдөг байсан.
2017 онд С****аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас намайг тус байшинд амьдарч байхад хүмүүс байшин өрөнд хураагдсан учир дуудлага худалдаанд орохоор боллоо. суллаж өг гэсэн ба аав Б.Т нь энэ байдлыг лавлаж асуухад Б З******* нь шүүхийн шийдвэрээр уг байшинг барьцаанд тавьж алдахаар болсон байсан.
Миний аав Б.Т нь өмнө нь хашаа байшинг худалдаж аваад мөнгийг нь шилжүүлсэн байсан учраас ямар ч аргагүй болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч дээр очиж төлбөр төлөгч Л.Оийн данс руу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 4,000,000 төгрөгииг шилжүүлж, мөн өдөр шүүхиин шиидвэр гүйцэтгэлиин дансанд ажиллгааны зардал гэх 500,000 төгрөгийг шилжүүлсэн барьцаанаас чөлөөлүүлсэн.
Аавын зүгээс нийт энэ байшинд 14.500.000 төгрөгийг зарцуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь дүү нартайгаа үгсэн хуйвалдаж аавыг маань хуурч мэхэлж зовоосоор өвчнийг нь даамжирхад хүргэсэн.
Тухайн үед нэхэмжлэгч нь аавыг амьд сэрүүнд нь хашаа байшингаа шилжүүлэхгүй байсаар 2021 онд нас барсны дараагаар ийм нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна.
Иймд С***** аймгийн З******* сумын ***-р баг, ***-р хэсэг,***тоотод орших ** улсын дугаартай, хувийн сууцын зориулалттай 91мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр Т.Быг тогтоолгох, эсхүл 14.500.000 төгрөгийг гаргуулж Т.Бд олгуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.
Миний бие нь иргэний хуульд зааснаар 2023.07.07 өдөр өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэсэн ба үүнд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мөн хамаарч байгаа болно... гэх
Нэхэмжлэгч Б.З******* нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
...Б.З******* миний бие хариуцагч Т.Бын надад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлдээ тухайн үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгох, эсвэл 14.500.000 төгрөгийг надаас гаргуулах гэжээ. Тухайн үл хөдлөх хөрөнгө маань анхнаасаа миний болон 2 хүүхдийн маань нэр дээр байсан, бидний өмч юм. Гэтэл Б.Г гэх миний төрсөн дүүд хамааралтай өр ширний асуудлыг надтай холбон миний өмчлөлийн хөрөнгийг тухайн өрөндөө суутган авсан мэтээр нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй юм.
Миний бие тухайн үед дүүгийнхээ өр ширний асуудалд нь тус нэмэр болъё гэж бодсон нь үнэн гэхдээ тэдэнтэй уулзаж байраа 10,000,000 төгрөг-д тооцож өгье гэж огт хэлж ярьж байгаагүй, тэдэнтэй уулзаж энэ өр ширний талаар ч ярилцаж байгаагүй. Харин тухайн үед би байрандаа дүүгээ суулгаад өөрөө Д аймагт сурч байсан ба миний дүү л талийгаачтай ярилцан миний байрыг өр ширэндээ өгсөн юм шиг байгаа юм.
Дүү маань надад хэлэхдээ "...таны байрыг зах зээлийн ханшаар нь тооцоод өр ширээ суутгуулахаар болсон. н.Т гуай танд зөрүү мөнгөө өгөөд гэрчилгээгээ шилжүүлж авна..гэж байсан. Ийм учраас миний бие талийгаач болон түүний охин \Т.Бын эгч\-д "...зөрүү мөнгөө яаралтай өгөөд гэрчилгээгээ шилжүүлж аваачээ, би бас өчнөөн хүлээлээ байр саваа өгөөд, энэ асуудлаа шийдье..." гэж удаа дараа уулзан хэлж байсан. Гэтэл одоо намайг хашаа байшингаа 10 саяд бодож өгчихөөд гэрчилгээгээ шилжүүлж өгөхгүй арга саам хайсан мэтээр ярьж байгаад гомдолтой байна.
Миний хашаа байшин, 25 тн-ын зоорьтой, тахианы байр, түлээний амбаар зэрэг хашаа томтой дотроо тохижилт сайтай, хийж бүтээсэн зүйл ихтэй энэ зэргийн хөрөнгөө би юу гэж хүнд 10 сая төгрөгөнд үнэлж өгөх вэ дээ. Юмны учир мэдэх хүмүүс тэр зэргийн хашаа байшин хэзээ ч 10хан сая төгрөгний үнэтэй байхгүй гэдгийг мэдэж л байгаа.
Би нас биед хүрсэн дүүгийнхээ өмнөөс өр төлбөрийг нь төлөх, оронд нь хөрөнгөө өгөх үүрэг огт хүлээгээгүй, тийм ёс ч байхгүй. Зөвхөн дүүдээ туслая, нэгэнт байрыг маань хүртэл авахдаа тулсан бол одоо яахав өгөөд зөрүү мөнгөөр нь хүү охин хоёртойгоо амьдрах жижиг хашаа байшин олж авна даа гэж бодож өчнөөн жил хүлээсэн. Гэтэл өөрсдөө огт санаачлага гаргахгүй энэ чигээрээ мартагнуулах санаатай яваад байсан тул миний бие байраа буцаан өмчлөлдөө авахаар шүүхэд хандсан. Энэ олон жилийн хугацаанд эдгээр хүмүүсийн хоорондох асуудлаас болж миний бие хоёр хүүхдийнхээ хамтаар маш их хохирлоо. Мөн биднийг эгч дүүсээрээ нийлж хүн залиллаа хэмээн хэлж ярьж нутаг усаар нэг нэр хүнд унагаж байгаад маш их гомдолтой байна.
Миний дүү Б.Г өр ширний асуудалд орсон нь үнэн. Би Т.Б, Т.М, н.Т гэх хүнээс авсан нэг ч төгрөг байхгүй.
Тийм учраас зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг
бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх
Нэхэмжлэгч Ц.Г*******, Ц.Г******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Бид ээж Б.З*******гийн хамтаар Сэлэнгэ аймгийн З******* сумын **-р баг **-р хэсэг ***тоотод байрлалтай **** тоот улсын бүртгэлийн дугаар бүхий ****.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус хаягт байрлалтай **** тоот гэрчилгээний дугаартай, ***** нэгж талбарын дугаар бүхий 5000м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтаар өмчилдөг хууль ёсны өмчлөгч нар юм.
Гэтэл дээрх газар болон хувийн сууцыг маань 2015 оноос эхлэн манай сумын иргэн Т.Б гэх хүн эзэмшиж байна. Учир нь гэвэл нагац эгчийн маань өр төлбөрөөс үүдэн дээрх үл хөдлөх хөрөнгийг эзэмших болсон гэх ба ингэхдээ өмчлөгч болох бидэнд огт мэдэгдээгүй, бидний хамтран өмчлөгч ээж Б.З*******д мэдэгдсэн гэх боловч албан ёсны гэрээ хэлцэл хийсэн зүйл огт байдаггүй юм. Бидний хамтран өмчлөгч болох ээж Б.З*******той тухайн үед тохиролцохдоо уг үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаар нь бодож тооцон нагац эгчийн маань өр төлбөр болох 9,400.000 төгрөгийг суутган, зөрүү болох 15,000,000 төгрөгийг өгснөөр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэдэг. Гэтэл түүнээс хойш өдийг хүртэл огт зөрүү мөнгөө өгөлгүйгээр үл хөдлөх хөрөнгийг маань эзэмшиж, ашигласаар ирсэн. Т.Б нь бидний өмчлөлийн хувийн сууцыг 8 жилийн хугацаанд эзэмшиж. ашиглахдаа иргэн Д.Б****, Ц.У****** нарын зэрэг, бусдад түрээслүүлэн ашиг олсон ба тахианы байрыг нурааж зарсан, хашаа хороо байр байшинг эвдэн сүйтгэж бидний үл хөдлөх хөрөнгөнд маш ихээр хохирол учруулсан байдаг. Бид нэгэнт Т.Б гэх хүнд үл хөдлөх хөрөнгөө албан ёсоор гэрээ хэлцэл хийн шилжүүлээгүй ба бидний өмчлөх эрх зөрчигдсөөр байгаа тул өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоолгох буюу Т.Бд байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ эх хувиар нь гаргуулан авахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Т.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нар нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний аав төр захиргааны байгууллагад 45 жил ажиллаж авсан тэтгэврээ өөрийнхөө хадгаламжинд хийж явсан. Тэр хадгаламжнаасаа хүүгээ авч, хэрэглэдэг байсан.
Нэг өдөр хуурамчаар аавын минь гарын үсгийг хуурамчаар 6,500,000 төгрөгийг авсан байсныг мэдсэн. Манай ааваас гадна 6-7 хүн байсан. Аав маань гэртээ байж байхад нь энэ гурав орж ирээд Байдал эвгүй боллоо. Та миний дүүд туслаач гэж ярилцсан. Таны гарын үсгийг дуурайж, дүү маань хуурамчаар гарын үсэг зурж мөнгө авсан. Та гомдолгүй гэвэл миний дүү зүгээр байна гэж хэлсэн.
Манай аав авсан мөнгөө өгөөд, хүүний мөнгийг нэмээд төлөх боломж уу гомдолгүй гэж бичиг гаргуулж авсан. Ээж маань хажууд нь байсан. Дүү маань ачигдах гээд байна. Энэ байшинг авчих гэж хэлсэн. Миний аав тэрнээс биш хамаагүй, дур мэдэн хүний юманд хүрээд байдаг хүн биш. Байшингаа аваад нэг сарын хугацаа өгье. Боломжтой бол миний хүүхдүүд яаж төлөх юм. Хүний бичиг баримтыг хуурамч гарын үсэг зурж, авч чадаж байгаа юм чинь би юу ч үгүй үлдэх юм байна. Тавьж байгаа зүйлийг чинь авъя гэж хэлээд хугацаа өгсөн. Буцаагаад яаж төлөх вэ гэсэн чинь Бид цалингийн зээл аваад төлнө. Санаа зоволтгүй гэж хэлсэн байсан.
Миний аав 2013 оноос хойш Төрийн банканд өөрийнхөө олон жил ажилласан хөдөлмөрийн хөлсөө хийж хадгаламжид байсан. Эдний хамгийн бага дүү Б.Г нэг өдөр хуурамчаар гарын үсэг зурж аавын мөнгөнөөс авч хэрэглэсэн байсан. Тэр өрөө ааваар барагдуулаад дээрээс нь нэмж ааваас мөнгө авсан. Манай аав энэ мөнгөөр Улаанбаатар хотод байр авах урьдчилгаа хадгалсан байсан. Гэтэл энэ мөнгөнд орсон байсан. Нэг өдөр аав гэртээ байж байтал З******* хоёр дүүгээ дагуулж ирээд дүүд маань тус болчих шоронд явах гээд байна та л мөнгө цаастай учир тус болчих тул манайд байгаа байшин савыг авчих ээж одоо болтол амьд байгаа. Ээж маань өнгөтөөр ярьж байна лээ. Гурвуулаа орж ирж уучлалт гуйгаад манай дүүд туслалцаа үзүүлээд дүү маань баригдаад явах гээд байна эдийн засгийн гэмт хэрэг хийсэн цаашид ачигдаж явах гээд байна тусламж үзүүлээч гэж орсон байгаа юм. Бичиг цаасаар бүхийн завшиж луйвардсан хүмүүс юу гэж мөнгө цаас өгөх вэ дээ, надад мөнгө байгаа гэхдээ байгаа мөнгөө өгнө өгөхдөө хүний үнэтэй цайтай зүйлийг аваад яах вэ боломж өгье гээд 1 сарын хугацаа өгсөн. 1 сарын хугацаанд яаж барагдуулах вэ гэтэл цалингийн зээл аваад барагдуулна, санаа зоволтгүй гэж хэлээд 6,900,000 төгрөг өгөөд дээр нь 3,100,000 төгрөг бэлэн аваад аавтай хамт Н***** гэж хүний өрийг өгнө гээд аавтай хамт Ч авч явсан. Тэгж яваад аавд түлхүүрээ үлдээгээд манай байшин энэ шүү гэж хэлсэн. Аав энэ байшингийн чинь газрын гэрчилгээ бичиг баримт хаана байна гэхэд тийм зүйл байхгүй та шинээр авна шүү гэж хэлээд аавд түлхүүрээ үлдээгээд цаашаа яваад Нурмаажав гэж хүний өрийг төлөх гэж өрөнд аваачиж өгсөн байна лээ. Яг ярьвал энэ нь эрүүгийн хуулийн бас нэг зүйл заалт юм байна лээ. Хүнд түлхүүрээ өгөөд цаашаа яваад хүний бичиг баримтыг бусдад худалдах гээд байдаг юм байна лээ би судалж үзсэн. Тэгж байгаад өвөл нь ямар ч бичиг баримтгүй байх вий юу ч гэсэн нягтлаад үзье гээд үзтэл энэ бол З******* гэж хүний гэрчилгээтэй байшин байна гэсэн. Бид нар амьхандаа авчихъя гэж бодоод очтол З******* гэж хүнийх байсан. Тэр үед аав мэдээгүй байсан, би аавд хэлээгүй. 2015 оны 10 дугаар сард өвлийн хүйтэнд О гэж хүн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүнтэй хамт орж ирсэн. Аав энэ байшинг авахдаа цаашид бий болох хөрөнгө, үр хүүхдэдээ өвлүүлье гэсэн бодолтой худалдаж авсан. З*******гийн өмч байсан гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүн ирээд З***** байшин байна хэн нь төлөх вэ гээд З*******той уулзаад энэ бичиг баримт нь хэнд байгаа вэ гэтэл О****** гэж хүн бариад явж байсан. Тэгээд аав З*******гийн нэр дээр гэдгийг тухайн үед мэдсэн. Хэн нь ч төлөхгүй тухайн үед тийм л байсан бол одоо ч гэсэн ааваас нэхээд миний бичиг баримт байсан байна үүнийг худалдахгүй гээд өөрсдөө худалдаад авахгүй яасан юм. Өнөөдөр ийм байдалтай сууж байгаадаа харамсаж байна... гэх
Шүүх хэрэг авагдсан нотлох баримтууд болох:
- Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн: Иргэний үнэмлэхийн хуулбар, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, өмчлөх эрхийн ****** дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын гэрчилгээний хуулбар /хх-ийн 5,8,9 ху/
- Хариуцагчаас гаргасан: Төрийн банканд баталгаа гаргах нь гэх гар бичмэл, Тодорхойлолт, Хэлцэл, Төрийн банк орлогын мэдүүлэг /хаан банк орлогын мэдүүлэг, өвлөх эрхийн гэрчилгээ, Б.Т иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар, ******дугаартай нас барсны гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан хуулбар, Т.Бын 28 дугаартай төрсний гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан хуулбар, З******* сумын засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт, итгэмжлэл /хх-ийн 22, 23, 24, 25,26-29,56-60 ху/,
- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн
- гэрч Б.Гын шүүхэд өгсөн ...З******* миний төрсөн эгч юм. Харин Быг нэг нутгийнх гэдгээр нь танина. Б.Тоор зээл авхуулсан. Нийлээд 10 орчим сая төгрөг болсон шиг санаж байна. надад уг мөнгийг өгөх боломж байхгүй байсан учир манай эгч Б.З*******гийн байшинг өрөндөө аваад Б.З*******д зөрүү мөнгө өгөхөөр тохиролцоод эгчийн хашаа байшинд орсон. З*******гийн хашаа байшин нь 10 сая төгрөгөөс илүү үнэтэй хашаа байшин юм. Хашаа байшинд орохдоо зөрүү мөнгө өгнө гэж байсан боловч өгөөгүй. З*******гийн хашаа байшинг өгөөд зөрүүд нь мөнгө нэмж авахаар тохиролцсон. Яг хэдэн төгрөгийн зөрүү авахаар тохиролцсоныг сайн мэдэхгүй.
Огт ял шийтгэл хүлээж байгаагүй Л.О****** би барьцаалж зээл авсан. Би Тоос мөнгө аваад Л.О******* байшингийн гэрчилгээг авсан гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/
Гэрч Б.Чын шүүхэд өгсөн ... Сэлэнгэ аймгийн З******* сумын ***дүгээр баг **дугар хэсэгт ****тоотод 2007-2016 он хүртэл амьдарч байсан.
Манай дүү Г Тт 10 сая төгрөгийн өртэй байсан. Уг мөнгөө төлж чадахгүй байсан тул Б.З*******гийн байшинг уг зээлд өгөөд мөн дээрээс нь Тоос зөрүү мөнгө авахаар тохирч байсан. Уг байшинг 20-25 сая төгрөгөөр зарна гэсэн тооцоололтой байна гэж З******* эгч хэлж байсан. Би уг байшинд амьдарч байсан тул эхлээд надтай хэлцэл хийсэн. Миний гарын үсэг мөн ямар ч байсан нэг бичигт гарын үсэг зуруулж байсан. Доторх утгыг нь санахгүй байна. Байшинг О гэх хүнд барьцаалсан талаар санахгүй байна.
Б.З******* Б.Г нар мэдэж байгаа байх Би тэр асуудалд нь оролцоогүй болохоор мэдэхгүй байна. 2016 онд уг байрыг хүлээлгэж өгөөд гарснаас хойших асуудлыг сайн мэдэхгүй. Одоо бүх бичиг баримтууд Бд байгаа. Яагаад шилжээгүй эсэхийг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 40ху/
-Б.Т төрийн банкны ****тоот зээлийн дансны хуулга, Б.Т Төрийн банкны ****, **** ***** ***, ***, ***, ****, ***, ***, ***, ******, ***, ***, ****тоот тус тус хадгаламж барьцаалсан зээлийн дансны хуулга, С***** аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн *****дугаартай шүүгчийн захирамж, тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 207 дугаартай гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй х*******той эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн мэдүүлэг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэргийн хуулбар, С***** аймгийн прокурорын газрын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ****** тоот албан бичиг, Б.Т өргөдөл, С******аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн *****дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, С***** аймгийн прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ****дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн *****дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ****дугаартай гомдлын хариу мэдэгдэх хуудас, С***** аймгийн прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, гэрч М.М, Б.Ч, Б.З*******,Б.Г нарын цагдаагийн газарт өгсөн мэдүүлгүүд, үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 40-41, 77- 92, 94-96,137-154,179-181,183-198 ху/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.З*******, Ц.Г*******, Ц.Г******* нар нь хариуцагч Т.Бд холбогдуулан Орон сууцыг чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн З******* сум ***дүгээр баг ***хэсэг ****тоотод орших ****улсын дугаартай, хувийн сууцны зориулалттай ****мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр Т.Быг тогтоолгох, эсхүл 14,500 төгрөгийг гаргуулж Т.Бд олгох-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. /хх-ийн 62-64 хуудас/
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэлэлтэй гэж үзлээ.
Нэг: Орон сууцыг чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Сэлэнгэ аймгийн З******* сумын ***дүгээр баг* дугаар хэсэгт орших **дугаар баг **хэсэгт ***мкв хувийн сууцыг 2007 оны 10 сарын 23-ны өдөр бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн *****дугаартай гэрчилгээ Б.З*******, Ц.Г*******, Ц.Г*******нарт, З******* сумын ***дүгээр багт орших ****нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ***мкв газрын хууль ёсны өмчлөгчөөр Б.З*******, Ц.Г*******, Ц.Г******* нарыг мөн бүртгэж, ****** дугаартай гэрчилгээ тус тус олгосон байна.
Дээрхээс үзвэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох Улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймгийн З******* сум 1 дүгээр баг **дугаар хэсэг ***тоот хаягт байршилтай, ***.кв талбайтай, хувийн сууц нь нэхэмжлэгч Б.З*******, Ц.Г*******, Ц.Г******* нарын өмчлөлийн хувийн сууц болох нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-ийн 136- 154 хуудас/
Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий хувийн сууц нь хариуцагч Т.Бын эзэмшилд байгаа нь түүний нэхэмжлэлийн хувь гардаж авсан баримт болон шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд хариуцагч тухайн орон сууцыг хуульд заасны дагуу эзэмших эрхтэй гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж,
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй х*******гүй боловч өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан байна.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхтэй, хариуцагч Т.Б нь уг орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй байна.
Хоёр.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзвэл:
1.Өвлүүлэгч Б.Т гэрч Б.Ч нар нь 2015 оны 08 дугаар сарын 28-ний өдөр Хэлцэл гэх баримтыг бичгээр үйлджээ.
Уг баримтад -З******* сумын иргэн Балдандорж овогтой Т би Бат-Очир овогтой Гын нэр дээрх 9 сая төгрөгийн зээлийн өрийг хаасан,
-Есөн сая төгрөгийн оронд өвлийн байшин халаалттай, зуны байшин, тахиан байр, зоорь, хашаа, саун, газар 1ширхэг, 250 сотын хашаа ... авахаар хэлэлцэж тохиров.
-Есөн сая төгрөгийг 2015 оны 10 сарын 1-ний дотор Б.Тт буцааж өгвөл барьцаг буцааж өгнө... гэж Б.Төмөрбаатар, Б.Ч нар нь гарын үсэг зурсан байна. /хх-24/
2. Өвлүүлэгч Б.Т гэрч Б.Г нар нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Төрийн банканд баталгаа гэх баримтыг бичгээр үйлджээ.
Уг баримтад ... миний бие Г нь иргэн Б.Тоос хадгаламж барьцаалсан зээл авсан 6,400,000 төгрөгийн зээлийг үндсэн зээл болон хүү төлбөртэй хамт 2015 оны 10 сарын 31-ний харилцан тохиролцсоны үндсэн дээр төлж барагдуулахаар тохиролцов... гэх бичвэр бүхий гар бичмэл
3.Б.Ч Б.Т нар нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Тодорхойлолт гэх баримтыг бичгээр үйлджээ.
Уг баримтад: З******* сумын иргэн Бат-Очир овогтой Ч миний бие тус сумын 1 дүгээр багийн 6 дугаар хэсэгт орших өөрийн байшинг тус сумын иргэн Балдандорж овогтой Тт худалдсан нь үнэн болно гэж Б.Төмөрбаатар, Б.Г нар гарын үсэг зурсан байна. /хх-ийн 23 хуудас/
4. Өвлүүлэгч Б.Т гэрч Б.Ч нар нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тодорхойлолт гэх баримтыг бичгээр үйлджээ.
Уг баримтад: тодорхойлолт: З******* сумын иргэн Бат-Очир овогтой Ч миний бие нь 2016 оны 2 сарын 05-аас хойш цалингийн зээлээ гаргаж 6 сая төгрөгийн өр зээлээ барагдуулна. Байшингийн гэрчилгээг иргэн Тт гаргуулж өгнө гэж Б.Төмөрбаатар, Б.Ч нар нь гарын үсэг зурсан байна. /хх-25 ху/
5. С*****аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дүгээр сарын 24-ны өдрийн 225 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 207 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг эрхийн актыг үндэслэн төлбөр төлөгч Б.Гаас зээлийн төлбөр 5,500,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 51475 төгрөгийн хамт гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж 2017 оны 10 сарын 19-ний өдөр дуусгавар болсон байна./хх-ийн 93-96 хуудас/
6.Төлбөрийг Б.Т нь 2017 оны 07 сарын 06-ны өдөр 4,000,000 төгрөгийг Л.Оийн төрийн банкны ***дансанд, 2017 оны 09 сарын 21-ний өдөр 500,000 төгрөгийг С***** Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хаан банкны ****тоот дансанд тус тус шилжүүлсэн байна. /хх-ийн 26-29 хуудас/
7. Гэрч Б.Гад шүүх хуралдааны шатанд хууль сануулж авсан ... Зээлсэн мөнгөө буцааж өгч чадахгүй манай Б.Ч эгч баталгаа бичиж өгсөн. Миний хувьд Б.Чын байшин гэж үзэж байгаа. Б.Ч эгч авахдаа Б.З*******гийн нэр дээр гэрчилгээг гаргуулсан байсан. Б.Ч эгч амьдарч байсан. Наад байшинг чинь Б.Чын байшингийн гэрчилгээг тухайн үед ямар асуудал үүссэн юм мэдэхгүй, З*******гийн нэр дээр авсан гэсэн. Би Т гуайгаас 10 сая орчим төгрөг авсан. Б.Ч эгч зөвшөөрч баталгаа бичсэний үндсэн дээр байшингаараа төлбөрөө төлсөн гэж ойлгосон. Би Б.Чын байшин гэж ойлгож байгаа гэхдээ дараа нь гэрчилгээ дээрх нэр түр байсан учраас дараа нь ийм асуудал гарна гэж бодоогүй. Б.Ч эгч зөвшөөрөөд Б.Ч мэдэж байгаа Б.З*******гийн нэр дээр байгааг. Хуулийн дагуу Б.З*******гийн өмч болохоос амьдарч байсан нь Б.Ч. Гэрчилгээ дээрээ Б.З*******гийн өмч болсон учраас шүүхэд өгсөн юм шиг байна лээ. Би Б.З*******г ингэж шүүхэд өгнө гэж ёстой санаанд ороогүй...гэх мэдүүлэг.
8. Гэрч Б.Чт шүүх хуралдааны шатанд хууль сануулж авсан ... Эгчид зараагүй эгчийн нэр дээр байгаа байрыг би худалдаж авсан. Худалдах худалдан авах гэрээ хийхдээ эгчийн нэр дээр үл хөдлөхөөр оруулаад худалдан авах гэрээ хийсэн. гэрчилгээг нь би гардаж өгөөгүй л дээ байшинг дүү Б.Гын өрийг дарахын тулд Т гуайд би өөрөө өгсөн...гэх мэдүүлэг.
Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Б.З******* нь өвлүүлэгч Б.Тоос 14,500,000 төгрөгийг зээлж авч дүү Б.Гын өр төлбөрт зарцуулсан болон Б.Гын өр төлбөрийг Б.З******* төлөх үүрэг хүлээсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Тухайлбал: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж,
мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж тус тус заасан тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.З*******гоос 14,500,000 төгрөг гаргаж шийдвэрлэх боломжгүй юм.
Түүнчлэн шударга өмчлөгч /эзэмшигч/ мөн болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 92 дугаар зүйлийн 92.1-д шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний
эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.
Хэдийгээр хариуцагч Т.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Миний аав Б.Т нь хашаа байшинг худалдаж авсан гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргаж байх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн З******* сумын ***дүгээр баг ***дугаар хэсэгт орших ***.кв хувийн сууцыг хариуцагч Т.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хувийн сууцны гэрчилгээг нэхэмжлэгчид өгөхийг хариуцагчид даалгаж, Т.Бын Сэлэнгэ аймгийн З******* сум **дүгээр баг **хэсэг ***тоотод орших **** улсын дугаартай, хувийн сууцны зориулалттай ****мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгох, эсхүл 14,500 төгрөгийг гаргуулж тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.З*******, Ц.Г*******, Ц.Г******* нарын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн З******* сумын ***дүгээр баг,6**дугаар хэсэг ***тоот хаягт байршилтай, ****.кв талбайтай, хувийн сууцыг хариуцагч Т.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлж, **** дугаартай улсыг бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.З*******, Ц.Г*******, Ц.Г******* нарт өгөхийг хариуцагчид даалгаж, Т.Бын Сэлэнгэ аймгийн З******* сум ***дүгээр баг ***дугаар хэсэг ***тоотод орших ***** улсын дугаартай, хувийн сууцны зориулалттай ****.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр Т.Быг тогтоолгох, эсхүл 14,500,000 төгрөгийг гаргуулж Т.Бд олгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгч Б.З*******, Ц.Г*******, Ц.Г******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор С****** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ