Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 316/ШШ2025/00334

 

 

 

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 316/ШШ2025/00334

Сэлэнгэ аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би

Нэхэмжлэгч: С*** аймаг, С******* сум, *дугаар баг, **дугаар хэсэг, *** тоотод оршин суух, Э******* Б******* /РД: ****/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С**** аймаг, С******* сум, ***дугаар баг, **дугаар хэсэг, ***тоотод оршин суух О******* Т******* /РД: **/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4,852,692 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчдын хооронд байгуулагдсан 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч О.Т******* нь Э.Б*******ийн нэхэмжилсэн 4,852,692 төгрөгийг

2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2,500,000 төгрөг

2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг

2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг

2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг

2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөг

2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг

2025 оны 11 дүгээр сарын 15-ны 400,000 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Б*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Т*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,852,692 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,852,692 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар Э.Б*******ийн ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Т*******т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,852,692 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,594 төгрөгийн тал хувь 46,297 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.Т*******өөс 46,297 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.Б*******т олгосугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ