Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 316/ШШ2025/00336

 

 

 

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 316/ШШ2025/00336

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн танхимд хийсэн Иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: С***аймаг С******* сумын *дугаар баг, **дугаар хэсэг **тоотод оршин суух хаягтай гэх, Боржигон овгийн Д******* Г******* /РД:***/-ийн хүсэлттэй,

"Э.М*******, Э.Х******* нарыг нас барсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагч Д.Г******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбартаа:

... Миний хүү Э******* овогтой Мөнхсоёл нь 1978 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрж өвчний улмаас 1979 онд нас барсан. Э.Х******* нь 1982 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрж 1984 онд өвчний улмаас нас барсан. Тухайн үед Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй.

Саяхан гарсан Ерөнхийлөгчийн зарлигтай холбоотойгоор 1 дүгээр одонгийнхоо материалаа бүрдүүлж, улмаар улсын бүртгэлээс 2 хүүхдийнхээ нас барсны лавлагааг авахад нас баралт бүртгэгдээгүй гэсэн. Иймд хүү Э.М*******, Э.Х******* нарыг барсныг тогтоолгохоор шүүхэд хандсан гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Г******* нь " хүү Э.М*******, Э.Х******* нарыг нас барсныг тогтоолгох-оор шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.3-д төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал гэжээ.

Иргэний гэр бүлийн бүртгэлд иргэний төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал, тэмдэглэл зэрэг баримт байхгүй түүнийг шүүхээс өөр байгууллага тогтоох боломжгүй болсон, иргэний бүртгүүлсэн эдгээр байдлыг иргэний гэр бүлийн байгууллага тогтоохоос татгалзсан тохиолдолд тус тус шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлэхээр заасан тул Ц.Бямбаахүүгийн хүсэлтийг тус шүүх харъяалан шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Г******* нь 1978 оны 09 дугаар сарын 10-ны өдөр хүү Э.М*******ыг, 1982 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүү Э.Х******* нарыг төрүүлсэн байх бөгөөд өвчний улмаас Э.М******* нь 1979 онд, Э.Х******* нь 1984 онд нас барсан, тэднийг нас барсан талаар нас баралтын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч С.Х*******, Г.Ч*******, Ж.Ш******* нараас хууль сануулж авсан мэдүүлэг, зохигчийн тайлбар зэрэг бусад бичгийн чанартай нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд Д.Г*******гийн хүсэлтийг хангаж, Э.М*******ыг 1979 онд, Э.Х*******ийг 1984 онд тус тус нас барсан болохыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д заасныг баримтлан Э.М*** 1979 онд , Э.Х*******ийг 1984 онд тус тус нас барсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ

 

 

            3.

 

  

ДАРГАЛАГЧ                                 Б.МӨНХЗУЛ