| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/00324/И |
| Дугаар | 305/ШШ2025/00305 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 305/ШШ2025/00305
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ****************** тоотод оршин суух Б овогт Б-н Ж-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ********************** тоотод оршин суух У овогт С-н А-д холбогдох,
1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга ... А нь хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд маш яаралтай мөнгөний хэрэг гарсан тул тусална уу хэмээн надаас хүссэн тул 1 сарын 20 хувийн хүүтэй мөнгө зээлэх болж зээлдүүлэх тохиролцооны үндсэн дээр өгсөн болно. Тухайн үед иргэн А нь *********** ХХК-д ажилладаг байсан бөгөөд миний бие тус компанид ажилладаг байсан. Мөнгө шилжүүлсэн өдөр иргэн А ээлжийн амралтаа аваад Улаанбаатар хот руу явж байсан болохоор зээлийн гэрээг бичгээр үйлдэж чадаагүй болно. Одоогийн байдлаар эхнэр Н-н биеийн байдал муу байгаа болохоор Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэх яаралтай шаардлагатай тул нэн яаралтай мөнгөн төлбөрийг авах хүсэлтэй байна ... гэжээ.
2. Хариуцагч С.А-н тайлбарын агуулга ... Миний бие С.А нь нэхэмжлэгч Б.Ж-н нэхэмжилсэн 1,800,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ойрын хугацаанд төлж барагдуулна ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч С.А нь нэхэмжлэгч Б.Ж-н 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул Б.Ж-н нэхэмжлэлтэй С.А-д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.
Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750(дөчин гурван мянга долоон зуун тавь) төгрөгөөс 21,875(хорин нэгэн мянга найман зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 21,875(хорин нэгэн мянга найман зуун далан тав) төгрөгийг, хариуцагчаас 21,875(хорин нэгэн мянга найман зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.А нь нэхэмжлэгч Б.Ж-н 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750(дөчин гурван мянга долоон зуун тавь) төгрөгөөс 21,875(хорин нэгэн мянга найман зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 21,875(хорин нэгэн мянга найман зуун далан тав) төгрөгийг, хариуцагчаас 21,875(хорин нэгэн мянга найман зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Ж-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА