Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 305/ШШ2025/00307

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ***************** үйл ажиллагаа явуулдаг ********* ХХК-н нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн ****************** оршин суух Ц-н А-д холбогдох

Зээлээр авсан хүнсний барааны үнэ 969,800 (есөн зуун жаран есөн мянга найман зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга ... *************-т оршин суух Ц овогтой А нь зээлээр хүнсний бараа авсан. Удаа дараа төлбөрөө барагдуулах шаардлага тавьсан боловч тооцоогоо хийгүй байгаа тул зээлж авсан хүнсний барааны үнэ 969,800 төгрөгийг тус компанийн /*********************/ дансанд байршуулж өгнө үү ... гэжээ.

2. Хариуцагч Ц.А-н тайлбарын агуулга ... Миний бие Ц-н А нь нэхэмжлэгч ********** ХХК-н нэхэмжилсэн 969,800 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ойрын хугацаанд төлж барагдуулна ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч Ц.А нь нэхэмжлэгч ************* ХХК-н зээлээр авсан хүнсний барааны үнэ 969,800 (есөн зуун жаран есөн мянга найман зуу) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдэнэ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.

Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,825(хорин долоон мянга найман зуун хорин тав) төгрөгөөс 13,912.5(арван гурван мянга есөн зуун арван хоёр арваны тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 13,912.5(арван гурван мянга есөн зуун арван хоёр арваны тав) төгрөгийг, хариуцагчаас 13,912.5(арван гурван мянга есөн зуун арван хоёр арваны тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.А нь нэхэмжлэгч ************ ХХК-ийн зээлээр авсан хүнсний барааны үнэ 969,800 (есөн зуун жаран есөн мянга найман зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,825(хорин долоон мянга найман зуун хорин тав) төгрөгөөс 13,912.5(арван гурван мянга есөн зуун арван хоёр арваны тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 13,912.5(арван гурван мянга есөн зуун арван хоёр арваны тав) төгрөгийг, хариуцагчаас 13,912.5(арван гурван мянга есөн зуун арван хоёр арваны тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********** ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА