Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 137/ШШ2025/00225

 

 

                                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч М. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б-д холбогдох 1,592,925 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг ...-р хороо, ..... байрлах М  ББСБ ХХК /ХХД:.., РД:....., утас: ..../  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б  нь "М  ББСБ"-тай 2023 оны 04 сарын 13-ны өдөр 140000895973 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99710679 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. А.Б  нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 06 сарын 14-ний өдрөөс 2023.07.06-ны өдрийн хооронд 16 удаагийн хүсэлтээр нийт 870,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. М  ББСБ-ын зүгээс А.Б-аас зээлийн гэрээний үүргийг шаардахад огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 03 сарын 18-ны өдрийн байдлаар А.Б-ы үндсэн зээлийн үлдэгдэл 868,648 төгрөг, зээлийн хүү 32,994 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,110 төгрөг, нийт 1,592,925 төгрөг байна. А.Б нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "М ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,592,925 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...-р баг, ..... тоотод оршин суух, А-ийн Б  /РД: ....., утас:..../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч А.Б миний бие М ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 1,592,925 төгрөгийг 2025 оны 06 сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 318,585 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М  ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: М ББСБ ХХК нь иргэн А.Б-д холбогдуулан 1,592,925 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээлийн 1,592,925 төгрөгийг 2025 оны 06 сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 318,585 төгрөгөөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М  ББСБ ХХК нь хариуцагч А.Б-д холбогдуулан 1,592,925 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Б  нь нэхэмжлэлийн шаардлага 1,592,925 төгрөгийг 2025 оны 06 сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 318,585 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч М.С  нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М  ББСБ ХХК нь хариуцагч А.Б-д холбогдуулан 1,592,925 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Б  нь нэхэмжлэлийн шаардлага 1,592,925 төгрөгийг 2025 оны 06 сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 318,585  төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,437 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 20,218.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 20,218.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Энэхүү захирамжийг хариуцагч А.Б  нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Э.Б