| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00306/И |
| Дугаар | 137/ШШ2025/00238 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 137/ШШ2025/00238
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Г банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.А-д холбогдох 25,766,636.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот Ч дүүрэг .-р хороо, С-ын 0, Г банкны төв байранд байрлах Г банк ХК /ХХД:900......, РД:20....., утас: 89....../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э овогтой А /../ нь 2025 оны 03-р сарын 20-ны өдөр ЗГ1915154859 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэйгээр 30 сараар дижитал зээл бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4,2.5,2.6,2.7 дэх хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар зээлийн хугацаа 60 хоног хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачилгаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг Э.А-аар төлүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 0-р баг, 00-0 тоотод оршин суух, О овогт Э-ийн А /РД: , утас:86....../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Э.А миний бие Г банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 25,766,636.62 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 06 сарын 10-ны өдрөөс 2025 оны 11 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдрийн дотор 4,294,439.44 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Г банк ХК нь иргэн Э.А-д холбогдуулан 25,766,636.62 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээлийн 25,766,636.62 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 06 сарын 10-ны өдрөөс 2025 оны 11 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдрийн дотор 4,294,439.44 төгрөгөөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Э.А-д холбогдуулан 25,766,636.62 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.А нь нэхэмжлэлийн шаардлага 25,766,636.62 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 06 сарын 10-ны өдрөөс 2025 оны 11 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдрийн дотор 4,294,439.44 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч О.С нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Э.А-д холбогдуулан 25,766,636.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.А нь нэхэмжлэлийн шаардлага 25,766,636.62 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 06 сарын 10-ны өдрөөс 2025 оны 11 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдрийн дотор 4,294,439.44 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,783 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 143,391.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 143,391.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч Э.А нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б