| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00402/И |
| Дугаар | 320/ШШ2025/00525 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 320/ШШ2025/00525
| 2025 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 320/ШШ2025/00525 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 320/2025/00402/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Д.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Заамар Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б.Э т олгосон 3*** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхээ тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Д.Э ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Жавзанпагма.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Э шүүхэд Төв аймгийн Заамар Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б.Э т олгосон 3*** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхээ тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байна.
Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойллоо. Үүнд:
... Би 1 дүгээр ангиасаа эхлээд техник мэргэжлийн сургуулиа төгстлөө Б- гэж ааваараа овоглож байсан. 18 нас хүрээд иргэний үнэмлэх авахад төрсний гэрчилгээнд үндэслэн миний овгийг Д гэж ээжээр маань овоглож олгосон. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл овгийн зөрүүтэй байдал үүссэн. Тухайн үед аав, ээж маань гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас ээжээрээ овоглосон юм болов уу гэж боддог. Би эцэг, эхээс тавуулаа. Доороо 4 дүүтэй бөгөөд 3 дүү маань ээж Д гээр, хамгийн бага дүү Ү гэж аав Б-аар овоглодог юм. Миний төрсний гэрчилгээ надад байдаг ба түүн дээр миний овгийг Д гэж бичсэн атал төрсний бүртгэлийн лавлагаа авахад Д гэж бичсэн байсан. Энэ мэт хариуцлагагүй байдлаа болж би хохироход хүрээд байна...гэв.
Хүсэлт гаргагч Д.Э нь шүүхэд иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулиас Б.Э т олгож, олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 3*** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 0015472/93 дугаартай Г.У ийн овог, эцгийн нэр, нэр өөрчилсөн болон Г.Э , Г.Э , Г.Э нарын төрсний гэрчилгээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 3/76 дугаар албан бичиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн Дугаар CVL2567550001000062 Гэрлэсний бүртгэлийн, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар CVL2511960001011449 Төрөл садангийн, 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Дугаар CVL2567010001003946 Төрсний бүртгэлийн лавлагаанууд зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр М.Н , Д.О нарыг гэрчээр асууж,
өөрийн санаачилгаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), Хаягийн хуудас №7 маягтуудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч Д.Э дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
... Би 1 дүгээр ангиасаа эхлээд техник мэргэжлийн сургуулиа төгстлөө Б- гэж ааваараа овоглож байсан. 18 нас хүрээд иргэний үнэмлэх авахад төрсний гэрчилгээнд үндэслэн миний овгийг Д гэж ээжээр маань овоглож олгосон. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл овгийн зөрүүтэй байдал үүссэн. Тухайн үед аав, ээж маань гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас ээжээрээ овоглосон юм болов уу гэж боддог...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 30/519 дүгээр албан бичгээр ирүүлсэн: ...1.Овог, нэр: Д Э , 2. Төрсөн он, сар, өдөр: 19**-0* -20... гэсэн мэдээлэл бүхий Хаягийн хуудас №7 маягт,
... 4.РД:Р***, 5.Овог:Д , 6. Нэр:Э ,...ажилладаг байгууллага: Төв аймаг Заамар техник мэргэжлийн сургууль... гэсэн мэдээлэл бүхий ХААТР-1(А) маягт,
...5.Р***..., 6.Овог: Д , 7. Эцэг/эхийн нэр: Д , 8. Нэр: Э ..,Эхнэр, нөхөр 16 хүртэлх насны хүүхдүүд: Юу болох: Нөхөр: Эцэг/эхийн нэр, нэр: Н.Г , охин: Г.У : регистрийн дугаар: Р***,...охин: Г.Э , регистрийн дугаар: Р***,...хүү Г.Э , регистрийн дугаар: Р***, хүү Г.Э , регистрийн дугаар: Р***,... гэсэн мэдээлэл бүхий Иргэний үнэмлэх авах өргөдлийн маягт,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн Дугаар CVL2567010001003946: ... Эцэг/эхийн нэр:Д , Өөрийн нэр:Э ,...Эхийн:Эцэг/эхийн нэр: Д , Өөрийн нэр:Д ... гэсэн мэдээлэл бүхий,
Дугаар CVL2567550001000062: Нөхрийн Эцэг/эхийн нэр: Гарам, өөрийн нэр: Б-,...бүртгэсэн он, сар, өдөр: 1977-05-20,...Эхнэрийн Эцэг/эхийн нэр: Д , Өөрийн нэр: Д гэсэн мэдээлэл бүхий Гэрлэсний бүртгэлийн,
Дугаар CVL2511960001011449: ...овог: Д, Эцэг/эх/-ийн нэр: Д , Өөрийн нэр: Э, хамаарал: эгч,... гэсэн мэдээлэл бүхий Төрөл садангийн лавлагаанууд,
Охин Г.У ийн овог, эцгийн нэр, нэр өөрчилсөн гэрчилгээ, Г.Э , Г.Э , Г.Э нарын Төрсний гэрчилгээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 3/76 дугаар: Тус сумын уугуул иргэн Д.Э нь төрсөн эцэг Г.Б-ын нэрээр 18 нас хүртлээ овоглож байсан. Албан тушаалтнуудын хариуцлагагүй үйлдлийн улмаас эцэг, эхийн нэр солигдсон тул цахим үнэмлэхний Дэрдлэй овгийн Д н Э (Р***) гэсэн овог нэрээр ойлгоно уу. гэх албан бичиг зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Э ийн бичиг баримтууд аав Г.Б-, ээж Д.Д нараар нь овоглон олгогдсон, түүний төрсний гэрчилгээ ээж Д.Д гээр нь овоглогдсоны улмаас иргэний үнэмлэхээ ээж Д.Д гээрээ овоглон авсан тул овгийн зөрүүтэй байдал үүссэн үйл баримт тогтоогдож байна.
Гэрч М.Н гийн: ...Д.Э ийн аавыг Б- гэдэг малчин хүн байсан, ээжийг нь Д гэдэг, бас фермд саальчин байсан. Хөвсгөл аймгийн Ц сумын Үүр багийн Бургалтай гэдэг газар манай гэр бүлүүд ойр амьдардаг, зун хамт зусдаг, Д.Э нь Бургалтай гэх багт сүү, тосны заводад ажилладаг байсан, аав нь нас барсан, ээж нь одоо байгаа, 80 хүрсэн байх, их өндөр настай хүн бий... гэх,
Гэрч Д.О: ...Д.Э ийн аав Хөвсгөл аймгийн Ц сумын 2 дугаар багт малчин, тоо бүртгэгч хийдэг Б- гэх, ээжийг нь Д гэдэг, нутгийн хүмүүс нь Д гэж дууддаг. Б- гуайн хоёр том хүүхэд нь буюу Э , Э нар нь ээжийгээ дагаж ирсэн байж магадгүй, бид хүүхэд байсан болохоор нарийн асуудлыг нь мэддэггүй байсан. Аав нь нас бараад удаж байгаа. Ээж Д нь нэгдэлд саальчин хийдэг байсан. Д.Э Хөвсгөл аймгийн Ц сумын Цог нэгдлийн сүү тосны тасагт ажилладаг байсан, нэгдэл тарснаас хойш оёдлын ажил хийж байсныг санаж байна... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч Д.Э ийн эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхээ тогтоолгох тухай хүсэлт нь тогтоох журмыг заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд шүүх Төв аймгийн Заамар Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б.Э т олгосон 3*** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Д Д н Э мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн
135.2.4-т зааснаар Төв аймгийн Заамар Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б.Э т олгосон 3*** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Д Д н Э мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА