| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2025/00698/И |
| Дугаар | 317/ШШ2025/00675 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 317/ШШ2025/00675
2025 05 20 317/ШШ2025/00675
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: Г........
/Улаанб............ талбай 5, Ш/Х............ хороо, Гол.............ан.............йр/,
Хариуцагч: Маа........ овогт Дала.................г
/Төв а...........эсант сум, Улаанх............ороо, 10..................0 тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: 9................өгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Го..............к ХК нь хариуцагч Д.................... төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.
1.1 Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: .................024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ..........й R001562078 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 04 дүгээр сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул 9.................7 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.
2.-Хариуцагч ................ориг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 6, 7, 8, 9, 10, 11, 12 сар, 2026 оны 01 дүгээр сард сар бүрийн 10-ны өдөр 1.000.000 төгрөгөөр, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1.000.797 төгрөгөөр төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хүү тооцооллын хүснэгт, зээлийн гэрээ, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, Банкны бүтээгдэхүүний үйлчилгээний ерөнхий гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг гаргаж өгсөн.
4. Хариуцагч нараас хариу тайлбарыг бичгээр гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2.-Нэхэмжлэгч Го.............К нь хариуцагч .............ос зээлийн гэрээний үүрэгт нийт ............. төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.
3. Хариуцагч ..........зориг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт ...........7 төгрөг төлөх хариу тайлбарыг бичгээр гаргажээ.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулан зээл өгсөн, авсан үйл баримт тогтоогдож байна.
5. Талуудын эрх үүргийн харилцааг зээлийн гэрээгээр тодорхойлно.
6. Хариуцагч ............иг нь зээлийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсний улмаас нэхэмжлэгч Г...........к ХК нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч .............иг нь зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.
8. Нэхэмжлэгч Го..............К-ийн зээлийн гэрээний үүрэгт шаардсан ...............төгрөгийг хариуцагч ...............ориг төлж барагдуулахаа бичгээр илэрхийлснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
9.-Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж дүгнэлээ.
10. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 75.8.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Го..........К-ийн хариуцагч ...............ригоос зээлийн гэрээний үүрэгт ний...........өг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд шүүх нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүйг дурдах нь зүйтэй.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ........өгрөгийн тал хувь 79.481,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 79.481,5 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, хариуцагч ............ригоос 79.481,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.............-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
13. Нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч биелүүлэх үүрэгтэй, биелүүлэхгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Го..............К-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт ........... төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ..............риг /9.000.797 төгрөгийг 9 хувааж, 2025 оны 6, 7, 8, 9, 10, 11, 12 сар, 2026 оны 01 дүгээр сард сар бүрийн 10-ны өдөр 1.000.000 төгрөгөөр, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1.000.797 төгрөгийг тус тус/ төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г..................-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158.963 төгрөгийн тал хувь 79.481,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 79.481,5 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, хариуцагч ............оос 79.481,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гол......... ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ