| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2025/00080/И |
| Дугаар | 317/ШШ2025/00676 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 317/ШШ2025/00676
|
2025 05 21 |
317/ШШ2025/00676 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц...р овогт Чу.................маа
/Улаа................рэг, 16 дугаар хо..........................9 тоот/,
Хариуцагч: Бор..............н овогт Цэгм..............
/Төв ай.......угаар баг, Булаг, Мө....................23 тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: .........аа,
Хариуцагч:................орж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ................мэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ............аа нь хариуцагч ............ид холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан.
1.1 Нэхэмжлэгч ............. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие ...............той 2001 онд танилцаад 2004 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний амьдрах хугацаанд 2004 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүү С..........ат, 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр охин С...........ран, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр охин С...............э нар төрсөн. Бид зан харилцааны хувьд таарамжгүй болж тусдаа амьдрах болсон. Хүү гадаадад сурдаг. Хоёр охин ээжтэйгээ амьдардаг. Бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцалж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ..................гдорж хариу тайлбартаа: Гэр бүл эвлэрүүлэн зуучлагчтай хуулийн дагуу хоёр удаа уулзаж хуулийн зөвлөгөө авч байсан боловч, эвлэрэх боломжгүй тул шүүхээр шийдвэрлэх болсон. Эд хөрөнгө, тэтгэмж, хүүхдийн асрамж хамгаалах дээр ямар нэгэн маргаан байхгүй болно гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэл, эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаанууд, сургуулийн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас хариу тайлбар өгсөн.
5. Шүүхээс, эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 317/ЭТ2025/00155 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэлийг ирүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.................а нь хариуцагч ......................жид холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагч Ц........................рж нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан.
3.-Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Нэхэмжлэгч ...................аа, хариуцагч ...............ж нар нь 2004 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн. /хх 8/
3.2 Хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2004 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүү.............ат, 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр охин ........ан, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр охин ...............э нар төрсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-4-6, 10-12, 14-15/
4. Шүүхээс талуудыг эвлэрүүлэх арга хэмжээ авсан ба ..........аа, Ц.................дорж нар нь тусдаа амьдарч, цаашид хэн аль нь эвлэрэх хүсэлгүй байх гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т ... гэрлэгчдийн харилцан тохиролцсон... гэж үзэж гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Бо..............вогт ...............жийн ........... нарыг эх ..............агийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц..............ржоос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .................аад олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Ц............ овогт Ч................илмаа /РД:И.............../, хариуцагч Бо.............н овогт Ц........... /РД:НП..............5/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Бор............н овогт ..........ийн ..............эх ..................агийн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигч хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаагүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .................ос улсын тэмдэгтийн хураамжид 70,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............маад олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах.................од даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ