| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/01292/И |
| Дугаар | 317/ШШ2025/00077 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 317/ШШ2025/00077
2025 01 13 317/ШШ2025/00077
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу-26, өөрийн байр, регистрийн 00 дугаартай, С нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт 00 дүгээр байр, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Бичээч овогт Д.Ц холбогдох,
Сургалтын төлбөрийн үлдэгдэл 1.991.682 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С нь хариуцагч Д.Цэд холбогдуулан сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 1.991.682 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “С нь соёл урлагийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн их сургууль юм. Д.Ц нь тус сургуулийн магистрын сургалтад 2017-2018 онуудад суралцах хугацаандаа нийт 00 багц цагийн хичээл судлан, 1.991.682 төгрөгийн сургалтын төлбөр төлөөгүй байна. Сургалтын төлбөрийн тооцооны талаар болон уг төлбөрийг төлөхгүй тохиолдолд шүүхийн байгууллагад хандах тухай 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус утсаар холбогдон өөрт нь мэдэгдсэн болно. Иймд сургалтын төлбөр болох 1.991.682 төгрөгийг төлүүлэн, сургуулийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Д.Ц нь Смагистрын сургалтад 2017-2018 онд суралцаж байсан хугацааны төлбөр болох 1.991.682 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, СС Д.Мөнхтуяа, Б.Цэлмэгсувд нарт олгосон итгэмжлэл, С хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, сургалтын төлбөрийн тооцоолол, оюутны дүнгийн хуудас, хариуцагч Д.Цийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Д.Ц нь 2017 оноос 2018 оны хооронд Ссуралцсан байх бөгөөд уг сургалтын төлбөр болох 1.991.682 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь сургалтын төлбөр 1.991.682 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь сургалтын төлбөр 1.991.682 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Стөлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1.-т зааснаар хариуцагч Д.Ц нь сургалтын төлбөр болох 1.991.682 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Стөлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 46.817 төгрөгийн тал хувь 23.408,5 төгрөгийг хариуцагч Д.Цээс гаргуулан Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА