| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/01293/И |
| Дугаар | 317/ШШ2025/00102 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 317/ШШ2025/00102
2025 01 22 317/ШШ2025/00102
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн 00 дугаартай, Хасбанк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Батсүмбэр сум, 00 дугаар баг, Минжний 00 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Б.У холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8.972.973 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Хасбанк” ХК нь хариуцагч Б.У-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8.972.973 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Хасбанк ХК нь харилцагч Б овогтой У цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно" гэж, 42.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно" гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар" гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно" гэж, 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ" гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 2010101302 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 9.300.000 /есөн сая гурван зуун мянга/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1.383.251,92 төгрөгийг төлсөн. Хасбанк ХК-ийн зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 93 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 8.971.973 /найман сая есөн зуун далан хоёр мянга есөн зуун далан гурав/ төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б овогтой У миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 472.973 төгрөгийг тус тус Хасбанк ХК-д төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгч Хасбанк ХК-иас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Хасбанк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хасбанк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 314 дугаартай тушаал, Хасбанк ХХК-иас Ш.Наранцэцэгт олгосон итгэмжлэл, Б.Угийн дансны хуулга, зээлийн хүүгийн тооцоолол, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 00 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б.У нь Хас банк ХК-иас 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2010101302 дугаар зээлийн гэрээг байгуулж, 9.300.000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй зээлж авсан боловч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8.972.973 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 8.972.973 төгрөгийг хувааж буюу 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 472.973 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Хасбанк ХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1.-т зааснаар хариуцагч Б.У нь зээлийн гэрээний үүрэгт 8.972.973 төгрөгийг хувааж буюу 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 472.973 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Хасбанк ХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.518 төгрөгөөс 79.259 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 79.259 төгрөг, хариуцагч Б.Угаас 79.259 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА