| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2025/00056/И |
| Дугаар | 317/ШШ2025/00099 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 317/ШШ2025/00099
2025 01 22 317/ШШ2025/00099
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн 2578697 дугаартай, Хасбанк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Батсүмбэр сум, 00 дугаар баг, Баянгол сургуулийн гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 0, Өндөрнөр овогт Л.Бт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3.080.140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Хасбанк” ХК нь хариуцагч Л.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.080.140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Хасбанк ХК нь харилцагч Лхамдаваа овогтой Бтай 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1160093617 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэйгээр цалингийн зээл олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1.337.086 төгрөг төлсөн. Хас банк ХК-ийн зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш гэрээний үүргээ зөрчөөд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 3.080.140 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Лхамдаваагийн Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 580.140 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Хасбанк ХК-д төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгч Хасбанк ХК-иас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Хасбанк ХХК-иас Д.Батцэнгэлд олгосон итгэмжлэл, Хасбанк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 314 дугаартай тушаал, Хасбанк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн харилцагчийн мэдээлэл, Монгол банкны зээлийн мэдээллийн шимтгэл тооцоолох хүснэгт, Л.Бын иргэний үнэмлэхийн цахим лавлагаа, нэхэмжилсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол, Л.Бын дансны хуулга, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл олгох шийдвэр, зээлийн өргөдөл, Л.Бын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Л.Б нь Хасбанк ХК-иас 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1160093617 дугаар зээлийн гэрээ байгуулж, 3.600.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан боловч уг зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 3.080.140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 3.080.140 төгрөгийг хувааж буюу 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 580.140 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Хасбанк ХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1.-т зааснаар хариуцагч Л.Б нь зээлийн гэрээний үүрэгт 3.080.140 төгрөгийг хувааж буюу 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 580.140 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Хасбанк ХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64.232 төгрөгөөс 32.116 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 32.116 төгрөг, хариуцагч Л.Баас 32.116 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА