Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 317/ШШ2025/00101

 

 

 

   2025       01         22                                     317/ШШ2025/00101                           

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн 00 дугаартай, Хасбанк ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Ланс 00 дугаар баг, Хийдийн 00 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Г.М,  

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Ланс 00 дугаар баг, Хийдийн 0 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, С.:Д нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3.434.065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Хасбанк” ХК нь хариуцагч Г.М С.Днарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.434.065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “Гончоо овогтой Г.М , Содномбалжид овогтой Д нар 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус банктай 1300020117 дугаартай зээлийн гэрээ байгуулж 9.900.000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, 365 хоногт 18.6 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. “Ковид 19”-ийн хүрээнд Монгол банкнаас авч хэрэгжүүлж байсан банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журмын дагуу Гончоо овогтой Г.М , Содномбалжид овогтой Д нарын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгаж, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлтээр зээлийн гэрээг 6 сараар сунгаж зээлийн данс 00 болж гэрээнд нэмэлт өөрчлөлт орсон. Хасбанк ХК-ийн зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 411 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 3.434.065 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Г.Г.М  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хасбанкны нэхэмжилсэн 3.434.065 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор 434.065 төгрөг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэл шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Хасбанк ХК нь хариуцагч Г.М С.Днарт холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба миний бие хамтран хариуцагч С.Дэшзэвэгээс татгалзаж байна. Иймд хариуцагч Г.Г.М ын гаргасан хариу тайлбарын хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч Хасбанк ХК-иас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Хасбанк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хасбанк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 314 дугаартай тушаал, Хасбанк ХХК-иас Д.Одгэрэлд олгосон итгэмжлэл,  2018 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн 1300020117 дугаартай зээлийн гэрээ болон зээлийн гэрээний хавсралт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн нөхцөл өөрчлүүлэх хүсэлт, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Г.Г.М ын дансны хуулга, зээлийн хүүгийн тооцоолол зэргийг ирүүлсэн.       

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Г.М С.Днар 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1300020117 дугаар зээлийн гэрээний дагуу Хасбанк ХК-иас 9.900.000 төгрөгийн зээл авч, мөн 2020 онэы 12 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээний дагуу эргэн төлөлтийн хугацааг 6 сараар сунгуулсан байна.

Хариуцагч Г.М С.Днар тухайн зээлийн гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй байх бөгөөд нэхэмжлэгч Хасбанк ХК-иас зээлийн гэрээний үндсэн үүрэг 2.772.031 төгрөг, хүү 662.034 төгрөг, нийт 3.434.065 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэл нь хариуцагч С.Дт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Г.Г.М ын шүүхэд өгсөн хариу тайлбарын хүрээнд хэргийг хянан шийдвэрлүүлэхийг хүссэн.

Хариуцагч Г.Г.М  зээлийн гэрээний үүрэг 3.343.065 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж буюу 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор 434.065 төгрөг тус тус нэхэмжлэгч Хасбанк ХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.      

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1.-т зааснаар нэхэмжлэгч Хасбанк ХК нь хариуцагч С.Дээс татгалзаж, хариуцагч Г.Г.М  нь зээлийн гэрээний үүрэгт 3.434.065 төгрөгийг хувааж буюу 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор 434.065 төгрөг тус тус нэхэмжлэгч Хасбанк ХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.895 төгрөгөөс 34.947,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 34.947,5 төгрөг, хариуцагч Г.Г.М аас 34.947,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Н.ГЭРЭЛТУЯА