Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 317/ШШ2025/00116

 

 

 

   2025       01         29                                     317/ШШ2025/00116                           

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Саруул-Тэнгэр 1 хотхон, 45-11 тоотод байрлах, регистрийн 00 дугаартай, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Борнуур сум, Бичигт 00 дугаар баг, Ногоон тасаг 00 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Чонос овогт Б.Нхолбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 411.262,84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч Б.Б.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 411.262,84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “Хариуцагч Монгол Улсын иргэн Болдбаатар овогтой Б.Н нь манай байгууллагаас 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 23233 тоот зээлийн гэрээг байгуулж хэрэглээний зориулалтаар 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг 1 сарын хугацаатай, 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 23957 тоот зээлийн гэрээг байгуулж хэрэглээний зориулалтаар 50.000 /тавин мянга/ төгрөгийг 1 сарын хугацаатай, 1.8 хувийн хүүтэй авсан. 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 2333 тоот зээл болон 23957 тоот зээлийн сунгалт хийснээс хойш огт төлөлт хийгдээгүй. Удаа дараа өөрийнх нь болон холбоо барих хүний холбогдох утас руу дуудлага хийж, мессеж илгээн, аман болон бичгэн хэлбэрээр шаардлага хүргүүлсэн боловч удаа дараа биелүүлээгүй өнөөг хүрсэн. Зээлийн гэрээ хийсний дагуу үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцож 23233 тоот зээлийн 290 хоногийн нэмэгдүүлсэн хүү 15.455,48 төгрөг, үндсэн зээлийн 320 хоногийн хүү 85.216,44 төгрөг, үндсэн зээлийн 320 хоногийн хүү 42.603,55 төгрөг, үндсэн зээлийн 50.000 төгрөг, 25250 тоот зээлийн 290 хоногийн нэмэгдүүлсэн хүү 7.722,74 төгрөг, үндсэн зээлийн 320 хоногийн хүү 42.608,22 төгрөг үндсэн зээлийн 50.000 төгрөг нотариатын зардал 5.000 төгрөг, шуудангийн зардал 4.950 төгрөг, нийт 411.262,84 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж тус байгууллагад олгож өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.988 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Б.Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.Б.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 200.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 211.262,84 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, “О” ХХК-иас Ж.Шүрэндавгад олгосон итгэмжлэл, “О” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “О” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн төлбөрийн баримт, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Цахим зээлийн гэрээ, 23233 тоот зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, 23957 тоот зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, 25250 тоот зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б.Б.Н нь “О” ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 23233 тоот зээлийн гэрээ байгуулж 100.000 төгрөгийг 8,1 хувийн хүүтэй, 53 хоногийн хугацаатай, 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 23957 тоот зээлийн гэрээ байгуулж 50.000 төгрөгийг 8,1 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 25250 тоот зээлийн гэрээ байгуулж 50.000 төгрөгийг 8,1 хувийн хүүтэй зээл авсан боловч уг зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

3. Ингээд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 411.262,84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг 411.262,84 төгрөгийг хувааж буюу 2025 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 200.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 211.262,84 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “О” ХХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн.      

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1.-т зааснаар хариуцагч Б.Б.Н нь зээлийн гэрээний үүрэг 411.262,84 төгрөгийг хувааж буюу 2025 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 200.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 211.262,84 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “О” ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.988 төгрөгөөс 6.494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 6.494 төгрөг, хариуцагч Б.Б.Нас 6.494 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Н.ГЭРЭЛТУЯА