Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 120/ШШ2025/0006

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 18-ны өдөр                        Дугаар 120/ШШ2025/0006                                       Өмнөговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Макс повер тех” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттогтох,  

Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын Улсын байцаагчид,

Хариуцагч /Татварын улсын байцаагч Ө.*******/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нарын хоорондын татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттогтох, хариуцагч Татварын улсын байцаагч С., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Макс повер тех” ХХК нь Өмнөговь аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын Улсын байцаагч нарт холбогдуулан “Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2024 оны 06 сарын 06-ны өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актаас нийт 401,416,454.70 төгрөгийн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Хариуцагч татварын улсын байцаагч /С., Ө.*******/ нар Татварын ерөнхий газрын 2024 оны 08/594, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын 2024 оны 16/330 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэл, мэдээллийн дагуу “Макс повер тех” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуус*******х хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт /Хялбаршуулсан-хэсэгчилсэн/-ыг хийж, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Макс повер тех” ХХК-д нийт 805,814,876.24 төгрөгийн төлбөр төлүүлэхээр “Нөхөн ногдуулалтын акт” тогтоосон.

3. Нэхэмжлэгч маргаан бүхий актыг эс зөвшөөрч Өмнөговь аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан, уг гомдлыг Татварын маргаан таслах зөвлөл 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор дээрх “Нөхөн ногдуулалтын акт”-ын дүнг хэвээр ба*******ж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шууданд хийж, мөн оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн.

5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...2021 онд 636,363,636.36 төгрөгийн, 2022 онд 1,846,427,200.82 төгрөгийн нийт 2,482,790,837.18 төгрөгийн дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтгүй зардлыг хасагдах зардалд оруулан татвар ногдуулах орлогыг бууруулан ААНОАТ тухай хуулийн 13 дугаар зүйл 13.1.3, 13.1.4 заалтуудыг зөрчсөн гэж акт тогтоосныг дараах үндэслэлээр хууль бус акт тогтоосон гэж үзэж байна. Үүнд:

2021 онд 4,137,555,132.15 төгрөгийн орлоготой 1,566,312,548.00 төгрөгийн өртөгтэй, 2,134,007,859.13 төгрөгийн зардалтай 437,234,725.02 мянган төгрөгийн татвар ногдуулах орлогод 43,723,472.50 мянган, төгрөгийн татвар төлөхөөр, 2022 онд 5,648,303,615.72 төгрөгийн орлоготой 1,478,812,050.00 төгрөгийн өртөгтэй, 3,643,676,783.32 төгрөгийн зардалтай 525,814,782.40 мянган төгрөгийн татвар ногдуулах орлогод 52,581,478.24 мянган, төгрөгийн татвар төлөхөөр тус тус тайлагнасан.

Татварын цахим системээс үзэхэд 2021 онд 1,857,315,093.99 төгрөгийн дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт шивэгдсэнээс 1.566.312.548.0 төгрөгийн баримтыг өртөгт тооцсон, 2022 онд 2,714,541,187.42 төгрөгийн дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт шивэгдсэнээс 1.478.812.050.0        төгрөгийн баримтыг өртөгт тооцсон байхад, дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтгүй гэж акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Татварын маргаан таслах зөвлөл нь баримтаа ирүүлээгүй гэсэн үндэслэлээр актыг хэвээр үлдээх үндэслэл болгосон цахим баримтыг татварын цахим системээс шууд харах боломжтой байхад шалгахгүйгээр үндэслэлгүй акт тогтоосон. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д зааснаас үзэхэд анхан шатны баримтыг цаасан болон цахим хэлбэртэй байж болохоор хуульчилсан. Татварын улсын байцаагчийн актаар 2021-2022 онд тогтоосон гэх зөрчил нь анхан шатны нотлох баримтын шаардлага хангасан баримтыг огт үнэлээгүй. Иймд анхан шатны баримтын нэг хэлбэр болох дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн цахим баримт нь хүчин төгөлдөр, бусад анхан шатны баримтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Шалгалтаар 2,482,790,837.18 төгрөгийн зардлыг баримтгүй гэж 248,279,083.72 төгрөгийн татвар, 99,311,633.48 төгрөгийн торгууль, 5,732,795.85 төгрөгийн алданги нийт 402,907,438.12 төгрөгийн төлбөр ногдуулан хууль бус акт тогтоожээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан...” зардлыг хасаж тооцохоор заасан. Гэтэл татварын улсын байцаагч нар “Макс повер тех” ХХК-ийн 2021, 2022 оны үйл ажиллагааны зардлыг төлбөрийн баримтгүй гэх үндэслэлээр 2,482,790,837.18 төгрөгийн зардлыг хасаж тооцоогүй. Энэ *******аарх үндэслэлийг хүлээж авахаас татгалзсан. Татварын улсын байцаагч 2021 онд 636,363,636.36 төгрөгийн, 2022 онд 1,846,427,200.82 төгрөгийн бүгд 2,482,790,837.18 төгрөгийн зардал нь бодитой гарсан бөгөөд төлбөрийн баримтаар нотлогдоогүй гэх үндэслэлээр хасаж тооцоогүй.

Өмнөговь аймгийн Татварын газар нь “Макс повер тех” ХХК-ийн зөрчилтэй гэх аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг зөрчилтэй гэх үндэслэлээр татгалзахгүйгээр Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4-т заасны дагуу ба*******гаажуулж хүлээн авсан, энэ тайланг зөрчилтэй эсэх *******аар тухайн үед татварын албанаас мэдэгдэж байгаагүй. Тайланг хүлээн авахаас татгалзаж, залруулахыг шаардсан татварын албаны шийдвэрийг татвар төлөгч биелүүлээгүй тохиолдолд Татварын ерөнхий хугийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасны дагуу татварын хяналт шалгалт хийж татварын ногдлыг тодорхойлдог ба хуулийн 36 дугаар зүйлд заасан нөхөн ногдуулалтын акт үйлдэх үндэслэл бүрдэхээр хуульд зохицуулжээ. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд татварын тайланд залруулга хийх тухай заасан бөгөөд татварын алба тайланг хүлээн авч ба*******гаажуулснаас хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн актаар нөхөн татвар торгууль, алданги ногдуулсан нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна.

Иймд Өмнөговь аймгийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын Улсын байцаагч нарын 2024 оны 06 дүгээр сарын 06-ний өдрийн НА- дугаар актаас нийт 401,416,454.70 төгрөгийн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.

 

5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Манай компани 2021 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. " " ХХК-ийн механикийн засвар үйлчилгээ гаг******* чиглэлээр 2 төсөл хэрэгжүүлж ажиллаж байгаа. Бид нар худалдан авалт хийхдээ мөнгөн хөрөнгийн дутагдалтай байдлаас болж хямд үнийг сонгож Нарантуул зах, 100 айл зах, Хархорин зах гэх мэт худалдааны төвүүд, хувь хүмүүсээс худалдан авалт хийдэг байсан, эдгээр нь худалдан авалт хийхэд e-баримт өгдөггүй.

Мөн Өмнөговь аймаг руу ажилчдынхаа хувцас, машины сэлбэг тээвэрлүүлэх зэрэг тээврийн зардлууд өдөр бүр гаргадаг, одоо ч гаргасаар байгаа. Энэ тээврийн зардлуудад баримт өгдөггүй, манай ажилчид Өмнөговь аймаг руу томилолтоор их явж ажилладаг, нэг машин эвдэрлээ гэхэд Улаанбаатар хотоос 2 хүн ирдэг. " " ХХК, , зэрэг сумдуудад засъя гэхээр сэлбэг байхгүй, засаж чадахгүй байна гэдэг асуудал гардаг. Үүнийг Улаанбаатар руу аваад явахад томилолтын зардлууд их гардаг. Энэ гараад байгаа зардлууд нь e-баримтаар ба*******гааждаггүй боловч манайхаас бодитой гарсан зардал гэдгийг татварын хяналт шалгалт эхэлсэн үеэс бичгээр болон амаар тайлбар өгсөн.

Энэ зардлуудыг баримтжуулах үүднээс e-баримт/хий бичилттэй гэх/ авсан, үүнтэй холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварын асуудлыг бид нар төлсөн. Аж ахуйн нэгж дээр бодитой зардал гарсан, е-баримтаар нэгэнт нотлогдохгүй байсан учраас би шүүхэд өгсөн баримтуудыг тухайн үед өгөөгүй. Борлуулагч *******ыг хянаж шалгаж, сургалт явуулах маягаар худалдагч *******ыг e-баримт өгч хэвшүүлэх үүрэгтэй. Гэтэл худалдагч ******* үүргээ биелүүлээгүйн төлөө худалдан авагч татварын өрөнд ороод алданги торгууль төлөөд байгаад гомдолтой байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д хасагдах зардалд тавигдах e-баримтаар нотлогдсон байх, импортын бараа гаалиар батлагдсан байх, анхан шатны бусад баримтаар нотлогдсон байх, хугацаандаа хамаарсан байх зэрэг 5 шаардлагаас манай компани 4 шаардлагыг хангасан. Акт тавиулж байгаа үндсэн шалтгаан нь e-баримт байхгүй гэж байсан. E-баримт байхгүй учраас бид нар e-баримт худалдаж авсан. Надаас дандаа e-баримт нэхээд байсан, энэ баримт нь байхгүй учраас өгч чадаагүй. Түүнээс биш манай компани бусад шаардлагуудыг хангасан.

Орлого захирлын данс руу буцаад орсон гэдэг нь баримт худалдан авахтай холбоотой гүйлгээ байсан. Энэ нь хоёр өөр асуудал. E-баримт худалдаж аваад нөгөө байгууллага руугаа мөнгөө өгөөд буцаагаад авахдаа бид нар захирлын дансаар авсан. Тэр мөнгө бүгдээрээ буцаад манай дансанд орсон. Тэр дансны хуулга хавтаст хэрэгт мөрдөгчөөс ирсэн бичиг баримт дотор байгаа. Хувь хүмүүс тайлан өгөх боломж байдаг. Бид нар хувь хүнд олгосон орлого гээд тайлагнах боломж байдаг ч үүнийг бид нар тайлагнаагүй нь үнэн. E-баримттай холбоотой бүх мэдээллийг бизнес эрхлэгч нар мэдэж байгаа. Бидэнд регистрийн дугаараа өгдөггүй, хувь хүмүүс ч гэсэн татварын өрөнд орно гээд бид нарт регистрийн дугаараа өгдөггүй, регистрийн дугаараа өгөөч, e-баримтыг бичье гэхээр танай барааг авч явахгүй гэж хэлдэг.

Бараа материалын тайландаа бэлэн мөнгө хүссэн өргөдлөө оруулаад, нөгөө *******аас надад ямар нэгэн баримт өгөхгүй бол би бэлэн мөнгө хүссэн өргөдлөө л оруулна. Өөр ямар нэгэн баримт оруулах боломж байхгүй. Би хүний бичиж өгөөгүй баримтыг үйлдэх хориотой. Би өөрийнхөө бичиж чадах баримтаа л бичнэ. Тиймээс би тэр хүрээнд ажлаа хийсэн. Зөрөөг зохицуулах тайлан гаргаж болдог, зөрөөг зохицуулах тайлан гаргах гэхэд тухайн үед бид нарт e-баримт байсан учраас зөрөө тайлан гаргах шаардлага байгаагүй. Хий бичилттэй 14 баримт байсан учраас би тэр баримтынхаа хүрээнд тайлангаа гаргасан гэв.

 

5.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Макс повер тех" ХХК-д падааны хий бичилттэй холбоотойгоор үндэслэлгүйгээр төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан, аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотойгоор татварт ногдох орлогоос хасах зардлыг үндэслэлгүйгээр бууруулсан байна гэсэн хоёр үндэслэлээр тогтоосон актаас нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой хэсгийг нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан, маргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар бараа материалыг зарж байгаа этгээд нь төлбөрийн баримтыг заавал олгох үүрэгтэй гэсэн хуулийн заалт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр явж байгаа. Нэхэмжлэгч компанийн хувьд өдөр тутамдаа бусдаас бараа, ажил үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаа явуулахын тулд татвар ногдох орлого олохтой холбоотойгоор зардал гаргадаг. Тэр гарсан зардлаа бодитоор нотолъё гэхээр төлбөрийн баримт нь иргэд аж ахуйн нэгжээс бараа материалыг худалдаж авсан байх, тэр нь тухайн татварын тайлан хугацаандаа авсан байх, e-баримтаар ба*******гаажсан байх гэх шаардлагууд тавигдсан байдаг. Худалдагч *******ын зүгээс мөнгөө шилжүүлээд бараа материалаа авдаг. Хуульд бараа материалыг худалдаж авсан гэдэг нь зөвхөн төлбөрийн баримтаар ба*******гаажсан нөхцөлд үүнийг хасна гэсэн заалттай.

Гэтэл зардал бодитоор гарсан, энэ гарсан зардлаа өөрийн төсөвт төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасах зардал тооцъё гэхээр тооцож чадахгүй байх нөхцөл байдал үүссэний улмаас улсын байцаагч тухайн актыг бичсэн. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д аливаа бараа, ажил, үйлчилгээ зарж борлуулж байгаа этгээд өөрийнхөө зарж борлуулж байгаа бүх зүйлд төлбөрийн баримтыг олгох үүрэгтэй гэсэн байгаа. Татвар төлөгч борлуулалт хийх бүрдээ хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх эсхүл цахимаар хэвлэх үүрэгтэй. Худалдан авагч буюу "Макс повер тех" ХХК-ийн хувьд төлбөрийн баримтаа авч чадаагүй, зардал бодитой гарсан. Үүнийг гаргаад, эргээд бараа материал авсан. Тэрийг зарлагадсан баримтаа сая шүүхэд нотлох баримтаар өгсөн. Үүнтэй холбоотойгоор зардал бодитой гарсан байдаг.

Хасагдах зардалдаа тооцуулъя гэхээр Аж ахуйн нэгжийн орлогын албан тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар төлбөрийн баримтаар заавал ба*******гаажсан байх ёстой гэж байна. Зардал бодитоор гарсан учраас үүнийг хасаж тооцох нь зүйтэй. Улсын байцаагч нарын гаргасан акт бодит нөхцөл байдал буюу Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар татварын Улсын байцаагч хяналт шалгалт хийхтэй томилолтоор олгосон хугацаандаа нөхцөл байдлыг бүрэн тогтоох ёстой. Бодит нөхцөл байдал дээр төлбөрийн баримтаа авч чадаагүйн улмаас зардлаа хасаж чадаагүй, акт бичигдсэн. 2021, 2022 онд гарсан зардлуудаа бид нар яг бизнесийн зорилготойгоор гаргасан. Ямар нэгэн байдлаар татвар ноогдох орлогыг үндэслэлгүйгээр бууруулж байгаа зүйл биш.

Худалдагч ******* баримт өгөхгүйгээс болж худалдан авагч ******* хохирох ёсгүй гэх үүднээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан анхан шатны баримттай холбоотойгоор зөвхөн төлбөрийн баримтаас гадна анхан шатны баримтыг бүрдүүлээд, бараа материалыг худалдаж авах, зарлагадах боломжтой байгаа. Тэр баримтууд нь байсан, тэр баримтыг бид нар шүүхэд нэмж нотлох баримтаар өгч байгаа. Бүх аж ахуйн нэгж, иргэн, хуулийн этгээд төлбөрийн баримтыг хэвлэж олго гэсэн үүрэгтэй хуулийн заалт байгаа боловч бодит нөхцөл байдал дээр төлбөрийн баримтыг олгож хэвшээгүй. Уг үйл ажиллагаанаас болж худалдан авч бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэн, хуулийн этгээд татварыг нотлох болон зөв тодорхойлж чадахгүй, үндэслэлгүйгээр нэмэгдүүлж байгаа нөхцөл байдал үйлчилж байна.

Тагнуулын ерөнхий газраас шүүх нотлох чиг үүргийн хүрээнд баримт авсан байна. Гэхдээ шүүх шийдвэр гаргахдаа Тагнуулын ерөнхий газраас авсан баримтыг үнэлүүлэхгүй байх үндэслэлтэй байна. Яагаад гэвэл нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудлаар зөрчил гарсан байна гэж үзээд гэрчид хууль сануулаад үнэлгээ авсан байна. Гэхдээ энэ үйл баримтыг анхан шатны шийдвэрээр ба*******гаажуулсан шийдвэр хэрэгт байхгүй байгаа учраас шүүх уг баримтыг үнэлэхгүй, хэрэг маргааныг шийдвэрлэхдээ эдгээр үйл баримтыг харгалзахгүй байхыг хүсэж байна.

Татварын ерөнхий хууль болон энэ хуулийн хэрэгжилтэд гарч байгаа бодит нөхцөл байдал болон хуулийн хэрэгжилт хоёрын хооронд маргаан зөрчил үүсэж байгаа. Цаашдаа хасах зардалтай холбоотой асуудал дээр зөвхөн төлбөрийн баримт гээд явах юм уу эсвэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан болон сангийн сайдын тушаал гэсэн өөр бусад татварын хууль тогтоомжтой адилтгахуйц хэмжээний хэм хэмжээ, дүрэм журмаар татварын хяналт шалгалтыг үнэлээд явсан бол уг маргаан үүсгэхгүй байх боломж байна гэж үзэж байгаа. Тиймээс миний дурдсан дүрэм, журам болон зааврын хүрээнд шүүх хасах зардалд тооцуулаад улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэл байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан.

Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

6. Хариуцагч хариу тайлбартаа: “...Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн Шалгах газрын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16/330 тоот албан бичигт тус компани нь “ *******» ХХК, “” ХХК “******* ” ХХК, “******* ******* *******” ХХК, “Кей Эн Жи Си” ХХК, “******* ******* *******” ХХК гэх компаниудаас нийт 10 удаагийн гүйлгээгээр 2,318,405,755.00 төгрөг шилжүүлэн 2,212,791.579.00 төгрөг буцаан авч, 14 удаа нэмэгдсэн өртгийн албан татварын баримт авсан, зарим НӨАТ-ын баримтыг мөнгө шилжүүлэлгүй шивүүлсэн, нийт 14 ширхэг НӨАТ-ын падаанаар 2,731,069,921.00 төгрөгийн дүнтэй НӨАТ-ын баримтыг хуурамчаар бүрдүүлж татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх мэдээлэл ирүүлснээр тус компаний 2020-2022 оныг дуус*******х хугацаанд татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийсэн.

Шалгалтаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2021 онд 636,363,636.36 төгрөгийн, 2022 онд 1,846,427,200.82 төгрөгийн, нийт 2,482,790,837.18 төгрөгийн дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт байхгүй, үүнийгээ нотлох баримт материал ирүүлээгүй тул дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтгүй зардлыг хасагдах зардалд тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4 дэх заалтыг үндэслэн тус зөрчилд 248,279,083.72 төгрөгийн нөхөн татвар, 99,311,633.48 төгрөгийн торгууль, 53,825,737.50 төгрөгийн алданги, нийт 401,416,454.70 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтуудын нийт дүнгээр буюу нэмэгдсэн өртгийн албан татвар орсон дүнгээр бичигдсэн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд цэвэр дүнгээр борлуулалтын орлого, худалдан авалт тусгагддаг. Татварын удирдлагын нэгдсэн систем програмд 2021 онд нийт 1,697,277,958.54 төгрөгийн цэвэр дүнтэй дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, 2022 онд 2,489,894,052.33 төгрөгийн дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт байгаа.

Татвар төлөгч зөвхөн борлуулсан бүтээгдэхүүний өртөгийг дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримттай байхаар ойлгогдохоор бичсэн байна. Харин аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд борлуулсан бүтээгдэхүүний өртөг удирдлагын болон борлуулалтын үйл ажиллагааны зардал /цаашид УБЗ гэх/-ын дүнд дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримттай зардлууд багтдаг. Ирүүлсэн материалаас суутган төлөгч бус этгээдээс худалдан авалт хийхэд дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай падаан байна гэдэг гол шаардлага биелээгүй, шалгалтын хугацаанд хамааралгүй баримт ирүүлснийг бид хасагдах зардалд оруулж тооцоогүй.

Хасагдах зардалд тавигдах нөхцөлийн хуулийн 13.1.4 дэх заалтаар шаардаж байгаа төлбөрийн баримт нь НӨАТ суутган төлөгч эсэхээс үл хамаарч, борлуулсан тухай бүр олгогдсон дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар ба*******гаажсан байх шаардлагатай. Бараа материалыг НӨАТ суутган төлөгч бус этгээдээс худалдан авсан ч гэсэн борлуулагчаас дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт авсан байх шаардлагатай, худалдан авалтад төлсөн зардлын баримтуудыг хуульд заасан нөхцөлийн дагуу бүрдүүлээгүй тохиолдолд хасаж тооцохгүй.

2021 онд 1,697,277,958.54 төгрөгийн нийт худалдан авалт байгаагаас 636,363,636.36 төгрөгийн хий бичилттэй падааны дүнг хасч, 1,060,914,322.18 төгрөг байгаа нь НӨАТ суутган төлөгч бус этгээдээс 81.171.939.0   төгрөг, НӨАТ суутган төлөгч этгээдээс 979,742,383.18 төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Гэтэл 2021 оны ААНОАТ-ын тайланд дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримттай байх зардлын дүн нь 2,017,405,789.84 төгрөгөөр тусгагдсанаас 1,060,914,322.18 төгрөгийг хасч тооцоход 956,491,467.66 төгрөгөөр илүү тусгасан байгаа нь хий бичилттэй падааны дүн орж хасагдсан болох нь нотлогдож байна.

Мөн 2022 онд 2,489,894,052.33 төгрөгийн нийт худалдан авалт байгаагаас 1,846,427,200.82 төгрөгийн хий бичилттэй падааны дүнг хасч, 643,466,851.51 төгрөг байгаа нь НӨАТ суутган төлөгч бус этгээдээс 229.003.936.0 төгрөг, НӨАТ суутган төлөгч этгээдээс 414,462,915.51 төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Гэтэл 2022 оны ААНОАТ-ын тайланд дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримттай байх зардлын дүн нь 1,956,050,973.17 төгрөгөөр тусгагдсанаас 643,466,851.51 төгрөгийг хасч тооцоход 1,312,584,121.66 төгрөгөөр илүү тусгасан байгаа нь хий бичилттэй падааны дүн орж хасагдсан болох нь нотлогдож байна.

Иймээс цахим баримтыг татварын цахим системээс шууд харах боломжтой байхад шалгахгүйгээр үндэслэлгүй акт тогтоосон, цахим баримт нь хүчин төгөлдөр, бусад анхан шатны баримт нь хүчин төгөлдөр бус гэж хууль зүйн үндэслэлгүй гэсэн тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй, дээрх тооцоолол, баримтуудаар нотлогдож байгаа, татварын улсын байцаагч тайлан хүлээн авах үед худалдан авалтын мэдээллийг хараад эдгээр падаан нь хий бичилттэй падаан байна гэж шууд үнэлэх ямар ч боломжгүй учир тайланг хүлээн авсан.

Учир нь, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн Шалгах газрын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16/330 тоот албан бичигт тус компани нь нэр бүхий компаниудаас нийт 10 удаагийн гүйлгээгээр 2.318.405.755.0 төгрөг шилжүүлэн 2,212,791,579.00 төгрөг буцаан авч, 14 удаа нэмэгдсэн өртгийн албан татварын баримт авсан, зарим нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг мөнгө шилжүүлэлгүй шивүүлсэн, нийт 14 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 2.731.069.921.0 төгрөгийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуурамчаар бүрдүүлж татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх мэдээлэл ирүүлснийг үндэслэн тухайн хяналт шалгалтыг хийх томилолт үүсч, татварын шалгалтыг хийж зөрчил илэрсэн болно. Тагнуулын Ерөнхий газрын дээрх мэдээлэл ирсний үндсэн дээр татварын хяналт шалгалт хийж, хий бичилттэй падаан бичигдсэн нь нотлогдсон.

Иймд 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн НА- дугаар Нөхөн ногдуулалтын акт нь хууль зүйн үндэслэлтэй тул “Макс повер тех” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

 

6.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Тухайн аж ахуй нэгж нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар албан татвар ноогдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлагыг зөрчсөн гэж үзсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ноогдох орлогоос хасна гэж заасан.

Нэгдүгээрт, нэхэмжлэгч зардал бодитой гарсан гэж тайлбар өгч байгаа хэдий ч баримтаар нотлогдоогүй. Тухайн компанийн данснаас гарсан гэх зардал, харилцах дансны хуулгаар байгаагүй. Шалгалтын хугацаандаа энэ *******аар нотлох баримтыг ирүүлээгүй. Тиймээс аж ахуйн нэгжийн орлогын албан татвар давхар тавигдсан. Шалгалтын хугацаа эхлэхэд нягтлан бодогчтой яриад яг ямар баримт ирүүлэх ёстой *******аар баримт бичгийн хүсэлтийг илгээсэн. Төлбөрийн баримт байхгүй гэж хэлсэн. Танай компани гарсан зардлаа нотлох баримтаа явуулна уу гэж удаа дараа хэлсэн, ирүүлээгүй.

Нэхэмжлэгч *******аас дансны хуулга, хэдэн анхан шатны баримт ирүүлсэн, баримтууд нь шалгалтын хугацаанд хамааралгүй байсан. 2020-2022 оныг дуус******* шалгагдсан. Гэтэл ирсэн баримт нь 2023 оны  баримт байсан. Дансны хуулга акт тавьсантай холбоотой, тухайн компанийн данс руу орсон гарсан бүх гүйлгээнүүд байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татвар дээр тавигдчихсан байгаа баримттай холбоотой. Тэр баримт нь өөрөө хий бичилттэй гэдгээрээ манайх нэмэгдсэн өртгийн албан татварыг хүлээн зөвшөөрч байна гэж хэлээд байгаа.

Нэхэмжлэгч компанийн дансанд орж ирж байгаа мөнгө, гарч байгаа зарлага аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хасагдах зардалд нөлөөтэй байгаа. Тиймээс зохих хэмжээгээрээ худалдан авалт хийгээд мөнгөө цаад компани руу шилжүүлсэн гэж хэлээд байгаа боловч буцаад тэр мөнгө нь уг компанийн захирлын мөн холбогдох хүмүүсийн данс руу орсон байдаг. Үүнийгээ нотлох анхан шатны баримтыг ирүүлээч гэсэн боловч шалгалтын хугацаанд ирүүлээгүй, ирүүлсэн баримтууд нь дандаа 2023 оны баримтууд байдаг.

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай байж хасагдах зардлын шаардлага хангана гэж заасан. Үүнийг зөрчсөн, тухайн үед би ч гэсэн Д.тай ярьж байсан "Та нар нэмэгдсэн өртгийн албан татвар дээр хий бичилттэй тухайн компани руу шилжсэн боловч эргээд захирлын чинь данс руу ордог юм байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн хүрээнд танай компанид ямар нотлох баримт байна, ирүүлээч" гэж хэлж байсан. Эдгээр баримтыг ирүүлэхгүй байсаар шалгалтын төгсгөлд ирүүлсэн нь тайлант хугацаанд хамааралгүй буюу 2023 оны баримтууд ирүүлсэн байдаг. Тухайн үед бид нар баримтаа ирүүлээч гэдэг шаардлагыг маш их тавьж байсан. Бид нар тайлбар дээрээ нэг бүрчлэн тооцооллоо гаргаад хүргүүлсэн байгаа. 2021 онд нийт 1 697 000 000 төгрөгийн худалдан авалт байхад үүнээс хий бичилттэй 636.300.000 төгрөгийн падааны дүнг хасахад цаана нь 1 060 000 000 төгрөгийн e-баримттай падааны мэдээлэл байгаа. Шүүх хурал дээр өөр тайлбар гаргаж байгаа ч үүнээс харахад нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгч бус этгээдээс авсан баримтыг нэмээд дүнгээ гаргахад аж ахуйн нэгжийн орлогын албан татварт байх ёстой зардлын дүн нь 2 017 000 000 төгрөг байхад энэ дээр 1 060 000 000 төгрөгийг хасаж тооцоход 956 000 000 төгрөг ерөөсөө дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай баримтууд хасагдсан байгаа. Он он дээр тооцооллыг нь хийгээд хавсаргаад өгсөн. Зөвхөн борлуулагч ******* үүрэг хүлээгээд зогсохгүй худалдан авагч ******* өөрийгөө эрсдэлээс хамгаалахын тулд баримтыг нэхэж авах ёстой. Аваагүй гэж бодоход нэмэгдсэн өртгийн албан татвар дээрээ хувь хүнд олгосон орлого гээд шивэх ёстой, энэ хүмүүсээс орлого олоод татвар суутгаагүй гээд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т зааснаар тайлагнах ёстой байдаг. Энэ бүх үйлдэл хийгдээгүй. Тиймээс бид нар акт тогтоосон.

Нэхэмжлэгч *******ын зүгээс баримт өгдөггүй гэж хэлээд байна. Энэ үгээрээ нэхэмжлэгч ******* цаад татвар төлөгчдийг татвар төлөхөөс зайлсхийхэд дэмжлэг болж байна. Хэрвээ иргэдэд мөнгө олгож байгаа бол түүнээс 10 хувь суутгаж авч үлдэх ёстой. Шууд бүтнээр нь олгосон гэж үзэж байна. Хэрвээ суутгаагүй олгосон бол суутгаагүй олгосон тайлангийн маягт байдаг, үүний дагуу тайлагнах ёстой. Хэрвээ тайлагнасан бол бид нар үүнийг хэрэгжүүлэх боломжтой гэж бодож байна. Одоогийн нөхцөл байдалд ирүүлсэн материалтай танилцаж үзэхэд өнөөдрийг хүртэл бодитой баримт материал ирүүлээгүй байна. Нягтлан бодогч нь хүртэл ямар баримт материал ирүүлэх байснаа мэдэхгүй байсан юм шиг ярилаа. Энэ тайланг та нар өөрсдөө гаргаж байгаа, та нар өөрсдөө хуулийнхаа хүрээнд тодорхойлж тайлагнаж байгаа, энэ нотлох баримтыг танайх гаргаж өгнө үү гэхээс бид нар бүрдүүлэх боломж байхгүй.

Татвар төлөгчид ганцхан үүрэг хүлээлгээд явж байгаа биш бусад бүх аж ахуйн нэгжүүдийг шалгаад, e-баримтгүй бол бүгдэд нь акт тавиад явж байгаа. Ганц танайд явагдаж байгаа ажил биш, улсын хэмжээнд явж байгаа гэдгийг хэлье.

Хоёрдугаарт, гомдол гаргах эрх нь та нарт байгаа. 1800-1288 дугаар руу утасдаад энэ татвар төлөгч e-баримт олгохгүй байна гээд гомдол гаргахад тэр гомдлыг дор нь барагдуулаад явж байгаа. Тэгэхээр сая хүсэлт гаргасан гэж хэлээд байна. Хүсэлтийг хэзээ, хаана гаргасан, хэн гэдэг байцаагч барагдуулаагүй байгаа юм, үүнийг ямар баримтаар нотлоод байгаа юм, хэрвээ гомдлыг барагдуулаагүй бол Улсын байцаагч хариуцлага хүлээх хэмжээнд хүрэх байх гэж бодож байна. Гэтэл танай *******аас гомдол гаргасан зүйл байхгүй.

Тагнуулын ерөнхий газрын мэдээлэл байна. Танай ирүүлсэн баримтууд нягтлан бодох бүртгэлийн шаардлага хангаж байна гэж хэлээд байна. Үнэхээр нягтлан бодох бүртгэлийн шаардлага хангаж байна уу гээд үзэхээр шаардлага хангаагүй байна. Регистрийн дугаар заавал бичиг ёстой, доод *******д нь гарын үсэг заавал байх ёстой, нөхөөд хийсэн юм шиг харагдаж байна.

Мөн санхүү бодитоор гарсан гэж ярьж байна. Санхүүгийн тайлан, татварын тайлан 2 хоорондоо зөрөөтэй гарах тохиолдол байдаг. Үүнийгээ санхүүгийн тайлан хоорондын зөрөөг зохицуулах тайлан гэж тайлагнах эрх нь танайд байгаа. Үнэхээр хасагдах зардал биш, баримтгүй гэдгээ мэдсээр байж тэрийгээ тухайн үедээ зөрөөг зохицуулах тайлан дээрээ тусгаж өгсөн бол тухайн үеийн татварыг л төлөх байсан. Танайх төлөх ёстой татвар дээр хяналт шалгалт хийхэд зөрчил илрээд дахиад торгууль алданги нэмэгдээд бодогдож байгаа. Ийм эрсдэлийг өөрсдөө үүсгэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч ******* хий бичилттэй баримт гэж өөрсдөө мэдсээр байж тайлан гаргаснаас болж өнөөдөр ийм эрсдэлд орсон. Өөрсдөө мэдэж байсан учраас тухайн үед тэр e-баримтыг авахгүй байх боломж та нарт байсан гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын Улсын байцаагч С., Ө.******* /Цаашид татварын улсын байцаагч нар гэх/ нарын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн НА- дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ын зарим хэсэг буюу “тэмдэглэх нь” хэсгийн 2 (Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд холбогдох)-т тэмдэглэгдсэн зөрчилд холбогдох 248,279,083.72 төгрөгийн нөхөн татвар, 99,311,633.48 төгрөгийн торгууль, 53,825,737.50 төгрөгийн алданги болох нийт 401,416,454.70 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан...” зардлыг хасаж тооцохоор заасан. 2021, 2022 оны нийт 2,482,790,837 төгрөгийн зардал нь бодитойгоор гарсан зардал ба шаардлага хангасан баримтыг огт үнэлээгүйгээр төлбөрийн баримтаар нотлогдоогүй гэх үндэслэлээр хасаж тооцоогүй нь хууль зүйн үндэслэлгүй...” гэх агуулгаар тайлбарласан.

1.1. Ингэхдээ маргаан бүхий актаар тавигдсан хий бичилттэй буюу бодиттой зарлага гараагүй падааны нийт дүнгээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн гэж татвар оногдуулсан гэх агуулгаар шүүхэд маргаж байсан бол шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...Худалдагч ******* баримт өгөхгүйгээс болж худалдан авагч ******* хохирох ёсгүй гэх үүднээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон...” гэж үндэслэлээ тайлбарлан мэтгэлцсэн нь нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдсөн гэж үзэхээр боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь анхны нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой маргаж мэтгэлцсэн тул хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохгүй гэж үзсэн болно.

2. Хариуцагч *******аас “...нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаан хий бичүүлж улсад төлөх албан татвараа бууруулсан гэж үзэн нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь татварын байцаагчдын зүгээс холбогдох татварын хууль тогтоомжын дагуу хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч[1] тус тус маргасан ба уг актын холбогдох хэсгийн зөрчлийн тооцоолол торгууль, алданги, төлбөрийн үнийн дүнтэй холбогдуулан хэргийн оролцогч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас маргаагүй.

3. Татварын улсын байцаагч нар “Макс повер тех” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуус*******х хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн НА- дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар[2] тус компанийг 2021 онд 636,363,636.36 төгрөгийн, 2022 онд 1,846,427,200.82 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар нийт 2,482,790,837.18 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан, 2021 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд 2021 онд 636,363,63 мэтээр тайлагнаж, татвар ногдох орлогыг бууруулсан, дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтгүй зардлыг хасагдах зардалд тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан зэрэг зөрчил гаргасан гэж үзэн 496,558,167.44 төгрөгийн нөхөн татвар, 198,623,266.96 төгрөгийн торгууль, 110,633,441.84 төгрөгийн алданги, нийт 805,814,876.24 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд “НА- дугаартай Нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг болох Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4-д заасны дагуу ногдуулсан “2,482,790,083.72 төгрөгийн татвар, 99,311,633.48 төгрөгийн торгууль, 5,732,795.85 төгрөгийн алданги нийт 402,907,438,12 төгрөг” төлбөрийг “давхардуулан ногдуулсан, уг зардал бодитойгоор гарсан” гэж эс зөвшөөрч гомдол гаргасан.

5. Маргаан таслах зөвлөл нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор[3] “...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд ...нийт 2,482,790,837.18 төгрөгийн дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт байхгүй, үүнийгээ нотлох баримт материал ирүүлээгүй тул дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтгүй зардлыг хасагдах зардалд тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд ...нийт 401,416,454.70 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна” гэж дүгнэн “НА- дугаар нөхөн ногдуулалтын актын дүнг хэвээр ба*******жээ.

6. Татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалтыг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Өмнөговь аймгийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1124402149 дугаартай томилолтын дагуу хийж гүйцэтгэсэн байна.[4]

7. Маргаан бүхий актаар татварын нөхөн ногдуулалт хийж, торгууль, алданги тооцон, актыг эрх бүхий албан тушаалтнаар ба*******гаажуулсан нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, 79 дүгээр зүйлийн 79.1-д “Татварын албанаас татвар хураах, хяналт тавих, татварын шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэрийг ...нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг ба*******гаажуулсан акт, ...болон татварын албаны үйлдэх бусад баримт бичиг үйлдэн ба*******гаажуулна”, 79.4.3-т “Татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах” гэж тус тус заасантай нийцсэн байна.

8. Нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /Цаашид ААНОАТТайлан гэх/-ын 2021 оны 4 дүгээр улирлын тайландаа “нийт зардлын дүнгээ 3,700,320,407.13 төгрөг /Борлуулсан бүтээгдэхүүний өртөгийн дүн 1,566,312,548.00 төгрөг + Удирдлагын болон борлуулалтын үйл ажиллагааны зардлын дүн 2,134,007,859.13 төгрөг/, 2022 оны 4 дүгээр улирлын тайландаа “нийт зардлын дүнгээ 5,127,120,739.56 төгрөг /Борлуулсан бүтээгдэхүүний өртгийн дүн 1,478,812,050.00 төгрөг + Удирдлагын болон борлуулалтын үйл ажиллагааны зардлын дүн 3,643,676,783.32 төгрөг/ гэж тус тус тайлагнасан.[5]

9. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас[6] үзвэл, нэхэмжлэгч нь 2021-2022 онд “ *******”, “Кей эн жи си”, “Скийлфүүл”, “******* ******* *******”, “******* ******* *******”, “******* ” ХХК-иудаас нийт 14 ширхэг НӨАТ-ын падаан авсан байх бөгөөд маргаан бүхий актаар үүнд холбогдуулан ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрсөн ба энэ *******аар маргаагүй.

10. Татварын улсын байцаагч нар нь татвар төлөгч “Макс повер тех”-ийн үйл ажиллагаанаас шалтгаалж 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн ажлын 15 хоног хугацаагаар хэсэгчилсэн шалгалт хийх томилолтын хугацаанд шалгалтыг хийж дуусаагүй ба улсын байцаагч нарын хүсэлтээр, мөн татвар төлөгчийн өөрийнх хүсэлтээр уг хугацаа хоёр дахин сунгагдсан нь улсын байцаагч нарын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн танилцуулга, “Макс повер тех” ХХК-ий  2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2405/05 дугаартай албан бичгээр тус тус нотлогдож байх бөгөөд томилолтын хугацааг сунгасан сүүлийн хугацаа 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дууссан байна. /Хавтаст хэрэг /1/-ийн 41-45 дахь *******д/

11. Хариуцагч *******аас “татвар төлөгчөөс шалгалтын хугацаанд ирүүлсэн баримт нь шалгалтын хугацаанд хамааралгүй, түүнчлэн дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай падаан байх шаардлага хангаагүй баримтууд байсан” гэх тайлбарыг гаргаж холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн. Энэ тайлбар, баримтыг нэхэмжлэгч *******аас няцааж үгүйсгээгүй боловч шалгалтанд хамаараагүй гэх 2 хавтас материалыг шүүхэд гаргаж ирүүлсэн.

12. Тухайн цаг хугацааны үед Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 тоот тушаалаар “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар” хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан.

13. Нэхэмжлэгчээс ирүүлсэн 2021, 2022 оны баримтаас “бараа материалын худалдан авалт, зарцуулалтын анхан шатны баримт” гэх материал /шалгалтанд хамаараагүй гэх/-ууд дээрх зааврын дагуу хөтлөгдсөн эсэхийг нэг бүрчлэн хянаж үзвэл:

13.1. 2021 оны баримтад “Мөнгө олгохыг хүссэн өргөдөл 20 удаа авагдсан. Энэ баримтын дээд хэсэгт “Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалтын хавсралт” гэж бичигдээгүй, мөнгө хүлээн авагч буюу мөнгө олгохыг хүсэж байгаа этгээдийн нэр, гарын үсэггүй, олгох зөвшөөрлийн цохолт гэх хэсэгт зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй зөвхөн тэмдэг дарагдсан, мөн хавсаргасан бусад материалын жагсаалт байхгүй, зарлагын баримтууд авагдсан боловч тухайн мөнгө олгохыг хүссэн өргөдөлд хамаарах эсэх нь тодорхойгүй, “Сэлбэг” гэж бичсэн ч юуны зориулалттай, ямар нэр төрлийн сэлбэг болох нь тодорхойгүй байна.

13.2. Зарлагын баримтуудад хүлээлгэн өгсөн эд хариуцагч, хүлээн авагч, шалгасан нягтлан бодогч гэх албан тушаалтануудын нэр бичигдэхээр байгаа боловч ямар ч баримтанд нэр бичигдээгүй. Жишээ нь: “Зарлагын баримт, 2021.10.27, брүс мод багц, 58,694,072,073” гэсэн баримтанд худалдан авагчийн нэр,  хүлээлгэн өгсөн эд хариуцагч, шалгасан нягтлан бодогчийн нэр байхгүй, “Нахиа төв” гэх нь аж ахуйн нэгж эсэх нь тодорхойгүй, “58,694,072,073” гэх тоон цэг таслалаар бичигдээгүй тул дүнг тодорхойлох боломжгүй.

13.3. Зарим баримтууд уншигдахаар бүдэг. Мөн тухайн компаний үйл ажиллагааны бодитоор гарсан зардал болох нь ойлгомжгүй баримтууд байна. Жишээ нь: “зарлагын баримт, Хужирт, 2021.11.24, нано бальзам 1ш, 250000 төг”,

13.4. Нэхэмжлэх, мөнгө олгохыг хүссэн өргөдөл зэрэг нь ямар баримтад үндэслэж байгаа нь тодорхойгүй,

14. Иймд дээрх 2 хавтас баримтыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар батлагдсан дээрх зааварын дагуу хөтлөгдөөгүй баримт гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...зөрүүгийн тайлан гаргах боломж байсан боловч бидэнд хий бичилттэй 14 баримт байсан учраас би тэр баримтынхаа хүрээнд тайлангаа гаргасан...” гэж тайлбараа тодруулсан.

15. Иймээс нэхэмжлэгчийг нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаар худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, хий бичилттэй баримтыг санхүүгийн тайланд тусгасан үйлдлийг “үнэн зөв, бодит баримтад тулгуурлан санхүүгийн тайлан үйлдэгдэнэ” гэсэн шаардлагыг хангаагүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно” гэж заасныг зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэхээр байна.

16. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно” гээд 13.1.1-д “тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх”, 13.1.2-т “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх”, 13.1.3-т “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр ба*******гаажсан байх”, 13.1.4-т “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар ба*******гаажсан байх”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй” гээд 16.1.1-д “энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зүйл, хэсэгт зааснаар дагуу худалдан авалт, борлуулалт нь бодитой хийгдсэн бараанд тухай бүрт төлбөрийн баримт, падаан үйлдэнэ, энэ шаардлага хангасан баримтад тулгуурлан зардлыг хасалт хийх хуулийн дээрх заалт хэрэгжинэ.

17. Харин хий бичилттэй падаанд тулгуурлан худалдан авалт хийгдсэн мэтээр гаргасан санхүүгийн баримт, тайланг хуульд нийцсэн гэж үзэхгүй бөгөөд энэ зөрчилд нөхөн татвар, алданги, торгууль ногдуулах үндэслэл болно.

18. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн худалдан авалт хийсэн гэх зардал нь санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдоогүй, түүнчлэн хий бичилттэй падаанаар тайлагнасан энэ тохиолдолд худалдан авалт хийсэн гэх нийт 2,482,790,837.18 төгрөгийг Аж ахуйн нэгжийн албан татварын хасагдах зардалд тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн 2021, 2022 оны нийт 2,482,790,837 төгрөгийн зардал нь бодитойгоор гарсан зардал, шаардлага хангасан баримтыг огт үнэлээгүйгээр төлбөрийн баримтаар нотлогдоогүй гэх үндэслэлээр хасаж тооцоогүй нь хууль зүйн үндэслэлгүй...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, маргаан бүхий актаар төлбөр тооцсон хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй.  

19. Татварын ерөнхий хуулийн 73 дугаар  зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно” гэж,  82 дугаар зүйлийн 82.1-д “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, … торгоно” гэж хуульчлан тогтоожээ.

20. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Макс повер тех” ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэл нотлогдоогүй, харин хариуцагч Татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалт явуулж маргаан бүхий акт тогтоохдоо холбогдох Татварын хууль тогтоомжийг зөрчөөгүй, “Өмнөговь аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын Улсын байцаагчийн “татвар, торгууль, алданги нийт 401.416.454.70 төгрөгийн төлбөр тогтоосон 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын акт”-ын холбогдох хэсгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхгүй тул “Макс повер тех” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 28 дугаар зүйлийн 28.5, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3, 13.1.4, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Макс повер тех” ХХК-иас гаргасан “Өмнөговь аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын Улсын байцаагч нарын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу татвар, торгууль, алданги нийт 401.416.454.70 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ОТГОНЦЭЦЭГ

 

[1] Хавтаст хэрэг /1/-ийн 34-40 дэхь *******д

[2] Хавтаст хэрэг /1/-ийн 46-48 дахь *******д

[3] Хавтаст хэрэг /1/-ийн 71-75 дахь *******д

[5] Хавтаст хэрэг /1/-ийн 99-101, 103-104 дэх *******д

[6] Хавтаст хэрэг /1/-ийн 182-209 дэх *******д