Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 317/ШШ2025/00144

 

 

 

   2025       02         11                                     317/ШШ2025/00144                           

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн 00 дугаартай, Хасбанк ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 0 дугаар баг, 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, 0 овогт Э.Ц, 

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, 6 дугаар гудамж, 9 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, 0 овогт Г нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 18.275.871,94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Хасбанк” ХК нь хариуцагч Э.Ц, Х.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18.275.871,94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “Хариуцагч Э.Ц, Х.Г нар нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хасбанктай 00дугаартай зээлийн гэрээ байгуулан 17.500.000 /арван долоон сая таван зуу/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 19,2 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 1.652.672,88 төгрөг, зээлийн хүүнд 831.012,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.935,85 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуусах боловч төлбөр төлөлгүй Гэрээний хавсралт 1-д заасан сар бүр төлөлт хийх хуваарийг 2024 оны 8 дугаар сараас эхлэн зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 241 хоног хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 00дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд: зээлийн үндсэн төлбөр 15.847.327,12 төгрөг, зээлийн үндсэн хүү 2.428.544,80 төгрөг, нийт 18.275.871,94 төгрөг байна. Ийм талуудын хооронд байгуулсан 00дугаартай зээлийн гэрээний үүрэгт 18.275.871,94 төгрөгийг хариуцагч Э.Ц, Х.Г нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Э.Ц, Х.Г нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Энхтайван овогтой Ц, эхнэр Хүрэлбатаар овогтой Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нийт 18.275.871,94 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1.275.871,94 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч Хасбанк ХК-иас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Хасбанк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2Б/6901 дугаартай Хасбанк ХК-иас Д.Бархаст олгосон итгэмжлэл, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-314 дугаартай Хасбанк ХК-ийн гүйцэтгэх захирлыг тушаалын хуулбар, 2023 оны 12 дугар сарын 01-ний өдрийн №00дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн00дугаар гэрээний хавсралт 2 Зээлийн хүүгийн хувь хэмжээний өөрчлөлтийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 01-ний зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Энхтайваны Цын дансны хуулганы хуулбар, Э.Цын 5004477954 тоот дансны хуулга, 00зээлийн гэрээний зээлийн хүүгийн тооцоолол, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Э.Ц, Х.Г нарын зээлийн өргөдлийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00тоот зээлийн дансны зээлийн мэдээллийн хуудасны хуулбар, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шаардах хуудасны хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шаардах хуудасны хуулбар, Э.Ц, Х.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлсэн.     

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Э.Ц, Х.Г нар 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00дугаар зээлийн гэрээний дагуу Хасбанк ХК-иас 17.500.000 төгрөгийн зээл авсан байна.

Хариуцагч Э.Ц, Х.Г нар тухайн зээлийн гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй байх бөгөөд нэхэмжлэгч Хасбанк ХК-иас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 15.847.327,12 төгрөг, үндсэн хүү 2.428.544,80 төгрөг, нийт 18.275.871,94 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хариуцагч Э.Ц, Х.Г нар нь зээлийн гэрээний үүрэг 18.275.871,94 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж буюу 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1.275.871,94 төгрөгийг төлж нэхэмжлэгч Хасбанк ХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.      

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1.-т зааснаар хариуцагч Э.Ц, Х.Г нар нь зээлийн гэрээний үүрэгт 18.275.871,94 төгрөгийг хувааж буюу 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1.275.871,94 төгрөгийг нэхэмжлэгч Хасбанк ХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249.330 төгрөгөөс 124.665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 124.665 төгрөг, хариуцагч Э.Ц, Х.Г нараас 124.665 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Н.ГЭРЭЛТУЯА