| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/00320/И |
| Дугаар | 317/ШШ2025/00288 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 317/ШШ2025/00288
2025 03 12 317/ШШ2025/00288
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбар өөрийн байр, регистрийн 00 дугаартай, Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Дэлгэрхаан сум, 00 дугаар баг, 00 гэх газарт оршин суух, регистрийн дугаар 00, Базар овогт С.У,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Баатархайрханы гудамж, 875Б тоотод оршин суух, регистрийн дугаар МЛ97013111, Боржигон овогт Төгөлдөрийн Сүхбаатар нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10.653.141,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбар нь хариуцагч С.У, Т.Сүхбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.653.141,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Зээлдэгч С.У, Т.Сүхбаатар нар 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн банкны Дэлгэрхаан тооцооны төвөөс №00 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 10.500.000 төгрөгийг сарын 1,5 хувь, жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, хувийн хэрэгцээнд зарцуулах зориулалтаар малчны зээл авсан. Зээлийн барьцаанд мал, гэр барьцаалсан байна. Зээлдэгч нь зээл авснаас хойш хугацаанд үндсэн зээлд 2.500.000 төгрөг, зээлийн хүүнд 993.974,41 нэмэгдүүлсэн хүүнд 44.876,70 төгрөгийг тус тус төлсөн. С.У, Т.Сүхбаатар нарын малчны зээлийг 6 сарын хугацаатай 1 удаа сунгасан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 дэх заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсан байна. Иймд зээлийн гэрээний дагуу 2025 оны 2 дугаар сарын 19-ний байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 8.000.000 төгрөг, зээлийн хүү 2.467.677,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 185.464,09 төгрөг, нийт 10.653.141,5 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч С.У, Т.Сүхбаатар нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сожидмаа овогтой У, Төгөлдөр овогтой Сүхбаатар бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нийт 10.653.141,50 төгрөгийг хувааж буюу 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2.653.141,50 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбараас 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн улсын тэмдэгтийн хураамж 185.400,27 төгрөг төлсөн баримт, Төрийн банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 01/71 дугаартай Төрийн банк ХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Гантөрөөс тус банкны Төв аймаг салбарын захирал С.Ариунболдод олгосон итгэмжлэлийн хуулбар, 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбарын захирал С.Ариунболдоос Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбарын тооцооны төв хариуцсан менежер Б.Болорт олгосон итгэмжлэл, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн MN300034311201849874-01 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-Малчны нэмэлт зээлийн гэрээний хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 01/88 дугаартай Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын тодорхойлолт, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн С.Уийн Төв аймгийн Дэлгэрхаан сумын Төрийн банкинд гаргасан өргөдлийн хуулбар, С.У, Т.Сүхбаатар нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч С.У, Т.Сүхбаатар нар 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Төрийн банк ХХК-тай MN300034311201849874-01 тоот зээлийн гэрээ болон 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн MN3000343111201849874-01 малчны нэмэлт зээлийн гэрээ байгуулж 10.500.000 төгрөгийг сарын 1,5 хувь, жилийн 18 хувийн хүүтэй, 29 сарын хугацаатай зээлж авсан боловч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.653.141,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2.653.141,50 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбарт төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч С.У, Т.Сүхбаатар нар зээлийн гэрээний үүрэгт 10.653.141,50 төгрөгийг хувааж буюу 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2.653.141,50 төгрөгийг тус тус төлж нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбарт төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185.400,27 төгрөгөөс 97.700,14 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 97.700,14 төгрөг, хариуцагч С.У, Т.Сүхбаатар нараас 97.700,14 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА