| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/00311/И |
| Дугаар | 317/ШШ2025/00435 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 317/ШШ2025/00435
2025 03 31 317/ШШ2025/00435
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 15 дугаар давхарт байрлах, регистрийн 00 дугаартай, М банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Заамар сум, 0 дүгээр баг, 0 дугаар хэсэг, Төвийн 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, 00 овогт Баттунгалагийн Од холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 12.633.040,73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч Б.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12.633.040,73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000232898 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 12.616.040,73 төгрөг, нотариатын төлбөрт 17.000 төгрөг, нийт 12.633.040,73 төгрөгийг хариуцагч Баттунгалагийн Огаас гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Баттунгалаг овогтой О нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нийт 12.633.040,73 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.052.757,40 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгч М банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 141.139 төгрөг төлсөн төлбөрийн даалгаврын баримт, зээл, зээлийн хүү тооцооллын баримт, 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн цахим гүйлгээний баримтын хуулбар, М банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 29 дугаартай банкны тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 01/1942 дугаартай албан бичгээр М банк ХК-иас М.Эрхэмбаяр, Э.Өсөхбаяр нарт олгосон итгэмжлэл, 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Б.Огийн М банк ХК-д гаргасан хүсэлтийн хуулбар, 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн М00143475
дугаартай “Хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ”-ний хуулбар, 2024 оны 7 дугаар сарын 07-ны LO0142717 дугаартай “Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ”-ний хуулбар, 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 6000232898 дугаартай “Цахим зээлийн гэрээ”-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл олгосон гүйлгээний баримтын хуулбар, нотариатын төлбөрийн баримт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б.О нь М банк ХК-иас 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 6000232898 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж, 12.280.000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй авсан боловч тухайн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
Ингээд нэхэмжлэгч М банк ХК-иас хариуцагч Б.Од холбогдуулан зээлийн гэрээний үндсэн үүрэг 11.578.391,80 төгрөг, хүү 1.022.573,38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.075,55 төгрөг, нотариатын төлбөр 17.000 төгрөг, нийт 12.633.040,73 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О зээлийн гэрээний үүрэг 12.633.040,73 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж буюу 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.052.757,40 төгрөгийг тус тус нэхэмжлэгч М банк ХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Б.О зээлийн гэрээний үүрэгт
12.633.040,73 төгрөгийг хувааж буюу 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1.052.753 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.052.757,40 төгрөгийг тус тус нэхэмжлэгч М банк ХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217.078,65 төгрөгөөс 108.539,33 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 108.539,33 төгрөг, хариуцагч Б.Огаас 108.539,33 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА