| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/00373/И |
| Дугаар | 317/ШШ2025/00434 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 317/ШШ2025/00434
2025 03 31 317/ШШ2025/00434
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 15 дугаар давхарт байрлах, регистрийн 00 дугаартай, М банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Батсүмбэр сум, 00 дугаар баг, Баянгол гэх газарт оршин суух, регистрийн дугаар 00, Алаг Адуу овогт Нэргүйн Бт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7.886.785,05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч Н.Бхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7.886.785,05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000174526 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 7.869.785,05 төгрөг, нотариатын төлбөрт 17.000 төгрөг, нийт 7.886.785,05 төгрөгийг хариуцагч Нэргүй овогтой Баас гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Нэргүйн Б би “М банк” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нийт 7.886.785,05 төгрөгийг хувааж, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 985.848 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 985.848 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 985.848 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор 985.848 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 985.848 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 985.848 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 985.848 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 985.849,05 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгч М банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 141.139 төгрөг төлсөн зарлагын баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн төлбөрийн даалгаврын баримт, 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 01/1941 дугаартай албан бичгээр М банк ХК-иас Г.Загдсум, М.Булгантамир нарт олгосон итгэмжлэл, М банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 29 дугаартай банкны тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Н.Бын М банк ХК-д гаргасан хүсэлтийн хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн М00118850 дугаартай “Хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ”-ний хуулбар, 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн LO0132550 дугаартай “Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ”-ний хуулбар, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 6000174526 дугаартай “Цахим зээлийн гэрээ”-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Зээл, зээлийн хүүгийн тооцоолол”-ын баримт, нотариатын төлбөрийн баримт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Н.Б нь М банк ХК-иас 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 6000174526 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж, 7.850.000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй авсан боловч тухайн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
Ингээд нэхэмжлэгч М банк ХК-иас хариуцагч Н.Бхолбогдуулан зээлийн гэрээний үндсэн үүрэг 6.922.961,53 төгрөг, хүү 927.977,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18.845,91 төгрөг, нотариатын төлбөр 17.000 төгрөг, нийт 7.886.785,05 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б зээлийн гэрээний үүрэг 7.886.785,05 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж буюу 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 985.848 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 985.848 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 985.848 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор 985.848 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 985.848 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 985.848 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 985.848 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 985.849,05 төгрөгийг тус тус нэхэмжлэгч М банк ХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Н.Б зээлийн гэрээний үүрэг 7.886.785,05 төгрөгийг хувааж буюу 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 985.848 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 985.848 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 985.848 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор 985.848 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 985.848 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 985.848 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 985.848 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 985.849,05 төгрөгийг тус тус нэхэмжлэгч М банк ХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.139 төгрөгөөс 70.569,05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 70.569,05 төгрөг, хариуцагч Н.Баас 70.569,05 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА