Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 317/ШШ2025/00432

 

 

   

 

 

   2025       03         31                                     317/ШШ2025/00432                          

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг, өөрийн байранд байрлах, регистрийн 00 дугаартай, Т банк ХК-ийн Төв аймаг салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Баянцагаан сум, 00 дүгээр баг, Өлзийт гэх газарт оршин суух, регистрийн дугаар 00,  Шар Боржигон овогт Х холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 8.917.890,06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбар нь хариуцагч Ц.Х холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8.917.890,06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “Хариуцагч Ц.Х нь 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Төрийн банкны Төв аймаг салбараас 00 тоот данстай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулан 11.147.801 төгрөгийг сарын 1,4 хувийн, жилийн 16,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хувийн хэрэгцээнд зарцуулах зориулалтаар зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлийн барьцаанд тэтгэврийн орлого барьцаалсан байна. Хариуцагч нь зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй төлбөрийн зөрчил үүсээд 142 хоног хэтрүүлсэн. Иймд зээлийн гэрээний дагуу 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 8.270.541,82 төгрөг, хүү 578.827,37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68.520,87 төгрөг, нийт 8.917.890,06 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

2. Хариуцагч Ц.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Цэрэндэмбэрэл овогтой Х би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нийт 8.917.890,06 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.486.315 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1.486.315 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.486.315 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.486.315 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1.486.315 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.486.315,06 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгчээс хүү тооцооллын хүснэгт, улсын тэмдэгтийн хураамж 157.636,24 төгрөг төлсөн баримт, Төрийн банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 01/71 дугаар албан бичгээр Төрийн банк ХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Гантөмөрөөс Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбарын захирал А.Ариунболдод олгосон итгэмжлэлийн хуулбар, 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 49/156 дугаар албан бичгээр Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбарын захирал А.Ариунболдоос Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбарын вип теллер Н.Пүрэвдоржид олгосон итгэмжлэл, Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 01/22 дугаартай Ц.Хгийн оршин суух хаягийн тодорхойлолт, Төрийн банк ХК-иас Ц.Х тэтгэврийн зээл олгосон баримтын хуулбар, 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн MN910034310001894077 дугаартай тэтгэврийн зээлийн гэрээний хуулбар, 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Ц.Хгийн Төрийн банк ХК-д гаргасан өргөдлийн хуулбар, Ц.Хгийн Төрийн банкны 310001894091 дугаартай зээлийн дансны хуулга, Ц.Хгийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлсэн.      

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Ц.Х нь Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбараас 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн MN910034310001894077 дугаартай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, 11.147.801 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй авсан боловч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

Ингээд нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбараас хариуцагч Ц.Х холбогдуулан зээлийн гэрээний үндсэн үүрэг 8.270.541,82 төгрөг, хүү 578.827,37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68.520,87 төгрөг, нийт 8.917.890,06 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Х зээлийн гэрээний үүрэг 8.917.890,06 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж буюу 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.486.315 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1.486.315 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.486.315 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.486.315 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1.486.315 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.486.315,06 төгрөгийг нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбарт төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.      

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Ц.Х зээлийн гэрээний үүрэг 8.917.890,06 төгрөгийг хувааж буюу 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.486.315 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1.486.315 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.486.315 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.486.315 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1.486.315 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.486.315,06 төгрөгийг нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбарт төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157.636,04 төгрөгөөс 78.818,12 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 78.818,12 төгрөг, хариуцагч Ц.Хгээс 78.818,12 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбарт олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА