Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 317/ШШ2025/00453

 

 

 

  2025         04          02                                       317/ШШ2025/00453                          

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар 0 дугаартай, ЕХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Баян сум, 00 00, регистрийн дугаар 00, Х овогт Б Бд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2.497.871,28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ЕХХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.497.871,28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “Зээлдэгч Б.Б манай ЕХХК-тай 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, ахуйн хэрэглээний бараа худалдан авахтай холбогдуулан 1.099.900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Б.Б нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Б.Б нь зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, хаана оршин сууж байгаа нь тогтоогдохгүй байсан тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулан, оршин суугаа хаягийг олж тогтоосон. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Б.Баас үндсэн зээл 1.099.900 төгрөг, үндсэн хүү 1.179.775,18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 147.996,10 төгрөг нийт 2.427.671,28 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулсан ажиллагааны зардал 70.200 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Б миний бие 2025 оны 4 дүгээр сарын 15-ны үеэр гарч, ажилдаа орох ба ЕХХК-ийн нэхэмжилсэн 2.497.871,28 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 416.311,88 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 416.311,88, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 416.311,88 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 416.311,88 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 416.311,88 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 416.311,88 төгрөг тус тус төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Харин ямар ахуйн хэрэглээний бараа худалдаж авсан зээлийн төлбөр болохыг надад танилцуулж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч ЕХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 55.000 төгрөг төлсөн баримт, ЕХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ЕХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1136 дугаартай үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Азжаргалаас Т.Оюунчимэг, О.Дэжидмаа, Б.Намсрай, Б.Адилзул нарт олгосон итгэмжлэл, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 30г1-3/10074 дугаартай албан бичиг, Б.Бын 1661047006 дугаартай зээлийн дансны хүү тооцооллын хүснэгт, ЕХХК-иас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/87 дугаартай албан бичгээр үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Азжаргалд олгосон итгэмжлэлийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/03684 дугаартай шийдвэр зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б.Б нь 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр ахуйн хэрэглээний бараа худалдан авах зориулалтаар 1.099.900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаантай зээлж авсан байх боловч уг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.497.871,28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж нэхэмжлэгч ЕХХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.      

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүрэгт 2.497.871,28 төгрөгийг хувааж буюу буюу 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 416.311,88 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 416.311,88, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 416.311,88 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 416.311,88 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 416.311,88 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 416.311,88 төгрөг тус тус нэхэмжлэгч ЕХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЕХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.000  төгрөгөөс 27.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 27.500 төгрөг, хариуцагч Б.Баас 27.500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ЕХХК-д олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА