| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/00345/И |
| Дугаар | 317/ШШ2025/00455 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 317/ШШ2025/00455
2025 04 02 317/ШШ2025/00455
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал Тауэр, 8 дугаар давхарт байрлах, регистрийн 00 дугаартай, Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Баянчандмань сум, 2 дугаар баг, Замт илт 14 дүгээр гудамж, 1 тоотод оршин суух, регистрийн дугаар 0, 0 овогт П холбогдох,
Худалдах-худалдан авах болон зээлийн гэрээний үүрэгт 5.166.965 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Ц.Пд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.166.965 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Хариуцагч Ц.П нь Т ББСБ ХХК-тай дараах зээлүүд дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна. Нэгдүгээрт 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр №ЗГ2024061523905 тоот Бүтээгдэхүүн худалдан авах гэрээг байгуулж “Galaxy A55 128GB” маркийн гар утсыг нийт 1.598.000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 40.452 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хоёрдугаарт 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр №ЗГ2024061523904 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж “Samsung A15 128GB” маркийн гар утсыг нийт 788.000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 19.948 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Гуравдугаарт 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр №ЗГ2024061523902 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж “Samsung A25 5G 128GB” маркийн гар утсыг нийт 1.158.000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 29.314 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Дөрөвдүгээрт 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Т кредит үйлчилгээний гэрээ байгуулж 500.000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. №ЗГ2024061523905 тоот гэрээ дээр “Galaxy A55 128 GB” маркийн гар утасны үндсэн зээлийн үлдэгдэл 1.598.000 төгрөг, үндсэн хүү 359.966 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71.994 төгрөг, нийт 2.029.960 төгрөг, №ЗГ2024061523904 тоот гэрээ дээр “Samsung A15 128GB” маркийн гар утасны үндсэн зээлийн үлдэгдэл 788.000 төгрөг, үндсэн хүү 177.504 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35.501 төгрөг, нийт 1.001.005 төгрөг, №ЗГ2024061523902 тоот гэрээ дээр “Samsung A25 5G 128GB” маркийн гар утасны үндсэн зээлийн үлдэгдэл 1.158.000 төгрөг, үндсэн хүү 260.847 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52.169 төгрөг, нийт 1.471.016 төгрөг, Т кредит 2142223 тоот гэрээний төлбөр нийт ашигласан зээлийн дүн 499.487 төгрөг, үндсэн хүү 147.989 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.947 төгрөг, шимтгэл 6.200 төгрөг, нийт 664.983 төгрөг. Нэхэмжлэх нийт дүн 5.166.965 төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Ц.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Цэрэнсодном овогтой П нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 645.870 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 645.870 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 645.870 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 645.870 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 645.870 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 645.870 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 645.870 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 645.875 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 97.621 төгрөг төлсөн баримт, 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 2250218851516 дугаартай төлбөрийн даалгаврын баримт, Т ББСБ ХХК-ийн 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 03-03/707 тоот Т ББСБ ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн менежер М.Дөлгөөнцэцэгээс Борлуулалт үйлчилгээний газрын авлагын ажилтан Д.Энхбаатарт олгосон итгэмжлэл, Т ББСБ ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/714 тоот Т ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншараваас Хэрэглэгчийн тооцооны хэлтсийн менежер М.Дөлгөөнцэцэгт олгосон итгэмжлэлийн хуулбар, 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ2024061523904 дугаартай Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээний хуулбар болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь, баталгаат засварын хуудасны хуулбар, 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ2024061523905 дугаартай Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээний хуулбар болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь, баталгаат засварын хуудасны хуулбар, 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ2024061523902 дугаартай Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээний хуулбар болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь, баталгаат засварын хуудасны хуулбар, 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1142223 дугаартай Т кредит үйлчилгээний гэрээний хуулбар, Т ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Ц.П нь Т ББСБ ХХК-иас 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр №ЗГ2024061523902 тоот, №ЗГ2024061523904 тоот, №ЗГ2024061523905 тоот Бүтээгдэхүүн худалдан авах гэрээг, мөн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Т кредит үйлчилгээний гэрээг тус тус байгуулж, зээлийн болон худалдах-худалдан авах гэрээг боловч уг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан худалдах-худалдан авах болон зээлийн гэрээний үүрэгт нийт 5.166.965 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж буюу 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 645.870 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 645.870 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 645.870 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 645.870 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 645.870 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 645.870 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 645.870 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 645.875 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Ц.П нь худалдах-худалдан авах болон зээлийн гэрээний үүрэг 5.166.965 төгрөгийг хувааж буюу 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 645.870 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 645.870 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 645.870 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 645.870 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 645.870 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 645.870 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 645.870 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 645.875 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97.621 төгрөгөөс 48.810,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 48.810,5 төгрөг, хариуцагч Ц.Пгээс 48.810,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА