Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 317/ШШ2025/00505

 

   

 

 

   2025       04         14                                     317/ШШ2025/00505                          

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, өөрийн байранд байрлах, регистрийн 00 дугаартай, Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Угтаалцайдам сум, Асгат 00 дугаар баг, 00 дүгээр байр, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар  00, Боржигон овогт Ш.М холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 24.172.710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Капитрон банк ХК нь хариуцагч Ш.Мхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24.172.710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “Иргэн Ш.Мнь 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр MN870030003095026727 тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 30 сарын хугацаатай жилийн 20,4 хувийн хүүтэй 21.947.000 төгрөгийн зээл авсан. Иргэн Ш.Мнь хуримтлагдсан хүүнээс 237.731 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 14.458 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, хувиарт төлбөрийг 2024 оны 9 дүгээр сараас хойш төлөөгүй зөрчил үүсгэсэн. Ш.Мөнхтуяатай байгуулсан 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн MN870030003095026727 тоот цахим зээлийн гэрээний өрийн үлдэгдэл 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 21.947.000 төгрөг, үндсэн хүү 2.203.256 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22.454 төгрөг, нийт 24.172.710 төгрөг болсон. Иймд хариуцагч Ш.Мөнхтуяагаас 24.172.710 төгрөг гаргуулж Капитрон банк ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Ш.Мшүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Шагдар овогтой Мнь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4.028.785 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4.028.785 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4.028.785 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн

дотор 4.028.785 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 4.028.785 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4.028.785 төгрөгийг тус тус Капитрон банкинд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч Капитрон банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 278.814 төлсөн баримт, 2250300296190 дугаартай төлбөрийн даалгаврын баримт, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ГЗ/571 дугаартай албан бичгээр Капитрон банк ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Үүрцайхаас Тусгай активын хэлтсийн ажилтан Б.Хатанбаатарт олгосон итгэмжлэл, Капитрон банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн MN870030003095026727 цахим цалингийн зээлийн гэрээний хуулбар, MN870030003095026727 цахим цалингийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, MN870030003095026727 зээлийн ерөнхий мэдээллийн хүснэгтийн хуулбар, 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Ш.Мөнхтуяагийн Капитрон банк ХК-д гаргасан харилцагчийн анкет/хүсэлтийн хуулбар, Ш.Мөнхтуяагийн иргэний хаягийн лавлагаа, Ш.Мөнхтуяагийн Нийгмийн даатгалын лавлагаа, MN870030003095026727 дугаартай зээлийн хүүгийн тооцоолол зэргийг ирүүлсэн.     

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Ш.Мнь Капитрон банк ХК-иас 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн MN870030003095026727 дугаар зээлийн гэрээ байгуулж, 21.947.000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй авсан боловч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

Ингээд нэхэмжлэгч Капитрон банк ХК-иас хариуцагч Ш.Мхолбогдуулан зээлийн гэрээний үндсэн үүрэг 21.947.000 төгрөг, хүү 2.203.256 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22.454 төгрөг, нийт 24.172.710 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Мнь зээлийн гэрээний үүрэг 24.172.710 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж буюу 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4.028.785 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4.028.785 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4.028.785 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4.028.785 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 4.028.785 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4.028.785 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Капитрон банк ХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.      

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ш.Мзээлийн гэрээний үүрэг 24.172.710 төгрөгийг хувааж буюу 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4.028.785 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4.028.785 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4.028.785 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4.028.785 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 4.028.785 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4.028.785 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Капитрон банк ХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Капитрон банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278.814 төгрөгөөс 139.407 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 139.407 төгрөг, хариуцагч Ш.Мөнхтуяагаас 139.407 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Н.ГЭРЭЛТУЯА