Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 317/ШШ2025/00503

 

 

 

 

 

 

  2025        04        14                                       317/ШШ2025/00503                          

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Стадион Оргил-1 хаягт байрлах, регистрийн 00 дугаартай, ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Аргалант сум, 00 дүгээр баг, Аргалын уул, Аргал 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Б овогт Т Н холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 9.138.877,20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Т.Н холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.138.877,20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “Зээлдэгч нь ХХК-иас авсан онлайн цалингийн зээл авсан. Гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 606 хоногоор хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж, удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байна. Иймд хариуцагч Т.Нгээс зээлийн гэрээний үүрэг 6.411.809,5 төгрөг, хүү 2.542.084,65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 184.983,05 төгрөг, нийт 9.138.877,2 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Т.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Туяацэцэг овогтой Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.523.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.523.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.523.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.523.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.523.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.523.877,2 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч ХХК-иас 2250301243530 дугаартай төлбөрийн даалгаврын баримт, улсын тэмдэгтийн хураамж 161.172,04 төгрөг төлсөн гүйлгээний баримт, 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 5722/0161/25 дугаартай ХХК-ийн Төв салбарын захирал Б.Золбаяраас ХХК-ийн Төв салбарын Зээлийн багц хариуцсан менежер

Г.Наранбаатарт олгосон итгэмжлэл, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/7117 дугаартай албан бичгээр ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяагаас ХХК-ийн Хууль эрх зүйн газрын захирал Х.Содном-Ишэд олгосон итгэмжлэлийн хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/7169 дугаартай албан бичгээр ХХК-ийн Хууль эрх зүйн газрын захирал Х.Содном-Ишээс ХХК-ийн Төв салбарын захирал Б.Золбаярт олгосон итгэмжлэлийн хуулбар, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Т.Нгийн ХХК-д гаргасан зээл хүсэгчийн мэдээллийн баримт, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Т.Нгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Т.Нгийн зээлийн мэдээллийн лавлагаа, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/49724029 дугаартай Онлайн цалингийн зээлийн гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/49724029 дугаартай зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/49724029 дугаартай зээлийн барьцааны гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Т.Нгийн ХХК-д гаргасан Зээл хүсэгчийн мэдээллийн баримт, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Т.Нгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Т.Нгийн зээлийн мэдээллийн лавлагаа, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Т.Нгийн ХХК-д гаргасан Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/50628737 дугаартай Онлайн цалингийн зээлийн гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/50628737 дугаартай Онлайн цалингийн зээлийн гэрээний зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/50628737 дугаартай Барьцааны гэрээ, Т.Нгийн зээлийн бүртгэлийн карт, Т.Нгийн 5725084437 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Т.Н нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/49724029 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 1.500.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/50628737 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 11.409.529,26 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж тус тус авсан байх боловч дээрх гэрээнүүдийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.138.877,20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж нэхэмжлэгч ХХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.      

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Т.Н нь зээлийн гэрээний үүрэгт 9.138.877,20 төгрөгийг хувааж буюу  2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.523.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.523.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.523.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.523.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.523.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.523.877,2 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161.172,04  төгрөгөөс 80.586,02 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 80.586,02 төгрөг, хариуцагч Т.Нгээс 80.586,02 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА