Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 317/ШШ2025/00551

 

 

 

 

 2025        04        28                                           317/ШШ2025/00551                          

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 7 дугаар давхар, 712 тоотод байрлах, регистрийн 00 дугаартай, ОББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 00 дугаар баг, Жишиг хороолол00 тоотод оршин суух, регистрийн дугаар 0, Боржигон овогт 00 Год холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 331.569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ОББСБ ХХК нь хариуцагч Ш.Год холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 331.569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “Нэхэмжлэгч ОББСБ ХХК нь Шатар овогтой Гтой 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 24656 тоот зээлийн гэрээг байгуулан, зээлийн эрх нээсэн. 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 215.000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 5,5 хувийн хүүтэй z000401432 тоот зээл, мөн өдөр 98.000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 5,5 хувийн хүүтэй z000401526 тоот зээлүүдийг Хас банк дахь 5001852570 тоот дансанд шилжүүлэн авсан. Хариуцагч Ш.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар z000401432 тоот зээл 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дуусч, үндсэн зээлээс 40.850 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 174.150 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 249 хоногийн хүү 98.147 төгрөг, тэрнээс хүүнд төлсөн 44.541 төгрөгийг хасаж, нийт хүү 53.606 төгрөг, нийт 227.756 төгрөг. Z000401526 тоот зээл 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дуусч үндсэн зээлээс 18.620 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 79.380 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 249 хоногийн хүү 44.736 төгрөг, 000401526 тоот зээл 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дуусч, үндсэн зээлээс 18.620 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 79.380 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 249 хоногийн хүү 44.736 төгрөг, тэрнээс хүүнд төлсөн 20.303 төгрөгийг хасаж, нийт хүү 24.433 төгрөг, нийт 103.813 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 253.530 төгрөг, нийт хүү 78.039 төгрөг, бүгд нийлээд 331.569 төгрөгийг улсын тэмдэгтийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Ш.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Шатар

овогтой Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 165.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 166.569 төгрөгийг тус тус ОББСБ ХХК-д төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч ОББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 10.598 төгрөг төлсөн баримт, 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн с-1/1176 дугаартай албан бичгээр ОББСБ ХХК-ийн Финтек үйл ажиллагааны хэлтсийн захирал Х.Хэрлэнгээс Тусгай активын ажилтан Г.Цэнгүүнд олгосон итгэмжлэл, 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/017 дугаартай албан бичгээр ОББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Эрэлхэгээс Финтек үйл ажиллагааны хэлтсийн захирал Х.Хэрлэнд олгосон итгэмжлэл, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн CUSM-2023-23461 дугаартай Цахим зээлийн гэрээний хуулбар, z000401526 дугаартай зээлийн гэрээний хүү тооцооллын хүснэгт, z000401432 дугаартай зээлийн гэрээний хүү тооцооллын хүснэгт, ОББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Ш.Гын иргэний үнэмлэхийн хуулбар болон гэрэл зураг, ОББСБ ХХК-иас Ш.Год зээлийн мэдээлэл мэдэгдсэн баримтын хуулбар зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Ш.Г нь ОББСБ ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр CUSТ-2023-23461 дугаартай Цахим зээлийн гэрээ байгуулж, 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр z000401526 дугаартай зээлийн гэрээгээр 98.000 төгрөгийг 5,5 хувийн хүүтэй, 60 хоногийн хугацаатай, мөн өдрийн z000401432 дугаартай зээлийн гэрээгээр 215.000 төгрөгийг 5,5 хувийн хүүтэй, 60 хоногийн хугацаатайгаар тус тус зээлж авсан байх боловч тухайн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 331.569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж нэхэмжлэгч ОББСБ ХХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.      

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Ш.Г нь зээлийн гэрээний үүрэгт 331.569 төгрөгийг хувааж буюу 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 165.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 166.569 төгрөгийг тус тус ОББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ОББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.598  төгрөгөөс 5.299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 5.299 төгрөг, хариуцагч Ш.Гоос 5.299 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ОББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА