Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 317/ШШ2025/00558

 

 

 

 

 

 

 

 

 

  2025       04        23                                          317/ШШ2025/00558                          

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, /14251/ Сөүлийн гудамж 11/1 дүгээр байр, 6 дугаар давхарт байрлах, регистрийн 00 дугаартай, БББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Номт 00 дүгээр баг, Манзушир өргөө хороолол, 0 дугаар байр, 0 дүгээр орц, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 0, Боржигин овогт В.У холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2.995.236,95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч БББСБ ХХК нь хариуцагч В.Ухолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.995.236,95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “Зээлдэгч В.У нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр №00, 1050130223016682, 1050130223016684 тоот онлайн зээлүүдийг ББСБ-аас 6 сарын хугацаатай нийт 1.000.000 төгрөгийг, нэг сарын 3,44 хувь, 4,34 хувь, 3,46 хувийн хүүтэй тус тус зээлсэн бөгөөд зээлдэгч В.У нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Тиймээс онлайн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1.000.000 төгрөг, зээлийн хүү 1.394.303,71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 400.102,84 төгрөг, түүнчлэн өмгөөлөгчийн зардал хууль зүйн туслалцааны зардал 272.300 төгрөг, нийт 2.995.236,95 төгрөгийг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж 62.900 төгрөгийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч В.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Володя овогтой У нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 595.236,95 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэжээ.

3. Нэхэмжлэгч БББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 62.900 төгрөг төлсөн баримт, 2250203833024 дугаартай төлбөрийн даалгаврын баримт,  2025  оны  2  дугаар  сарын  07-ны  өдрийн  хх-02/07/05  дугаартай  албан  бичгээр

гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнээс Э.Анарболд, Ц.Анхзаяа, М.Хосбаяр нарт олгосон итгэмжлэл, БББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 00 дугаартай онлайн зээлийн гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1050130223016682 дугаартай онлайн зээлийн гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1050130223016684 дугаартай онлайн зээлийн гэрээ, 1050130223016684 дугаартай онлайн зээлийн гэрээний тооцооллын баримт, 00 дугаартай онлайн зээлийн гэрээний тооцооллын баримт, 1050130223016682 дугаартай онлайн зээлийн гэрээний тооцооллын баримт зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч В.У нь БББСБ ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 00 дугаартай онлайн зээлийн гэрээ байгуулж 200.000 төгрөгийг сарын 4,34 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1050130223016682 дугаартай онлайн зээлийн гэрээ байгуулж 430.000 төгрөгийг сарын 3,46 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1050130223016684 дугаартай онлайн зээлийн гэрээ байгуулж 370.000 төгрөгийг сарын 3,44 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаас тус тус зээлж авсан байх боловч тухайн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.995.236,95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж нэхэмжлэгч БББСБ ХХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.      

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч В.У нь зээлийн гэрээний үүрэгт 2.995.236,95 төгрөгийг хувааж буюу 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 595.236,95 төгрөгийг тус тус БББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч БББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.900 төгрөгөөс 31.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 31.450 төгрөг, хариуцагч В.Уаас 31.450 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч БББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА