| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/00593/И |
| Дугаар | 317/ШШ2025/00586 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 317/ШШ2025/00586
2025 04 28 317/ШШ2025/00586
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 5 дугаар давхар, 510 тоотод байрлах, регистрийн 00 дугаартай, АББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Архуст сум,00 2 дугаар баг, 0 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Монгол овогт Батсүхийн Схолбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 392.277,01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч АББСБ ХХК нь хариуцагч Б.Схолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 392.277,01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7108370684 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 381.277,01 төгрөг, нотариатын төлбөрт 11.000 төгрөг, нийт 392.277,01 төгрөгийг хариуцагч Батсүхийн Санжаасүрэнгээс гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Батсүх овогтой С нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 392.277,01 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгч АББСБ ХХК-иас 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 10/2952 дугаартай албан бичгээр тус байгууллагын Тусгай активын албаны дарга Б.Билгүүнээс Э.Тэнгис, Б.Цэнгүүн нарт олгосон итгэмжлэл, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/24/402 дугаартай албан бичгээр гүйцэтгэх захирал П.Батжаргалаас Тусгай активын албаны дарга Б.Билгүүнд олгосон итгэмжлэлийн хуулбар, АББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн P20261924 дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээний хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7108370684 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, 7108370684 дугаартай зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, улсын тэмдэгтийн хураамжид 12.419 төгрөг төлсөн баримт, 2250306842047 дугаартай төлбөрийн даалгаврын баримт, нотариатын зөрдөлд 11.000 төгрөг төлсөн баримт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 7108370684 дугаартай онлайн зээлийн гэрээ байгуулж 1.950.000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан байх боловч тухайн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 392.277,01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг нэхэмжлэгч АББСБ ХХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Б.С нь зээлийн гэрээний үүрэгт 392.277,01 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 392.277,01 төгрөгийг АББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч АББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.419 төгрөгөөс 6.209,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 6.209,5 төгрөг, хариуцагч Б.Сгээс 6.209,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч АББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА