Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/17

 

 

******* холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал, шүүгч З.хүү, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

            Нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны дугаар сарын 0-ний өдрийн дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 23000005 дугаартай эрүүгийн хэргийг 20 оны 0 дүгээр сарын -ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, ******* оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн ын дугаар байрны тоотод оршин суух түр хаягтай, Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн дугаар гудамжны а тоотод оршин суух хаягтай, Урьд:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 209 оны дүгээр сарын 29-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00,0000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан Шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын -ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00,000 төгрөгийг торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багт байрлах Дархан захын 20 дугаар чингэлэгт худалдаа эрхлэгч хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух аар төөрөгдөлд оруулж 9,000 төгрөгийн бараа худалдаж авахдаа төлбөрийг түүний данс руу мөнгө нэмж шилжүүлээд зөрүү мөнгийг бэлнээр болон бэлэн бусаар авахаар тохирон ийн данс руу ,550,000 төгрөгийн гүйлгээ амжилттай шилжсэн гэсэн хуурамч зурвасыг үзүүлэн бэлнээр 500,000 төгрөгийг, Хаан банкны 5555 дансаар ,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Мөн 2023 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр хохирогч аас авсан мөнгөө буцааж өгье, миний гар утас унтарсан байна таны утаснаас шилжүүлье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух аар төөрөгдөлд оруулж түүний Хаан банкны 5009 тоот данснаас цаг 30 минутад 2,500,000 төгрөгийг өөрийн хүү Хаан банкны 50399 дугаарын данс руу шилжүүлж, тус данснаас 2023 оны 09 дүгээр сарын 2-ны өдрийн цаг минутад хохирогч ийн Хаан банкны 50 данс руу zауа гэсэн гүйлгээний утгатай 2,500,000 төгрөг шилжүүлсэн, хохирогч гийн Хаан банкны 50 дугаарын данснаас төлбөрийн зөрүү мөнгөө авлаа гэж 99 гүйлгээний утгаар 95,000 төгрөг шилжүүлэн авч нийт 2,50,000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориулаад бий болгох, бодит байдлыг нуух аар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ,3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан сарын хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч *******ийн насанд хүрээгүй хүүхэд болох , нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр *******ийн нөхөр , шүүгдэгчийн төрсөн эцэг , эх нарыг тогтоож,

Иргэний хуулийн 9 дугаар зүйлийн 9., 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 2,50,000 төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн дүгээр гудамжны тоотод оршин суух хаягтай овогт /РД: , утас /-д олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дугаар зүйлийн дэх хэсгийн ., ., ., .9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, :эрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 3. дугаар зүйлийн дэх хэсгийн .5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны дугаар сарын 0-ний өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

...Миний бие 2- насны 2 хүүхэдтэй, нөхөр маань сар гарны өмнө бид 3-г орхиод ор сураггүй хаяад явсан. Мөн миний бие одоо жирэмсэн сартай, 2 хүүхэд 0 хүрч байгаа миний ээж дээр байгаа бөгөөд ээж нь зүрх өвддөг, даралт ихэсдэг, баруун хөл нь хагас мэдэрдэг, тархины судасны нарийсал гэдэг оноштой байнга эмчийн хяналтын доор байдаг. Өвөл 2 хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөхөөс эхлээд санаа зовох асуудал их байгаа тул надад оногдуулсан ялыг сольж хойшлуулж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Шүүхэд шүүгдэгчийн бичгээр гаргасан давж заалдах гомдлын агуулгыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр буруу, үндэслэлгүй гэхээс илүүтэйгээр шүүхийн шийдвэр гарснаас хойш үйлчлүүлэгчийн хувийн байдал болон эрүүл мэндийн асуудалд тодорхой шинэ нөхцөл байдал үүссэнийг анхаарч үзээд анхан шатны шүүхээс оногдуулсан сарын хугацаагаар хорих ялыг өөр төрлийн ял шийтгэлээр сольж өөрчилж өгнө үү гэх агуулгаар гомдлыг дэмжиж байгаа. Давж заалдах гомдолтой холбогдуулаад 5 хуудас нотлох баримтыг гаргаж өгсөн. Шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүх хурал болж байх явцад жирэмсэн байсан. Үүний талаар анхан шатны шүүх хурал дээр хэлээгүй учраас шүүхийн шатанд уг асуудлыг мэдэхгүйгээр шийдвэрлэсэн байдаг. Цагдан хорих байранд хоригдож байх хугацаанд Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэх газрын 5-р нээлттэй хорих ангийн эмчийн хяналтад орсноор жирэмсэн гэдэг нь мэдэгдсэн. Хорих ангийн эмнэлгээс гадна нь Нэгдсэн эмнэлэгт очиж шинжилгээ хийлгээд төрөх хугацаа нь 20 оны 0 дугаар сарын 25-ны өдөр гэж урьдчилсан байдлаар тогтоогдсон. Ураг болон эхэд цаашид хийгдэх эмчилгээний талаар эмнэлгийн картад тодорхой дурдаж өгсөн. Бие давхар жирэмсэн хүн байгаа учраас цагдан хорих байранд 5 хоногийн хугацаанд байхад идэж уух, хоол ундны асуудлаас гадна нь ургийн эрүүл мэндэд нөлөөлөх нөхцөл байдал байгаа учраас жирэмсэнтэй холбоотой баримтуудыг гаргаж өгсөн. Шүүгдэгч нь 205, 202 онуудад төрсөн хоёр бага насны хүүхэдтэй. Хоёр хүүхэд нь шүүгдэгч *******ийн төрсөн эхийн хамт амьдардаг. Нөхөр нь гэрлэлтийн бүртгэлд байгаа хэдий ч нөхөр нь салсан. Үүний талаарх дурдсан багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт авагдсан. Шүүгдэгч *******ийн ээж нь тархины цусны нарийсал гэх оногтой байнгын хэвтрийн дэглэм сахидаг талаарх баримтыг мөн гаргаж өгсөн. Давж заалдах гомдлыг бичихдээ ял хойшлуулах, солих гэсэн хоёр агуулгаар бичсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт ял хойшлуулах талаар зохицуулж өгсөн хэдий ч ганц бие эцэг гэх ойлголт нь албан ёсны гэрлэлтийн баталгаа нь байгаа. Шүүхээр орж гэрлэлт цуцлуулаагүй нөхцөл байдал байгаа. Иймд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Харин шүүгдэгчид оногдуулсан сарын хорих ялаас 2023 оны дугаар сарын 0-ний өдрөөс 20 оны 0 дүгээр сарын -ний өдрийг хүртэл нийт 5 хоног цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлж өгсөн байдаг. 5 хоногийн хугацаанд цагдан хоригдохдоо үйлчлүүлэгчтэйгээ хэд хэдэн удаа очиж уулзахад гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа талаар тодорхой дүгнэлтүүдийг хийсэн байх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлд хэд хэдэн төрлийн ял шийтгэлийг оногдуулж өгөхөөр заасан. Анхан шатны шүүх сарын хорих ял буюу хамгийн бага хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс ямар ялаар солих боломжтой бэ гэхээр нэгээс зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Иймд зорчих эрхийг хязгаарлах ялаар хорих ялыг үлдсэн хугацаагаар сольж өгнө үү гэх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүхийн гэм буруугийн асуудлын хууль зүйн дүгнэлтийг хийхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийг өөрөөр тайлбарласан гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн .2-т энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн гэж хуульд тусгагдсан. Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг олж тогтоохоос гадна нь хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тал бүрээс нь хэрэгт цугларсан баримтын хүрээнд үнэлдэг. Шүүгдэгч ******* нь өмнө нь хоёр удаа шийтгэгдсэн боловч эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж, дуусгавар болгосон нь өөрөө эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж тайлбарладаг. Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдээд байгаа арга, дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдээд байгаа нөхцөл байдалд нь тулгуурлаад шүүгдэгчид шударга ёсны зарчим буюу хууль ёсны байх асуудал дээр өмнө нь торгох шийтгэл оногдуулсан. Харин энэ удаагийн гэмт хэрэгт биеэр хорих ялыг эдлүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, шүүгдэгчид сарын хорих ялыг оногдуулсан. Шүүгдэгч жирэмсэн сартай гэж байгаа боловч ял эдлэхэд нь саад учруулах нөхцөл байдал биш байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дугаар сарын 2-ны өдрийн 2023/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан шүүгдэгч *******ийн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн , 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгахдаа болон анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хуваариа худалдаа эрхлэгч аас 9 000 төгрөгийн бараа худалдаж авч төлбөрийг түүний данс руу шилжүүлэхдээ 550 000 төгрөг амжилттай шилжсэн гэсэн хуурамч зурвас үзүүлэн илүү шилжүүлсэн мөнгө гэж бэлнээр 500 000 төгрөг, Хаан банкны 5555 данс руу 000 000 төгрөгийг шилжүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух аар төөрөгдөлд оруулж бусдыг залилсан,

2023 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр мөн хохирогч Л.д “...Миний гар утас унтарсан байна таны утаснаас урьд авсан  500 000 төгрөгөө буцааж өгье” гэж хэлж түүний Хаан банкны 5009 тоот данснаас 2 500 000 төгрөгийг өөрийн хүү данс руу шилжүүлэн авсны дараа хохирогч ийн Хаан банкны данс руу zауа гэсэн гүйлгээний утгаар 2 500 000 төгрөг буцаан шилжүүлж илүү шилжүүлсэн 950,000 төгрөгийг миний данс руу буцаагаад хийчих гэж хэлж 950 000 төгрөгийг нэмж авч 2 удаагийн үйлдлээр нийт 2 50 000 төгрөг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг бүрэн нотлогдож тогтоогдсон, шүүгдэгчид сонсгосон хуулийн зүйл анги тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан байдал тогтоогдсонгүй.

Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч ******* “...шүүгдэгч ******* насанд хүрээгүй 2 хүүхэд, хэвтрийн өвчтэй өндөр настай эх гийн хамт амьдардаг. Шүүгдэгч нь сартай жирэмсэн тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү” гэж гомдол гаргажээ.

Шүүгдэгч ******* насанд хүрээгүй 2 хүүхэд, өндөр настай эх гийн хамт амьдардаг.  Түүнчлэн шүүгдэгч нь   сартай жирэмсэн болох нь өмгөөлөгчөөс гаргаж өгсөн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхээс гадна Хүүхдийн эрхийн конвенцод “Хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, эрх зүйн хамгаалалт шаардлагатайг” анхааралдаа авахыг улс бүрд үүрэг болгожээ.

Мөн Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн дүгээр зүйлийн ..2-т “Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг нэн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд тэгш оролцох эрхийг тэгш хангах” зарчмыг тусгажээ.

Үүнээс үзвэл Хүүхдийн эрхийн конвенцоор үүрэг болгосны дагуу Монгол улс хүүхдийг төрөхөөс өмнө болон төрсний дараа зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалахаар тусгасан байна.

Түүнчлэн Хүний эрхийн түгээмэл тунхаглал 2-р зүйлд  “Ураг бол бодгаль этгээдтэй адил учир бодгаль этгээдийн амьд явах, эрх, эрх чөлөөг бүрэн эдэлж болохуйц нийгмийн болон олон улсын дэг журамд аж төрөх эрхийг эдэлнэ.”  гэснийг үндэслэж шүүгдэгч түүний ургийг энх тунх, эрүүл төрөх боломжийг хангах үүднээс ******* хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэхдээ шүүгдэгч нь урьд хохирогч залилсан энэ арга үйлдлээрээ бусдыг залилан мэхэлж хоёр удаа шийтгүүлж байсан. Дахин өмнөх үйлдлээ давтан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух аар бусдыг төөрөгдөлд оруулж залилан мэхлэх гэмт үйлдлээ үргэлжлүүлсээр байгаа нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй байна гэж дүгнэж байна.

Иймд түүнд оногдуулсан ял хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлд заасан " гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, .... дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх" зан үйлийг засуулах тухай эрүүгийн хариуцлагын зорилгыг үндэслэл болгож шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэснээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч бусад хэсгийг хангах боломжгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .9 дүгээр зүйлийн .., .9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дугаар сарын 0-ний өдрийн дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, дэх заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******т хорих ял оногдуулахгүйгээр 2 жил сарын /хоёр жил зургаан сар/ хугацаагаар тэнссүгэй гэж,

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 2.5 дахь заалтад зааснаар ******* зан үйлээ засах, хөдөлмөрлөх, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг тус тус үүрэг болгож, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж.,

“. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн , 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .., .9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 5 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Шүүгдэгч *******ээс давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

. Шүүгдэгч ******* цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.АМАРЖАРГАЛ

               ШҮҮГЧ                                                        З.ТӨМӨРХҮҮ

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МАНЛАЙБААТАР