| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/00629/И |
| Дугаар | 317/ШШ2025/00585 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 317/ШШ2025/00585
2025 04 28 317/ШШ2025/00585
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн 00 дугаартай, Х ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Заамар сум, 00 дүгээр баг, Төвийн 00 дугаар хэсэг, 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Х овогт Б.Мхолбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5.989.620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.989.620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Х нь харилцагч Б.Мы цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно" гэж, 421.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно" гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад "Цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар" гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно" гэж, 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 2010111662 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 5.229.000 /таван сая хоёр зуун хорин есөн мянга/ төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2.155 төгрөгийг төлсөн. Хны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хуваарьт төлөлтөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах 2025 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн 217 хоног, зээлийн үлдэгдэл 5.229.000 төгрөг, хүү 760.620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 5.989.620 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 5.989.620 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Баянмөнх овогтой М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нийт 5.989.620 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 989.620 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгч Х ХК-иас Улсын тэмдэгтийн хураамжид 110.800 төгрөг төлсөн баримт, 2250404185653 дугаартай төлбөрийн даалгаврын баримт, Х ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-314 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар Тусгай активын газрын захирал Д.Тамирт олгосон итгэмжлэлийн хуулбар, 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2Б/3612 дугаартай албан бичгээр Тусгай активын газрын захирал Д.Тамираас Э.Амартүвшин, Я.Нинжбадгар нарт олгосон итгэмжлэл, 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2010111662 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Б.Мы 2010111662 дугаар зээлийн дансны хуулга, Б.Мы 5005821156 дугаар дансны хуулга, Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын баримт, Б.Мы иргэний үнэмлэхийн цахим лавлагааны хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч нь 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 2010111662 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 5.229.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан байх боловч тухайн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.989.620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг нэхэмжлэгч Х ХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Б.М нь зээлийн гэрээний үүрэгт 5.989.620 төгрөгийг хувааж буюу 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 989.620 төгрөгийг тус тус Х ХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.800 төгрөгөөс 55.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 55.400 төгрөг, хариуцагч Б.Маас 55.400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА