Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 317/ШШ2025/00597

 

 

 

 

 

 

 

  2025       05        01                                          317/ШШ2025/00597                          

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн 00 дугаартай, ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, 00 дугаар баг, Өгөөмөр салхит 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, 00 овогт В.Цхолбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 13.016.077,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч В.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13.016.077,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “Хнь харилцагч Ваня овогтой Цэдэнхоролтой 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2010108236 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 13.000.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 1.299.999,99 төгрөг, хүүгийн төлбөрт 662.394,52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.220,81 төгрөг төлсөн. Хас банкны зүгээс зээлдэгчийн зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчийн банкинд өгсөн утсаар холбогдож мэдэгдэж байсан боловч зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 166 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 13.016.077,50 төгрөгийг хариуцагч В.Цоос гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч В.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ваня овогтой Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5.516.077,50 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 223.031 төгрөг төлсөн

баримт, 2250403222788 дугаартай төлбөрийн даалгаврын баримт, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-314 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар Тусгай активын газрын захирал Д.Тамирт олгосон итгэмжлэлийн хуулбар, 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2Б/3477 дугаартай албан бичгээр Тусгай активын газрын захирал Д.Тамираас А.Энхмаад олгосон итгэмжлэл, 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2010108236 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, В.Цын иргэний үнэмлэхийн цахим лавлагааны хуулбар, В.Цын 2010108236 дугаар зээлийн дансны хуулга зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч нь 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2010108236 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 13.000.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан байх боловч тухайн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13.016.077,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг нэхэмжлэгч ХХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.      

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч В.Ц нь зээлийн гэрээний үүрэгт 13.016.077,50 төгрөгийг хувааж буюу 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5.516.077,50 төгрөгийг тус тус ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.031 төгрөгөөс 111.515,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 111.515,5 төгрөг, хариуцагч В.Цоос 111.515,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА