| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/00545/И |
| Дугаар | 317/ШШ2025/00639 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 317/ШШ2025/00639
2025 05 12 317/ШШ2025/00639
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпын гудамж, Цэнтрум төв 2 давхарт байрлах, регистрийн 00 дугаартай, НББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, 00 дүгээр баг, Буурал билүүт 00 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Т овогт Н.Охолбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2.511.976 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч НББСБ ХХК нь хариуцагч Н.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.511.976 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2057000920 тоот зээлийн гэрээний үүрэгт 2.500.976 төгрөг, нотариатын зардал 11.000 төгрөг, нийт 2.511.976 төгрөгийг хариуцагч Н Огаас гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Н.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Н овогтой О нь НББСБ ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нийт 2.511.976 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 420.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 420.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 420.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 420.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 420.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 411.976 төгрөгийг тус тус НББСБ ХХК-ийн Хаан банкны 5175025009 тоот дансанд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгч НББСБ ХХК-иас 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр гүйцэтгэх захирал Ч.Батцэцэгээс Г.Бат-Эрдэнэ, Г.Одгэрэл, Э.Алтаншагай, Г.Содном нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 55.141,62 төгрөг төлсөн баримт, нотариатын зардал 11.000 төгрөг төлсөн баримт, 2250300656344 дугаартай төлбөрийн даалгаврын баримт, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2057000920 дугаартай зээлийн гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Хүү тооцооллын хүснэгт, НББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одгэрэлийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Н.О нь нэхэмжлэгч НББСБ ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2257003712 дугаар зээлийн гэрээ байгуулж, 1.999.900 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан байх боловч тухайн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.511.976 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж нэхэмжлэгчид төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Мөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч НББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Н.О нь зээлийн гэрээний үүрэгт 2.511.976 төгрөгийг хувааж буюу 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 420.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 420.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 420.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 420.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 420.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 411.976 төгрөгийг тус тус НББСБ ХХК-ийн Хаан банкны 5175025009 тоот дансанд төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч НББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч НББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.141,62 төгрөгөөс 27.570,81 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 27.570,81 төгрөг, хариуцагч Н.Огаас 27.570,81 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч НББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА