Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 317/ШШ2025/00638

 

 

 

 

 

 

 

  2025        05        12                                          317/ШШ2025/00638

                          

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Стадион Оргил-1 хаягт байрлах, регистрийн 00 дугаартай, ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 00 дүгээр баг, Зүүндэлгэр 00 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Б овогт Ц.Бхолбогдох,

 

Гэрээний үүрэгт 6.067.491,53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Ц.Бод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6.067.491,53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “Зээлдэгч нь ХХК-иас 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 4.160.000 төгрөгийн онлайн цалингийн зээл авсан. Тус зээл дээр 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нэмэлтээр 2.932.000 төгрөгийг авсан. Гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 438 хоногоор хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байгаа тул банкны санаачилгаар зээлийг гэрээг цуцалж дээрх төлбөрийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч Ц.Боос 6.067.491,53 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Цогтбаатар овогтой Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн 6.067.491,53 төгрөгийг ар гэрийн хувийн шалтгааны улмаас дараагийн сараас буюу 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.067.491,53 төгрөгийг тус тус Хаан банкинд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч ХХК-иас 2250406160225 дугаартай төлбөрийн даалгаврын баримт, улсын тэмдэгтийн хураамж 112.029,86 төгрөг төлсөн гүйлгээний баримт, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5722/0242/25 дугаартай ХХК-ийн Төв салбарын захирал Б.Золбаяраас ХХК-ийн Төв салбарын Зээлийн багц хариуцсан менежер

Г.Наранбаатарт олгосон итгэмжлэл, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/7117 дугаартай албан бичгээр ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяагаас Х.Содном-Ишэд олгосон итгэмжлэлийн хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/7169 дугаартай албан бичгээр ХХК-ийн Хууль эрх зүйн газрын захирал Х.Содном-Ишээс ХХК-ийн Төв салбарын захирал Б.Золбаярт олгосон итгэмжлэлийн хуулбар, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Ц.Бын ХХК-д гаргасан зээл хүсэгчийн мэдээлэл зээлийн өргөдөл, 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Ц.Бын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүсэлт, 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ/50523156 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ, Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №БГХ/50523156 тоот Барьцааны гэрээ, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Ц.Бын ХХК-д гаргасан зээл хүсэгчийн мэдээлэл зээлийн өргөдөл, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Ц.Бын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүсэлт, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №ЗГ/52401752 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ, Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №БГХ/52401752 тоот Барьцааны гэрээ, Зээлийн бүртгэлийн карт, Ц.Бын 5756142814 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Ц.Б нь 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/50523156 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 4.160.000 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/52401752 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж, нэмэлтээр 2.932.700 төгрөг, нийт 6.639.976,88 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж тус тус авсан байх боловч дээрх гэрээнүүдийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6.067.491,53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж нэхэмжлэгч ХХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.      

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Ц.Б нь зээлийн гэрээний үүрэгт 6.067.491,53 төгрөгийг хувааж буюу  2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.067.491,53 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.029,86  төгрөгөөс 56.014,93 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 56.014,93 төгрөг, хариуцагч Ц.Боос 56.014,93 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА