| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/00549/И |
| Дугаар | 317/ШШ2025/00661 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 317/ШШ2025/00661
2025 05 19 317/ШШ2025/00661
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 6, 07 тоотод хаягт байрлах, регистрийн 00 дугаартай, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 00 дугаар баг, Баруун зуунмод 00 гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Б овогт Э.Нхолбогдох,
Гэрээний үүрэгт 5.293.670,66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хэрэглээний зээл ХХК нь хариуцагч Э.Над холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.293.670,66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Зээлдэгч Эрдэнэбаатарын Н нь 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр МЯ-000 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 3.324.900 төгрөгийн зээлийг нэг сарын 2,98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Эрдэнэбаатарын Н нь Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 6 дугаар сараас эхлэн 637 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд Эрдэнэбаатарын Н нь байгуулсан Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 5.293.670,66 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Э.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Боржигон овогт Эрдэнэбаатарын Н нь Хэрэглээний зээл ХХК-ийн нэхэмжилсэн 5.293.670,66 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нийт 5.293.670,66 төгрөгийг хувааж буюу 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 880.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 880.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 880.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 880.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 880.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 893.670,66 төгрөгийг тус тус Хэрэглээний зээл ХХК-д төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгч Хэрэглээний зээл ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 99.649 төгрөг төлсөн баримт, 2250305230525 тоот төлбөрийн даалгаврын баримт, Хэрэглээний зээл ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1386 тоот албан бичгээр Хэрэглээний зээл ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Золбоогоос Х.Хулан, Ж.Бат-Ирээдүй, Ж.Энхжин, Т.Тэмүүжин, Г.Эрхэмбаяр нарт итгэмжлэл олгосон албан бичиг, 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №МЯ-СТГ/2023-113929 дугаартай Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний хуулбар, лизингийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Э.Нын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Э.Н нь 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №МЯ-СТГ/2023-113929 дугаартай Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулж 3.324.900 төгрөгийг нэг сарын 2,98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан байх боловч дээрх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрээний үүрэгт 5.293.670,66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж нэхэмжлэгч Хэрэглээний зээл ХХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Э.Н нь зээлийн гэрээний үүрэгт 5.293.670,66 төгрөгийг хувааж буюу 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 880.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 880.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 880.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 880.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 880.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 893.670,66 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Хэрэглээний зээл ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэрэглээний зээл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.649 төгрөгөөс 49.824,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 49.824,5 төгрөг, хариуцагч Э.Наас 49.824,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хэрэглээний зээл ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА